Үнэн сэтгэл ,Үгийн утга, өвгөн даяан ч ,,,та аль дуртайгаараа нэрлээрэй,,,

Хэзээ ч худалаа яридаггүй гэгдэх өвгөн даяанч , хүний амьдарлыг сонирхон хотын гудамжаар аажуухан алхана ,Энэрэн нигүүлсэхүйн охь болсон тэрээр хүүхэд мэт мишээн явсаар нэгэн зоогын газарын үүдэнд зог тусав, Өлссөн хүү зоогын газрын цонхоор нүдээ унагчих шахам гөлөрөх бөгөөд илүү гарвал өгөөрэй дөө би бэлэн шүү гэсэн шиг анхааралтай хүлээсээр ,хажуудаа ирсэн их хүмүүнийг ч үл анзаарна, Түүнийг өрөвдсөн өвгөн даяанч толгойг нь хэдэнтээ илээд зоогын газар луу ороод явчихлаа,,,

-Уучлаарай надад хоол өгөөч гэхдээ надад мөнгө байхгүйл дээ би тэр хүүхдэд ,,,гэтэл Зоогын газарын эзэн:

-Навсархай гуйлгачинд үйлчилэхгүй , гар, илүүдээ гарсан зүйл гэж үгүй ,,, гэж зандарлаа,

Өвгөн:-та тэр хүүхдийг харж байна уу ,,, тэр хүүхдэд та ҮНЭН СЭТГЭЛЭЭСЭЭ ганц ч болов хоол өгчихвөл бизнес чинь цэцэглэх болно оо ,,, түүнээс наана үгүйдээ ,,, гэж аядуухан хэлээд гарч одов,,, Зоогын газар өдөр хоног өнгөрөх тусам хүн орох нь багасаж эзэний түрийвч тэр хэмжээгээр нимгэрсээр ,,,сэтгэл санаа нь ч унасаар л ,,,Эзэн ч сэтгэл нь зовинон байснаа өнөөх даяанчыг санав,Тэрхэн даруй хоол бэлдэж өнөөх хүүхдийг авчируулан хооллов гэнэ,Өдөр хоног өнгөрсөөр байх авч хамаг л зүйл нь бүтэлгүйтсэн хэвээрээ л байлаа ,,, Бизнес нь дампуурч уур нь хүрсэн эзэн, өвгөн даянчыг зорив.

Бардам зан нь бага зэрэг дарагдсан Эзэн, даяанчыг олж очоод

-Хэзээ ч худлаа яридаггүй гэх өвгөн даянч таны, хэлсэн болгоныг ёсоор болгосон ч өөрчлөгдөн сайжирсан юм алга ,,,гэж ам асуун гэмшил ,гомдол, горьдлого хослуулан хэллээ,

Өвгөн даяанч :-би таньд ҮНЭН СЭТГЭЛЭЭСЭЭ гэсэн шүү дээ ,,, гэж инээмсэглэн хэлээд даруй холдон явав,

Шалдаа буусан эзэн ,нээрээ тийм шүү дээ, тийм ,,, гэсээр буцаж гэнэ ээ,

Эргэн ирээд эзэн өөрийн гараар хоол бэлдэж ,өнөөх хүүг дуудан

-за ахын дүү, ах нь чамд чин үнэн сэтгэлээсээ энэ бүхнийг бэлдсэн юм шүү,,,ид ид гэв, Хүү сайхан сэтгэлтэй ахад туйлын эхээр баярлаж амаа олохгүй хооллож гэнэ,Эзэн ч найдвартай нь дээр гэж бодон хэд хэдэн удаа энэ маягаар хүүг хоололжээ,Үнэн сэтгэлээсээ шүү гэж өөрөө өөртөө, өрөөл хүүд ч хэлсээр байлаа,

Цаг хугацаа өнгөрсөөр байх авч эзний амьдрал урагшилах биш дордсоор л байлаа, Эзэн ч түүнийгээ даган сэтгэлээр унах бөгөөд өвгөн даяанчыг үзэн ядаж эхлэв,

- би тэр хүүхдэд ҮНЭН СЭТГЭЛЭЭСЭЭ өчнөөн удаа хоол өгсөн , өөрчлөлт гарсангүй , хэзээ ч худлаа ярьдаггүй гэгдэх хуурамч нэр зүүсэн хөгийн худалч ,гэх мэтээр хараана,,,

Аз түүнд таарсангүй юу өвгөн худлаа хэлчихэв үү ,,,амьдаралын эрхээр эзэн гудамжинд гарч гуйлгачин болов ,,,

Нэрэлхэж нэг хэсэг явсан ч нэрээ идэх биш цагаандаа ч гарсан юм ,Цаг хугацаа өнгөрсөөр Хувь тавилан нь дутсан хөөрхий эзэн Цайны газарын цонхоор хоол горидон хоёр нүд нь бүлтэлзэн харна, үйлчилэгч бүсгүй хоолны үлдэгдэлээ гарган өгөв, Өлсөж ядарсан эзэн асан идэх гэтэл өнчин хоцорсон өнөөх хүүхэд би ч бас өлсөж байна гэсэн шиг өрөвдөм харцаар харж байлаа,Эзэн түүнийг зовлонг ойлгодог болсон юм болов уу өөрийн эрхгүй өрөвдөн

- өөрөөс минь ялгаагүйдээ өлбрөх нь гэсээр хоолноосоо таллан өгөв ,

Гэнэт хажууд нь их хүний инээх сонсогдож гэнэ...Өвгөн даяанч байлаа...

-чи чадлаа ,,,ҮНЭН СЭТГЭЛ ,,,гэж хүд хүд инээв,

Эзэн асан:- ойлголоо ойлголоо ,,,гэж зөвхөн тэр л үгийг ойлгосондоо баярлан чанга чанга догдолон хэлсэн юм, Үнэн сэтгэлээсээ би өгсөн шүү дээ хэмээн бодож явсан тэр үнэн сэтгэл биш болохыг эзэн ингэж ойлгосон ба сэтгэлийн ард сэтгэл нуугддаг гэдэгийг анх удаа мэдсэн нь энэ ээ ,харин одоо цаадах чинь эзэн асан биш жинхэнэ эзэн болсон сурагтай,,, Ингээд би үлгэрээ дуусгая даа ,,,

Хүмүүс бид чинь үгийн утгыг тийм амархан ойлгож чаддагүй ба үг гэдэг хэдий хүчтэй ч бас сул талыг өөртөө агуулдаг билээ, хоёр хүн хоорондоо үхтлээ маргалдах боловч үнэндээ огтхонч огтлолцохгүй хоёр өөр өөр зүйлийг тус тусдаа яриж байхыг анх хараад ихэд гайхаж билээ,хэрэглэгдэх үг нь адил боловч хэрэглэж буй нөхцөл нь л өөр байсан юм,,,заримдаа үгээ тайлбарлаад түүнийгээ ашиглах замаар ойлголцох аргыг хэрэглэдэг боловч үнэхээр дутмаг санагддаг, Үгнээс хэтийдсэн зүйлийг яаж хэлүүлж яаж ярих вэ? гээд асуудал олон байвч тэр бүхнийг уншигч танд үлдээе дээ,,,

start=-16 , cViewSize=50 , cPageCount=1

34 сэтгэгдэл:

null
tsoom (зочин)

oo goyo goyo bichleg baina .uneheer taalagdlaa

Владимир Ильч

Сайхан бичлэг. Ихийг бодон санаашран гарахуй.

MC Аав

өрөдөх сэтгэлгүй хүн бол тийм л хүн. тэр өөрөө өөр дээрээ л мэдэрч байж бусдыг ойлгоно.
хэдий бусад хүнд ундууцаж байсан ч өөр хэн нэгний өмнө өөрөөрөө л байх хэрэгтэй.

Цоомоо

мммммм

Цоомоо

мммммм

Ицми (зочин)

гоя.

даяанчийг

Зочин

nasaa naizdaa amjilt husii .negiig bodogduulj 2 iig tungaalgahaar boljee.

tartino

уншив

Che.

Сайхан зүйл оруулсан байна шүү.

Zeusy (зочин)

saihoon saihan. Goy bichleg bn. Teneguud aldchaad aldaanaasaa suraltdaggui, engiin humuus aldaj baij surdag, harin uhaalag humuus busdiin aldaanaas suraltsdag. Ene surgamjit oguulleg niitlej bgaagaas chini chamaig hen be gedgiig medej bolhoor bdgiin. Za amjilt goy bichleg bolj. Keep moving forward

HERO

Бодлогошроод гарав.

Арслантай авдар

Гоё үлгэр байна даа...

bak (зочин)

bodoh yum ch ih baindaa.saihan bolj

bak (зочин)

bosoh yum ch ih baindaa.saihan bolj

Undriga (зочин)

Сайхан бичжээ. Үнэхээрийн их таалагдлаа :)

далай (зочин)

бичлэг их сайхан болжээ. үйлийн үр гэж энэ мөн үү.

далай (зочин)

гэхдээ бас эзний буруу гэж би бодохгүй байна

Anime

өвөөг абсалют гэж үзвэл, хүн өөрөө сурах ёстой.
чи биш чиний дотрох хүн хийх ёстой болохоор тэгсийм бол уу эдр гэж.
ийм өвөөгийн тухай уншихад гоё хэрнээ бид яагаад тийм байхаас айдым болдоо, оролдож үзээгүй болохоор тэгдэг юм бол уу кк, эсвэл бас "эзэн" шиг шалтгаантай юм бол уу

Cондор (зочин)

Үг гэдэг өөрөө их үнэтэй байдаг,

ghdgsdfg (зочин)

hun orool busdiig amarhan huurchihdag bolovch ooriigoo bol chadahgui baina te...gehdee ooriigoo huurchihdag gej huurchihdag bainaldaa ain ...yu bolchihvoo kkk buur toorchihloo .gaihaltai ulger baina .

Турьхан (зочин)

чин сэтгэлээ гэж...

shulmas (зочин)

end baigaa bloguudiig bugdiig ni unshij duusaad za aa odoogiin manai huuhed zaluusiin setgelgee, orchin ueiin mongol hel hugjih bish uruudaj, magadgui hayatjih shatandaa orson ban gej haramsah setgegdel turuud baisniig nuuh uyn.harin ene uguullig unshaad boloosh dee. yasan huurhun um bichee we gej bayarlaj ban. mgliin yag unuugiin niigemd iim dayanch , ter jaal huu hoer gazar saigui bii bolsniig haramsaad ch barahgui ni.

~Freedom writer~

Үнэн сэтгэлийн хүч гэвэл их гоё юм шигээ....

Joe.

ер нь хүн байх чинь гоя шдээ гэхдээ сайн хүн байх нь

Simple

заримдаа үгээ тайлбарлаад түүнийгээ ашиглах замаар ойлголцох аргыг хэрэглэдэг боловч үнэхээр дутмаг санагддаг, Үгнээс хэтийдсэн зүйлийг яаж хэлүүлж яаж ярих вэ?
humuus hezee ch buren duuren oilgoltsono gej baidaggui baihaa. Ugnees arai iluugeer ilerhiildeg n urlag baij boloh. Getel urlag maani ooroo zarim n ugees butne, zarim n ugen tailbar shaardana...

ஜॐ♥ஜАянчин ஜॐ♥ஜ

дотор нь орцон явжийна.

ஜॐ♥ஜАянчин ஜॐ♥ஜ

дотор нь орцон явжийна.

tooromt (зочин)

Ухаарал хайрлалаа. та нээрээ дандаа нэгийг бодогдуулж 2-ыг тунгаалгасан бичлэг оруулах юмаа. Амжилт хүсье

hjklhjkhjklhlkj (зочин)

bayrllaa...amjilt

АНИРГҮЙ (зочин)

ӨӨӨӨӨ ӨӨӨ ӨӨӨ ЛДӨӨӨ ИЙМ БАЙЖ БОЛКУ Ш ДЭЭЭ

БИ ТААЛАГДСАН БЛОГЫНХОО БИЧЛЭГҮҮДИЙГ ФЛАШАН ДЭЭР ХУУЛЖ АВАААД ГЭРТЭЭ ХАРЬЖ УНШДАГ ЮМ. МАНАЙ ГЭРТ НЭТ БАЙХГҮЙ ӨДӨР АЖИЛ ДЭЭЭР НЭГ БҮРЧЛЭН УНШИХ ЗАВ ГАРКУЕН БАЙНА Ш ДЭЭЭ

ӨӨӨӨ ӨӨӨ ӨӨ Л ДӨӨӨӨ БИ УНШМАААР БАЙНА Ш ДЭЭЭ. ЯГ САЙХАН УНШИХ ГЭСЭН БОЛКУМ АААА ӨӨӨ ӨӨӨ ӨӨ ӨЛ ДӨӨӨ ӨӨӨӨ ӨӨӨӨ

БЛОГТ ХҮНЭЭС ХУУЛАЛГҮЙ УДСАНД МИНЬ ИТГЭЭЭД ГАНЦ МАРГААААШ ОРОЙ 6-АААС 8 ЫН ХООРОНД ХУУЛАГДДАГ БОЛГОООД ӨГ ТЭХ ҮҮ ТЭХ ҮҮ ТЭХ ҮҮ ТЭХ ҮҮҮ

amraa (зочин)

unennnnnnnnnnnnnnnnnnnn tasarchihjeeeeeeeeeeee ahin dahin unshij unshuulmaar bolj

Lhamaa (зочин)

Uuriin turshlagaaraa olj medsen zuil l unen gej. Buur iluu oilgoloo. Gilaalaa.

booboo (зочин)

ТААЛАГДЛАА

bat (зочин)

unen setgel ugnii utgaa gej hariu neheegui tus jinhen unen setgeliinh baidiin

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)