Харцыг тайлахуй


Би нэгэн зүйлийг ярин , тайлбар хийж

-тэр ч тийм ёстой энэ ч ийм ёстой... гэсээр. Харин найз маань тэр бүх ярьсаныг минь няцааж орхив. Найз маань ойлгосонгүй юу эсвэл мэдэхгүй байна уу , би ч өөрийнхөө зөв болгох гэж хичээнгүйлэн зүтгэсээр ...Уур хүртэл хүрсэн байлаа . Яагаад ч юм анд минь :-за за чиний зөвөө зөв ... гэж их л уриалангуй бууж өгсөн юм . Ялалтандаа бахдан сэтгэл баясавч андын минь харц нэг л өөр үл тайлагдах авч нэгийг бодон инээвхийлнэ. Үүнээс хойш олон жил өнгөрчээ.Саяхан би сүүлхэн танилцсан танилтайгаа ойр зуурхан ярьтал бага зэргийн маргаан үүссэн юм .Түүний ярисан зүйл үнэний хувьтай ч хэтэрхий өрөөсгөл ба миний дэндүү сайн мэдэх зүйл байлаа . Даан ч танил маань тэр зүйлдээ ихэд итгэлтэй ...Тийм болохоор ч тэр үү сонсох биш ,ярихыг хэлэхийг л хүсэж байлаа. Надад боломж байхгүй нь тов тодорхой байсан юм .Тэгээд л би:

-аанхан за тийм тийм ... Гэсээр яриаг дуусган бууж өгөв.

Яг энэ мөчид би өөрөөсөө танил байдал танил нөхцөлийг харсан юм.Энэ бол урьд нь тайлж чадаагүй нэг л өөр найзын минь харц ...Өөрийгөө бодон инээхийн хажуугаар олон жилийн дараа,найзаасаа сая л ичсэн нь энэ юм.Харин харилцан яригчын харц тухайн үед минийх байждээ гэж ард нь бас жаал инээв.Намайг гайхах өнөөх нөхрийн үйлдэл болгон урьдын явдалыг яв цав давтсаар улам ч их инээж билээ. Мэдээгүйгээ мэдэхгүй мэдэмхийрсэнийгээ мэдээд ичих шоолох баярлах нь зэрэгцсэн тэр л харцыг минь нэг л өдөр над шиг тайлах байхдаа. Олон олон жишээ татан уншигч таныг чилээгээд яахав ингээд дуусгъя даа.

start=-33 , cViewSize=50 , cPageCount=1

17 сэтгэгдэл:

null
batuk (зочин)

kkk bid ooroo ch medelgui iimerhuu baidald ih ordog baihdaa sanaa zovchihloo buur kkk

HERO

Харц бол ихийг өгүүлж байнам, заримдаа ийм байдалд орох ч эвгүй шүү.

Batsy (зочин)

Anh yag chinii yarij bgaa hartsiig haraad baahan icheed duugaa huraaj bilee. Ternees hoish ahij ooriin yariagaa tuiliin unen met yarihaa bolison. Hartsnaas hunii setgel hodloliig bugdiig ni harj bolno. Dotood yertontsiig uzuuleh toli yum u daa. Goy niitlel boljee. Ongorsonoo sanaad baahan ineevee gej

oolhonoo

sayan shine jiliin uer heseg humuustei meddeg geed uurtuu 100% itgeltei baisan zuiliinhee talaar margaldaj buur suulruugee nileen yum bolj ted ch nadad notloh barimtiig ni haruulj uzuulj minii yalagdlaar duussan yum. Gehdee odoo hurtel minii shar hudluud baiga hedii ch bi tsag hugatsaag huleeheer shiidsen. tedend onoloor bish harin practice neg l odor minii zov bolohiig haruulah baihdaa gej bodood onol practice 2 100% niitsdeggui gedegdee. bi bas ineemsegleed buuj ugch baisan udaa zondoo baisan shuu gehdee busdiig buulj uguud ineemseglesen turh harin harj baigaagui bna esvel anzaaraagui ch baij magad

~Freedom writer~

Амаараа хэлээгүй үгсийг нь л харцнаас нь олж харна даа.....

Цоомоо

sharingan

SinГ©ad O'Connor

цөөхөөн үгээр товч тодорхой санаагаа гаргажээ.
уншив.
бодмоор бичлэг байна.

дурлагч

Хэрмийг дэмжив.
Цаг хугацаа бүхнийг харуулнаа гэжжж.

kukla (зочин)

тхх, тиймэрхїї харцыг хараал дуугай болох хэрэгтэйм байгаашд

tuguu

Хүн сэтгэл хөдлөлөө нүдээрээ илэрхийл дэг болхоор ч покерчид шил зүүдэг. Харин өөрийн хөө сайн мэддэг зүйлийг бусадтай яриж байхад яриж буй хүн өөр зүйлийг яриад байвал өөрийн хөө мэддэг зүйлийг маш зөв байдлаар өнөөх хүндээ ойлгуулж өгөх хэрэгтээ гэж бодогдож байна. Буулт хийснийг сонсоод жоохон харамсав. хэхэ

далай (зочин)

тохиолддог л зүйл байна. нэг үлгэр санаанд орж байна. дөрвөн хүний нүдийг боогоод өмнө нь нэг заан аваачаад гараараа тэмтэрч үзээд ямар амьтан байна вэ хэлцгээ гээд нэг нэгээр нь асуусан чинь чихийг нь барьж үзсэн хүн заан гэдэг чинь их том далбагар зөөлөн амьтан гэж гэнэ. сүүлийг нь барьж үзсэн хүн заан гэдэг чинь урт нарийхан амьтан байдаг юм гэж гэнэ гэх мэтээр үргэлжилдэг.
харцны хувьд бол угаасаа л нүд сэтгэлийн толь гэдэг биз дээ.
харин буулт хийсэн хүний харц хэд хэдэн янз байж болох юм байна. нэг бол арга нь барагдсан байдалтай, нэг бол ойлгосон ухаарсан шинжтэй гэх мэтээр. тухайн хүнээсээ л болох нь л дээ.

AXIOM

dalai d; tiim shuu baidag l zuiluud .baidaggui zuiliig bichihgui gej bodood baigaan

Анчин (зочин)

хэдэн удаа нийтэлдэг юм бэ???

АНИРГҮЙ (зочин)

БИ Ч ИЙМ БАЙДАЛД ӨЧ ТӨЧНӨӨГӨӨРӨӨ ОРЖИЙСОН ДӨӨ ТЭР БОЛГОН ДОО ИЧНЭ ХЭЛЭХ ЮМ БИШ ухаант хүн бусдын алдаан дээр суралцаж ТЭНЭГ ХҮН ӨӨРИЙН АЛДААН ДЭЭР СУРАЛЦДАГ ГЭСЭН АЛДААД БАЙДАГ ХЭРНЭЭ Л ухаан СУУХГҮЙ ДАХИН ДАХИН АЛДААГАА ДАВТААЛ БАЙДАГ БИ ТЭГХЭЭР ЯМАР ХҮН БОЛОХ НЬ ОЙЛГОМЖТОЙ БАЙГААЗ ДЭЭ ХЭХЭ

altanzul (зочин)

nz n ene nitlelig unshad [ hun meddeg zuile yrij bolno harin yrij bga zuile madej bh ystoi] ug sanand orlo. gilala............

reaper (зочин)

өөрийгөө мэдэмхийрч байгааг мэдэн мэдэмхийрлээ зогсоовол хэрэгтэй юм байна, ойлголоо баярлалаа

Шувуухай

Нээрээ л...


Таны бичлэгийн хэв таалагдлаа амжилт хүсье

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)