Нийтлэг байдаг ч нийтээрээ мэддэггүй юм шиг...


Тавь орчим настай нэгэн эмэгтэй уйлсаар орж ирэв . - Эгч минь юун даа уйлаав дээ тайван ярилцъя ... гэж сэтгэл судлаач тайван асуув, Эмэгтэй:-Амьдрал үнэхээр утгаа алдаж байна... үр хүүхэд салж нийлээд, бас нэг нь өрөнд орчихсон, харин нөгөө нь хэрэгт холбогдчихлоо... / гэсээр нулимсаа арчилна/

Сс /сэтгэл судлаач:-Таныг би сайн ойлгож байна. Харин та яасан юм? Танд асуудал байна уу .

Эмэгтэй:-Надад ч юу байхав дээ энэ хэдэн хүүхдүүд л ...

Сс: -Би танаас юм асууя, харин та нэг бүрчлэн ний нуугүй асуултанд хариулна шүү...

Эмэгтэй:-Надад та тусалж чадах л юм бол би юу ч хиихэд бэлэн байна... гэж горьдлого өвөрлөвч итгэлгүйхэн хариуллаа.

Сс:-Тэгэлгүй яахав хичээнээ ... Та амьдралдаа хичнээн их зовж үзсэн бэ ? Ямар ямар зовлон туулсан бэ ? Яаж яаж даван туулсан гээд яриад өгөөч ...

Эмэгтэй :-Эгч нь тоог нь яаж мэдэхэв дээ зарим нэгийг нь ч мартчихсан л байгаа...гээд өөрийн санаанд байгаа зовлон бүрээ ярьж гарлаа.Эмэгтэйн ярьсан түүхэн зовлонгууд гашуун авч хүн бүрт тохиолддог зүйлүүд байх ба онцгой бас зовлонгууд ч байсан юм.Мөн харилцан ярилцангаа байнга л хүний амьдралд байдаг хэсгүүдийг тоймлон хувааж бүлэглэн ангилсаар үндсэндээ уртхан яриа дууслаа.

Сс:-Хэрвээ та энэ бүх зовлонг туулаагүй бол миний урд тэс өөр хүн байх байсан болов уу ...Тэр хүн нэг ч алдаж үзээгүй, загнуулж үзээгүй, шүүмжлэл гэдгийг үзээгүй, гутрал гэдгийг үзээгүй, өлсөж үзээгүй ... ер нь л маш олон юм үзээгүй мэдэхгүй, тийм ч болохоор дэндүү өөрийнхөөрөө дур зоргоороо аашилдаг, ажил хийдэггүй залхуу, сагсуу, хэл ярианы ямар ч баялаггүй ,гээд тоочоод барахгүйгээр барам энэ нийгэмд л лав амьдрах бололцоогүй байх болов уу гэж би бодож байна ... Харин та юу гэж бодож байна ?

Эмэгтэй : -Тэр ч тодорхой л доо ...гэж дээр нь бас олон олон жишээ нэмж хэллээ.

Сс:- зовлонг үзсэнээр хүн хөгждөг ,ухаардаг гэдгийг та мэддэг л юм байна шүү дээ...гэж сэтгэл судлаач маань инээлээ.

Эмэгтэй уртаар гүнзгий амьсгаа аван тайвширч байгаа бололтой... Тийм л дээ ... гэж бага зэрэг инээвхийлэв.

Сс:-Та тэгээд хүүхдүүдээ хөгжиж байхад нь юунд тэгтлээ гутраав. Тэд ч бас хөгжих эрхтэй биздээ.

–Үгүй нээрээ л тийм дээ .Тэгээд би яах ёстой болж таарав ? гэж хөгжилтэй царай гаргав.

Сс :-Түүнийг та л мэдэх байхдаа, та мэддэг л юм байна лээ шүү дээ.

Эмэгтэй инээж : Айдаа энэ хүний амьдрал энэ л муу бөндгөр дотроос хэтрэхгүй өчүүхэн юм даа, баярлалаа дүүдээ гэсээр хорвоогийн амьдрал руу яаран одсийм.

start=-22 , cViewSize=50 , cPageCount=1

28 сэтгэгдэл:

null
Янзагахан

хэ хэ хэ нээх уртаар санаа алдуулдаг байна шдээ

Ицми (зочин)

ёстой хөөрхөн бичлэг байна. би бас ээждээ наадхыг чинь ярьж өгнөө хэхэ

далай (зочин)

миний бодлоор сэтгэл зүйч ажлаа сайн хийсэн байна.

жаргал зовлонгийн хувьд бол мэдээж сэтгэл зүйчтэй санал нэг байна. гэхдээ амьдрал дээр хэн нэгэн арай дэндүү хатуу хувь заяатай учраад бас зарим нэгэнд нь болохоор хэтэрхий амар хялбар зам тохиох явдал наад захын үзэгдэл байдаг.

бас хүн өөрийгөө хамаг бүхний түрүүнд авч үздэг гэдгийг дахиад олж харлаа.

Хулан

Зовлон үзээд яваад байждээ би тэгвэл хэхэ

Simple

:-bd

Joe.

гоя бичсэн байна шүү

~Freedom writer~

Орчлонгийн олон амтыг үзэх л хэрэгтэй дээ.

Бурханаас хүч хүслээ
Хүчтэй болгохын тулд хүндрэл хайрласан юм
Мэргэн ухаан хүслээ
Шийдвэрлүүлэх гэж асуудал өгсөн юм
Баялаг хүслээ
Ажил хий гэж оюун ухаан, хүч чадал өгсөн юм
Эр зориг хүслээ
Даван туул гэж аюул өгсөн юм
Хайр хүслээ
Тусалж бай гэж зовж буй хүмүүсийг өгсөн юм
Сайн үйлс хүслээ
Надад боломжууд өгсөн юм
Хүссэн бүх зүйлээ авч чадаагүй ч
Хэрэгцээтэй бүх зүйлээ авч чадсан юм би.....гэсэн үгс уншиж бсан санагдчилаа...

tuguu

үнхээр сэтгэл хөдлөгтөл бичижээ.

Болдууш

ингээд л ээжийгээ санаад байдаг байхгүй юу. Үнэн тамтай...
Миний ээж
Сайхан ээжий
Мяндас зөөлөн
Уян ээжий..... ммммммммммммммм

Che.

хэсэгхэн хугацаанд бодлогшруулчихаар бичлэгүүд бичих юмаа тэ. Сайхан бичлэгүүд оруулах юм.

HERO

Ястой гоё бичлэг байна.

Undriga (зочин)

хммм, сайхан бичлэг байна. Гэхдээ би боддын. Хэтэрхий их зовлон үзсэн зарим хүмүүсийн зан авир эвдэрчихсэн байдаг юм шигээ. Зовлонтой хэтэрхий их тэмцсэнээс болоод их хатуу, амиа хичээсэн хүн болчихсон байдаг.

tuvshin (зочин)

goy bichleg baina bi chinii bichlegiig dandaa unshdag shuu ...

Zeusy (зочин)

Эцэг эхчүүд яагаад хүний амьдралд оролцдогыг ерөөсөө ойлгодоггүй юм. Өөрсдөө алдаж суралцаж чадсан байж, алдаанаас босож болдогыг мэдсээр байж, яагаад биднийг алдалгүй өөгүй амьдруулахыг хүсдэг юм бол. Алдаанаас хүн их зүйлийг алддаг ч дутахааргүй зүйлийг ойлгож авдаг. Алдах уг нь сайхан биш л дээ. Гэхдээ үзэх л хэрэгтэй. Хал сууж халуун чулуу долооно гэдэг билүү.

Анчин (зочин)

Жаргал даагаад сурчих юмсан...

Хүслэн (зочин)

сайхан бичлэг байна. хүмүүст мэдрүүлэх гоё. иймэрхүү кейсүүдийг судалж байсан болохоор энийг уншихад сайхан байлаа. чин сэтгэлээсээ хүнд тусалж зөвлөгөө өгөх урам өгөх ч сайхан.

АНИРГҮЙ (зочин)

гоя блог байна. хаагуур нь яваад байсан байна аа. уншина аа

Үлэмжийн чанар

БАга байхад хажуу орцны ах дүү 2 байлаа Би ч дүүтэйгээ нийлээд л тэр муу 2ийг зодчихдог байлаа Орой нь хэрэг мандана даа аав ээж ах дүүс нь орж ирээд хөөрхий муу аавыг минь их загнидаг байж билээ. Гэтэл би хүнд зодуулаад гэртээ орж ирээд аавдаа ховлотол аав маань яах гэж хүнд дээрэлхүүлсэн юм бэ гээд бараг л нэмээд зодчихож билээ Хүний өмнөөс хүн гүйгээд байвал тусгүй шүү дээ

altanzul (зочин)

uneher tim bn. ... gehdel gej bas ug bdag

АНИРГҮЙ (зочин)

ӨӨӨӨӨ ӨӨӨ ӨӨӨ ЛДӨӨӨ ИЙМ БАЙЖ БОЛКУ Ш ДЭЭЭ

БИ ТААЛАГДСАН БЛОГЫНХОО БИЧЛЭГҮҮДИЙГ ФЛАШАН ДЭЭР ХУУЛЖ АВАААД ГЭРТЭЭ ХАРЬЖ УНШДАГ ЮМ. МАНАЙ ГЭРТ НЭТ БАЙХГҮЙ ӨДӨР АЖИЛ ДЭЭЭР НЭГ БҮРЧЛЭН УНШИХ ЗАВ ГАРКУЕН БАЙНА Ш ДЭЭЭ

ӨӨӨӨ ӨӨӨ ӨӨ Л ДӨӨӨӨ БИ УНШМАААР БАЙНА Ш ДЭЭЭ. ЯГ САЙХАН УНШИХ ГЭСЭН БОЛКУМ АААА ӨӨӨ ӨӨӨ ӨӨ ӨЛ ДӨӨӨ ӨӨӨӨ ӨӨӨӨ

БЛОГТ ХҮНЭЭС ХУУЛАЛГҮЙ УДСАНД МИНЬ ИТГЭЭЭД ГАНЦ МАРГААААШ ОРОЙ 6-АААС 8 ЫН ХООРОНД ХУУЛАГДДАГ БОЛГОООД ӨГ ТЭХ ҮҮ ТЭХ ҮҮ ТЭХ ҮҮ ТЭХ ҮҮҮ

мөнх (зочин)

Хэрвээ чи зовлон үзээгүй бол чи болоогүй байна.Зовлонг их мөнгөөр худалдаж ав(Япон зүйр үг)
Үхэлгүй бол зовлон, гэвч зовлонгүй амьдрал нь үхэл юм(Лев Шестов)
Унаж байгаа хүнийг түлхэх хэрэгтэй гэж Ницше гэх хүн хэлсэн байдаг. Энэ үгийг ойлгохийн тулд амьдарч үзэх хэрэгтэй юм уу.

jaSper (зочин)

ter huuhduud ni suraltsag gd zund ni orhiwol bur dordoh bolowuu ene niitlel sainar tugssun gesen ug uu teged yg yah estoi gj bodoj bgan ta nar

sara (зочин)

amidral aa gej... za amjilt

Аэро (зочин)

Сайхан бичиж

MC Аав

сайн чиг бичлэг болж.

MC Аав

сайн чиг бичлэг болж.

Зочин

itsmi shig eejdee yrij ognoo kk

gege (зочин)

ta ih goy unen yum bichih yumaa amjilt

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)