Байгалийн хууль

                                               Байгалийн хууль

Хүн өөрийн сэтгэлийн байдал ,мэдээж түүнээс үүсэх /илрэх/ бодол санааны байдалаас шалтгаалан өөр өөр нягтаршил бүхий долгион вибрацийг үүсгэдэг ажээ /шинжлэх ухаан нотолсон/. Тухайн долгион нь өөрт таарах шүтэлцэх долгион ,нөхцөлийг барих ба бид ингэж л амьдарсаар ирсэн гэнэ шүү.Харин үүнийг шашны философид үйлийн үр гэж нэрлэх бөгөөд энгийн амьдралд нийтлэг байдаг зарчмаар нь ихэвчилэн тайлбарлагдсан байдаг байна. Энэ бүхнийг сонсоод та магадгүй

-аан тэгвэл сайхан юм бодоод сайхан юм сэтгээд байвал болчих юм байна…гэж бодож болох юм . Та зөв ойлгожээ …. Та ая зөнгөөрөө л ,ямар нэгэн зүйлийг горилолгүй чин үнэн сэтгэлээсээ хандах бодол,сэтгэлтэй бол гарцаагүй амжилтанд хүрнэ. Гэхдээ сайхан юм бодох гэж бодоод байвал юуны үр дүн байх билээ дээ …Учир нь та бодоогүй зөвхөн бодох гэж л бодсон шүү дээ.Энэ нь үр дүнг горилсон шуналын сэдэлтэй бөгөөд тодорхой чадамжтай долгионыг үүсгэж чадахгүй юм.Тэгээд одоо яах юм бэ ? …гэж асууж магадгүй юм.Танд зөвхөн төлөвшил, мөн чанараа хөгжүүлэх ганцхан боломж л байна . Үүнийг хөгжүүлэхийн тулд өөртөө ирсэн зовлонг ажиглан , ашиглан өөрийн эго –оос үүсэж буйг танин мэдсэнээр ,өөрөөр хэлбэл зовлонг даван туулсанаар төлөвших юм.Гэвч бид зовлонгийн мөн чанарыг танихаасаа илүүтэй цаг хугацааны мартагнал,анхаарлын сатааралыг ихэвчилэн бий болгодог бөгөөд ,тиймдээ ч төлөвшилийг авч чадалгүй ахин дахин түүндээ бүдэрсээр байх нь элбэг ээ… Тэгвэл бас өөр арга бас бий... Энэ нь хурдасгуур юм .Онол практик /арга билиг/хослуулан бясалгах.Энэ арга нь сатаарал,мартагналыг тэр чигээр нь холдуулж зовлонтой шууд нүүр тулуулах ба түүнийг таних ,мөн чанар нь мөн чанаргүй гэдгийг биер туулан мэдэхэд хүргэдэг байна.Ингэснээр асар богино хугацаанд асар үнэтэй төлөвшилд хүрэх бололцоотой. Үндсэндээ та уртаа замаар явж байхдаа машинд дайгдлаа гэж ойлгож болох юм аа. Өндөр төлөвшилд хүрвэл /эго-гоос хагацвал/ өөрөөс гарах хүчирхэг долгионыг ашиглан юуг ч хийж болох ба хорвоо ертөнц таны гарт л орлоо гэж ойлгож болох нь ээ. Тэр бүү хэл эртний домогт гардаг шиг байгалын хуулыг ч өөрчилөн бороо хур оруулж, нисэж,далдыг ч гэсэн харах тийм өндөр давтамж бүхий төлөвшилд хүрэх, замын унаа хаа сайгүй болсон гэнэ шүү … Ус ,тос, мөнгөн ус гурвыг нэг саванд хийгээд яаж ч сэгсэрсэн өөр өөрийн байрлалдаа орохын адилаар бидний бодол санаа төлөвшил яг л тэр байрлал,нөхцөл,долгионтойгоо учирч ижилссээр байдаг байна .Энэ бол байгалын хууль…Та долгионоо ,нөхцөлөө өөрчилмөөр байн уу ? өөрөө л мэдтүгэй.

start=-31 , cViewSize=50 , cPageCount=1

19 сэтгэгдэл:

null
Зочин

их л юм бодогдуулж байна ... уншаагүй байсан бол дээр ч юм шиг...одоо бодогдоод салахгүй ээ хэ хэ ..гэхдээ маш хэрэгтэй зүйл байналдаа гоё гоё...

далай (зочин)

сайхан нийтлэл байна

mep

байга юм байгагара л сайхн цаг нь болохор аянда л болно нэг их сайн сайхныг хүсэх хүсэл ч алга

jargal (зочин)

oorchlolt shinechlelt ch heregtei shuu . gartsaagui l bichsen baina

далай (зочин)

хүн аливаа сайн ч бай муу ч бай үйлийг нэгдүгээрт нь нийтээр тогтсон ёс журмын дагуу үйлддэг. хоёрдугаарт нь нийтээр тогтсон ёс журмаас үл хамааран өөрийн эрхгүй хийдэг юм шиг санагдлаа. өөрөөр хэлбэл төлөвшсөн байдлынхаа дагуу гэж ойлгож болно. өөрийн эрхгүй хийчихээд байдаг зүйлээ хүн өөрөө тухайн агшиндаа удирдаж чадахгүй юм байна, тэр нь харин тухайн хүний байнга боддог хийдэг зүйлүүд, орчноос нь хамаарч удаан хугацаанд бий болдог байх нь. тэгэхээр хүн удаан хугацааны турш нүгэл хилэнцийг тэвчиж санаа бодлоо ариусган явбаас төлөвшил гээч нь бий болдог байх нь, гэгээрдэг байх нь. энэ хорвоо гэж.

Xe Xe (зочин)

Arga bilegeer bysalgana gedeg chin Secret Tantragiin bysalgal gesen ug uu? Bi eniig sain oilgokhgui bainaa.

AXIOM

he he -d: ene ter bysalgaliin neriig helsenguiee

Зочин

Учир нь та бодоогүй зөвхөн бодох гэж л бодсон шүү дээ.Энэ нь үр дүнг горилсон шуналын сэдэлтэй бөгөөд тодорхой чадамжтай долгионыг үүсгэж чадахгүй юм.

мэд (зочин)

-ОДОО ЦАГ,,ТА гудмаар явж байгаад мөнгөтэй түрүүвч олжээ.Мэдээж та хэнийх гэдгийг нь мэдэхгүй мэдэж чадахгүй.Харин зөн билэгч нар мэднэ.Яаж?Энэ бол догион.Эзнийх нь долгион(мэдээлэл) түрүүвчэнд нь шингэсэн байгаа гэж тайлбарлаж болно байх.Хамгийн сонирхолтой нь- Ирээдүй цаг,, Болоогүй үйл яавдлыг урдчилан мэдэх долгион гэж байх уу? Асуулт үлдлээ?.Бас насан өөд бологсодтой долгионоор харилцах уу.

AXIOM

asuultand hariulj bolnoo gehdee setgegdel deer l bish...

☠хүн_биш ☠дуралчихжээ би дуралчихжээ☠ (зочин)

сайн нийтлэл байна ммммм

MC Аав

энэ тухай зарим хүмүүс сонсоод итгэдэггүй. энэ зүгээр л нэг гутранг үзэлтэй хүмүүсийг сэтгэл засах байдаг л нэг зөвөлгөө гэж ойлгодог юм буруу м шиг байгаан.
гэхдээ шунахайн сэдэлтэй /хэхэ эрүүгийн хэллэг болчлоо/ -ээр хүсэх нь мэдээж бүтэхгүй зүйл байх л даа.
яаж зөв сурах вэ тэр л нэлээд хэцүүм шиг байгаан хэхэ. бөөн мөрөөдлөө бодно одоо ккк

Xe Xe (зочин)

Bi muu zuil bodokhgui saikhan zuil bodokh gej ikh l khicheedeg yum. Unendee bodood baisan bi er n yamar zorilgotoi ingej baigaagaa bodoogui yum baina.

reaper (зочин)

Сайхан байх гэж сайхан юм бодохыг хичээгээл байдаг гэтэл сайхан болдоггүй байсын учрыг нь одоол ойлголоо.

soko (зочин)

saihian niitlel bnaa.
yaj ingej bodoj setgej bichij bnaa. esvel byasalgal hiideg uu. turshlagaasaa huvaaltcach

Che.

Сонирхолтой сайхан бичлэг байна. Хурдасгуурын онол бол ихэнхи хүнд хамааралтай байх. Харин наана аливаа зүйлийг ухамсарын түвшинд зөв эерэгээр нь сайн ялгаж салгаж чаддаг хүмүүс дийлэнхийг эзэлдэг бол ч гоё шүү.

Нэг_хүү

puu tolgoi uvduv

Simple

:-bd. Гэхдээ Эго-г яагаад ад үзээд байгааг би нэг л сайн ойлгохгүй байгаам даа? :p.

altanzul (зочин)

bi yg orin ay zongoro ene buhnig hihig husej bn. gehde ingej husemjled irher l neg l bolohg yma, he he

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)