Мэдэх ёстой амьдарлын зарчим

/магадгүй та урдах бичлэгийг уншивал илүү ойлгож болох юм/

Биднийг хамгийн их ядраадаг зүйл юу вэ? Мэдээж хүнд ажил эрчимтэй хөдөлгөөн биднийг биологийн хувьд ядраалгүй яахав. Гэвч түүнээс илүү биднийг бодол маш ихээр цуцааж зовоож хямраадаг ажээ .Магадгүй хүч бас өгж болох юм.Анх жолоо барьж сурч байхдаа ганцхан цаг явбуу үгүй юу л ядарч ,ийм тамыг яах гэж хүмүүс баридаг байнаа гээд такси барин явж байсан минь санаанд бууж байна.Ядрах гол шалтгаан нь бүхий л үйлдэлийг бодож тунгааж хийдэг байсан ба одоо консоо гишгэнэ хаазаа харин дараа нь солибох ёстой ,үрүүлээ ийш нь дарах хэрэгтэй тормоз гэх мэтээр бүгдийг нь нэг бүрчлэн бодож тунгаасаар асар их ядардаг байж билээ.Харин сурчихаараа зүгээр л бодох шаардлаггүй мэдэрч огтын бодолгүй хөл гар ая зөнгөөрөө гишгэж тоормозлон хаазалсаар явдаг байна .Ингэж бодолгүй явахад бидний ухамсар зохицуулдаг бөгөөд бид юу ч хийгээгүйтэй ижилхэн болох ба утсаар яриж хөгжим сонсон юм ууж явдаг шүү дээ .Энэ тохиолдолд бид огтхон ч ядрахгүй бөгөөд мэдээж удаан сууж явснаараа биологийг хувьд ядралгүй л яахав . Заримдаа бид гүн ухааны /гүн гээд байх юу байхав дээ/ ч юм уу хорвоогийн мөн чанарын тухай элдвийн зүйл ярихаар зарим нь сонирхон ухаж ойлгох хэдий ч зарим нь харин ч төвөгшөөн толгойгоо ачааллахаас зайлсхийн зугтдаг /Яг л миний машинаа орхиод такси барьдаг шиг л .../ . Уул нь ойлгоод тунгаагаад бодоод бодолоо давуулаад мөн чанарыг таьчихвал цаашид ахин ачааллаж бодох зовлонгүй болох бөгөөд ая зөнгөөрөө л хариултыг нь хэлж ярьж ойлгож чадах болно.Мэддэг болчихсон юм чинь юуг нь ахин бодох билээдээ .

Гэхдээ энд би мөн чанараараа мөн чанарыг таньсан тохиолдолд гэж хэлэх байна . Мөн чанар гэдэг нь байгалын энгийн хууль юм л даа ,үүнд хутгаар зөөлөн зүйлийг зүсдэг , бороо орох ч юм уу ус дэлхийн татах хүчний дагуу урсах,гээд энгиййнээсээ авхуулаад энергийн хууль гэдэг ганцхан юмыг л хэлээд байгаа юм . Зарим хүмүүс баахан мэдээлэл төдий зүйлийг толгойдоо чихчихсэн тэднийгээ холбож ойлгож чадахгүй өч төчнөөн ангилчихсан байх ба аль ангилалдаа багтаахаа хүртэл бодож тунгаан байж хийдэг .Эдгээр хүмүүс ямар ч мэдрэмжгүй болсон байдаг . Бодсоны үндсэн дээр бид уурлаж бухимдаж инээж баясдаг бөгөөд бусаддаа ч гэсэн бодолоо түгээж уурлуулж бас инээлгэж дөнгөдөг.

Ер нь бол шуудхан хэлэхэд бодол бол бидний энергийг гадагш цацдаг бүдүүн хоолой юм л даа. Бид мэдэхгүйгээс болж боддог ба хэрэв таньж мэдчихвэл түүнийг ухамсар хийхээс бид бодох шаардлаггүй ая зөнгөөрөө амгаланд уусан цэнгэх билээ. бодол бол ЭГО д тулгууралдаг . Ухамсар бол түүнээс хэтийдсэн таньж мэдсэн төлөвшсөн зүйл юм. Өндөр төлөвшилд хүрсэн хүмүүс юу ч бодолгүй ая зөнгөөрөө л таны асуултанд хариулах бөгөөд зөвхөн танд тухайн үг яаж хүрэх талаар л бодож болох ...Бид бодлоо удирдаж чаддаггүй бөгөөд / ЭГО/ шуналаас ч юм уу түмэн бодол толгойд эргэлдэн тасралтгүй бодолд нүдүүлснээр энергиэ алдаж хямрахыг стресс гэж сэтгэл судлалд хэдийнээ нэрэлсэнийг бид мэднэ.

Бодлоос сал битгий юм бод гэж зарим номлогч нар сургах ба судар номуудад ч тэгэж бичсэнийг сайн санаж байна .Гэвч тэгээд яаж амьдрах юм бэ? Амгүй ногоо чулуу мод мэт байх хэрэг үү ? гэж асууцгаана.Харин хоосон онолдогчид маань –онолын хувьд бодол үгүй бол зовлон үгүй ...гэж хариулна. Хүмүүст энэ бүхэн авцалдаагүй мэт санагдах авч бас ортой ч юум уу гэж төөрөгдсөөр салаа замын голд хоцрох нь элбэг ээ.Үнэн хэрэгтээ бол салаа зам гэж байхгүй бодолын цаана гарч төлөвшин мөн чанарыг ойлгон бодох шаардлаггүй хийж бүтээж бүхий л ухамсарт орчилд уусан нэгдсэнээр аз жаргалтай амар амгаланд хүрэх юм.Яг л бодох шаардлаггүй жолоо барин хөгжим сонсож утсаар яриж чаддаг шиг жолоо барих бол ажил биш ая зөнгөөрөө гардаг ухамсрын зүйл болох билээ. Бид анх уншиж сурч байхад үсэг нэг бүрчлэн холбон бодож байж уншдаг агаад тийм ч болохоор амархан ядардаг байсан юм аа. Харин одоо уншихад ядрахгүй ерөнхий хэлбэрийг нь хархад л хэдийнээ унших биш уншигдсан байх бөгөөд уншихаас болж ядрахгүй зөвхөн тэнд гарсан утга санааг бодож мөн удаан сууснаас ч юм уу ядардаг юм.бид бичиг үсэгтэй уусан нэгдсэн болохоор үсэг бүтээн үг бүтээж бодох шаардлаггүй ,ухамсар шууд хараад л таньж мэдэрдэг билээ. Бодол бол биднийг ухамсарт хүргэх гүүр бөгөөд ухамсарт хүрсэн бол гүүрээр бид яах билээ .мэдэхгүйгээс эго үүсэж эго –гоос бодол үүсэж бодолоос бид ухамсар уруу тэмүүлдэг .Гэвч энэ хорвоо дээрхи хүн төрөлхтөн харанхуй дотороо эго дотороо бодол дотороо мунгинасаар хорвоогийн мөн чанарыг биш хоосон зугаа хөөн элдвийн юм зохион түүндээ баясаж зовж шаналсаар амьдарлынхаа туршид үр дүнгүй сэтгэлээ зугаацуулхын төлөө зовсоор л байх ажгуу .Энэ мэтээр ухамсрын өндөр гэгдэх энгийн оргилд хүрэгсдийг хязгааргүй амгалан үүрд даван туулсан гэгээрсэн /эго-г / огоот туулсан нэгэн гэх...Гэгээрэгсэдэд бодох зүйл гэж үгүй тэр чигээрээ ухамсар ,энэ хорвоо ертөнц билээ.Тэдэнд бодох зүйл гэж үгүй ая зөнгөөрөө хийж яриж баясан цэнгэдэг цэнгэлийн манлай билээ.Бид бодож ,хариуг олсоноор ахин бодох шаардлаггүй болох ба дандаа боддог дадал зуршилаасаа салахдаа бясалгаж бас болох ... Учир нь бид дэндүү их дадан зуршсан байдаг болхоор цаг минут секунд ч алдалгүй хэрэгтэй хэрэггүй зүйлийг бодсоор л байдаг ба төдий чинээ дотоод энергээ гадагш цацсаар л байдаг .

Та бүхэн бодож ,бодолоо давж ухамсарт хүрэн амар амгалантай уусан найрсах болтугай.

start=-28 , cViewSize=50 , cPageCount=1

22 сэтгэгдэл:

null
нэргүй (зочин)

ёоооё яаж ингэж бичдэг байнаа чи бясалгагч байх тэ...тэгээд чи энийгээ бодож байж бичив үү ая зөнгөөрөө л бичжихэв үү ...

x (зочин)

neeree l tiim ym bna saihan bichjee bur taivshirahshig bolloo

~Freedom writer~

Эгог энгийн үгээр тайлбарлавал өөрөө өөрийгөө өнлөрт үнэлэх буюу БИ төвтэй болох гэж ойлгож болно тийм үү?
Бясалгалын тал дээр гэвэл бясалгагч хүмүүс бодлоо удирдаж сурсан бдаг. Тийм ч болохоор тэд амар амгалан, дотоод дуу хоолойгоо сонсон амьдардаг бизээ.
Сайхан бичлэг болж. Өшөө олон олон зүйлсийг нийтлээрэй.

Simple

"Ego is nothing but all the tensions that you have created around yourself." гэж нэг үг сонсож байсан маань санаанд оров. :)
Бодох гэдэг маань ийм онцгүй зүйл гэж үү дээ тэгээд?

AXIOM

freedom -d : tiimee tegej oilgono.bayrllaa
simple-d : ontsgui ch zuil bish l dee guur shuu dee,bodsonii undsen deer bid bodoh ch shaardlaggui bolj bolno . gevch ur dungui olon zuiliig bodsoor bid asar ih zuiliig alddag gemeer yum uu ...

altanzul (зочин)

bayrllaa

Simple

Yahav miniiheer bol bodoj ergetsuulne gdeg maani yamar negen hiihgui bh n iluu deer baih zuil, amidraliin shaardlagaar l hiideg, ternees n davchihval onts hereggui bolchihdog tiim zuil yum gej uu dee??? gej bodohgui yu. za za bi yor n ooroo ahiad jaahan bodoh heregteim bnaa :p

Xe Xe (зочин)

Minii bysalaliin nomon deer Enetkhegiin gun ukhaantan Sai Baba khelekhdee bainga bodol urguuldag ukhaaniig chalchaa sarmagchin gej nerlesen. Unendee bidnii ukhaan ikhenkhdee chalchaa ugeer duursen baidag. Uuriin bodlig ajiglawal ta itgekh bolno. Ukhaanii tasraltgui chalchikh ywdali zogsookh n bidnii bodlig zogsoono gesen ug bish yum. Bidnii ukhamsar uur ajiltai bolno; tanin medekh, dun shinjilgee khiikh, shiidwer gargakh gekhmet. ene chalchaa ywdaliig zogsoosonoor idnii ukhamsar khereggui bodloos salj, tsewer, orchin toirnoo dugnekh medremj bolgoj bid odoo tsagt ankhaaralaa tuwluruulj chadna. Uuriin oyuni dadlig uuriin bodliin ajilaltaas ekhlekh kheregtei. Ymar n tand kheregtei, ymar n chalchaa sarmagchingaas uudelteig ta shuud kharj chadna. Kherew ta ajilaa urgeljluulj khiiwel khereggui bodluud tand sadaa bolj, tednees salakhiig khusne. Uunii tuld ue ue uuriin ukhaand ankhaaralaa tuwluruulj; minii tolgoid odoo ymar bodol baiaa we? gej asuukh kheretei. Tun udalgui bodloo ajiglakh, kheregguig n ustgakh ywdal tani erdiin uzegdel bolno. Kharin tani ukhaan chalchaa sarmagchingaas tanin medekhui bolon amidarlaa udirdakh khuchtei zewseg bolon khuwirna gesen baina. Zarim khumuus kheregtei baij maadgui ged bichchikhlee.

AXIOM

he he -d : bayrllaa gaihaltai zuil bichsen baina . daraa daraagiin humuustee he he giin bichseniig davhar unshchihaarai gej zovlii ...

MC Аав

Их сонирхолтой байлаа
тэр хэхэ-ийн сээгийг ч бас уншив.
аль аль нь таалагдав

Нэг_хүү

ухамсараас юу луу хүрэх вэ? ухамсар туйл гэж үү? ухамсарийн мөн чанар гэгээрэлд хүрэх гэж үү........ сайхан бичлэг байна.

sosa (зочин)

bi tanii blogiig dandaa unshdag shuu ... bugdiig ni unshsan

Xe Xe (зочин)

Ta nar gegeereliin talaar neeree yu gej boddog we? Gegeerel ukhamsariin deed shat yum bolow uu? Bi zugeer Axiomoos yu gej bodoj ywdag talaar l sanal bodol khuwaaltsakh gesen yum. Nadad end gegeereliin talaar yrichikh khun baikhgui l de. Khun er n uuriiguu uurchilnuu geed ywaad l baiwal ywaad l baikh yum shig baina. Medeej nileed ikh khugatsaa orokh baikh l da. Gegeersen khun yadag bol? Bi gegeersen khuniig amidaaraa burkhan bolj baina l gej olgoj baigaa. Bi neg yuman deerees gegeersen khunii suns bieneesee garj ywaad uuriiguu kharj boldog tegeed shambaliin orond ochiod irdeg gej unshij baisan. Ter gegeersenii daraakh ankhnii medremjiig mederch uzekh yumsan.

AXIOM

he he -d : uuchlaarai bi ooriinhoo uzej tuulsan medersen buhnee l bichdeg...harin medehgui gehdee sonsson tiim zuiliin talaar bichdeggui bas hariulahgui gej boddog shuu ...gegeeresen hunees l asuuh heregtei asuult baindaa ho .he he

tam (зочин)

бодлын тухай сэдэв хөндсөнд баярлалаа.Бодол биднийг ядраадгийг би өөрөө бас сүүлд олж мэдээж энэ бүхнээс ангижрах өөрийгөө хэрхэн чөлөөлж сурах талаар хичээж байгаа юм л даа. Хүн сэтгэлийн гутрал, дарамт хямралд орох нь хэт их зүйлийг бодож тархиндаа эргэлдүүлсэнээр үүсдэг гэсэн байсан. Таны хэлсэнтэй адил. Тэгэхээр та бүхэнд юу гэж хэлэх гэсийн гэхээр өөрсдийгөө завгүй байлгацгаая. Ямар нэгэн байдлаар бид юм хийж байхад олон янзын бодлоос өөрийгөө чөлөөлж эцэст нь бид хийсэн үр дүнтэй байх болно шүү дээ. Завгүй байцгаая, гэрээсээ өөрөөсөө харахад хийх юм олон байна шү дэ.

далай (зочин)

дуртай сэдэв байна. бодох дуртай шүү ер нь бол. энэ бодол бол зөвхөн хүний тархи оюун дотор болдог процесс биш байхаа. жишээ нь өөр хүний тухай бодоход тэр хүн энэ тухай бас мэдрээд байх шиг байдаг. ер нь бодол санаа чинь хүмүүсийн хоорондын харилцааны нэг арга байж болох юм биш үү. телепат гэдэг билүү үүнийг. хүн болгон л телепат чадвартай юм биш үү ер нь.

kenj1 (зочин)

huniig chin setgeliin amitan gedeg shuu dee, argagui argagui

Зочин

saihan bichijee

yalalt (зочин)

saihan bichsen bna
hunmuus bid yuch bodohguigeer amidarch chadahgui
tegleegeed herees hetersen heregtseegui olon zuil bodoj tolgoigoogoo uvdguh hereggui gej helmeer bna

Зочин

uneheer sonirholtoi

Telmen (зочин)

taalagdla goy bichsen bna

zochin (зочин)

hehe gej unshigch gegeersen huniig dutuu l unelj bn daa. biyesee garch shambliin orond ochih chadvar chin samaadiigiin ondor shatand hursen hunii l hiij chadah zuil shdee. gegeersen hun bol harin ooriigoo negen zereg neg mochid buh l yertontsod avaachij chadah chadvartai tiim hun shuu.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)