Та их зантай юу ? та өөртөө итгэлтэй юу?


Ээжийнхээ зараалаар Байнга үглэж байдаг ах дээрээ очлоо ,Миний хувьд бол үглээ харин бусдын хувьд бол ухаантай гэж яригддаг нэгэн билээ, Цай уунгаа Ах бид хоёр аахар шаахар зүйл ярилцана, би ч яриандаа жаахан халаад нөхдийнхөө тухай яриад л ,,,

-ингээд тэгээд ,,, намайг хүмүүс их зантай гэж боддог ер нь ч би их зантай байхаа ,,,гээд л их л бахархангуй ярилаа , Гэтэл

ах : -чи их зантай юм уу ? ,,,гэж байна

би : -тийшдээ ,,, гээд л цээжээ дөвхийлгэн бахархангуй мишээгээд л ,,,

ах:-аан их зантай байхнээ ,,,гэж зальтайгаар ёжлонгуй инээгээгээд -ахын дүү ИХ ЗАНТАЙ ХҮН , ИХ ХҮН хоёрын хооронд ИХ ТОМ ЯЛГАА байдаг юм шүү дээ

эхнийх нь юу ч үгүй зүгээр л тийм зантай ,өрөвдмөөр ч юм шиг ,Харин дараагынх нь их мундаг хүнийг хэлдгиймдаа гэв,

Нүүр маань минчийтлээ улайгаад

-аанхан ,,,

Ах:-ха ха ха ,,,гэж бахдалтай инээв,

Ингээд би ичихийн дээдээр ичиж ахад жаал шоолуулж бахыг нь хангангаа хоромхон зуур нуран унасан хөөрхийлөлтэй их зангаа давхар шоолон ахтай хамт инээж байлаа, Ах маань ахархан юм ахархан нурдаг юм шүү дээ гэж инээхээ болин надад сургаад,

-ах нь чамаас нэг юм асууя ,,, гэв,

Би : -тэгээ тэг

Ах:-Ингэхэд чи өөртөө итгэлтэй юу ?

Итгэлтэй итгэлтэйгээр барах уу маш итгэлтэй гэж хэллээ,,,Энэ удаа би аавын яридаг өөртөө итгэлтэй байх хэрэгтэй ,андуудын хэлдэгээр ч тэр ,авж уншисан номнуудад ч тэр ,бодон бодон байж хэлсэн нь энэ юм , Тэгээд ч ер нь өөртөө би итгэлтэй юм чинь,,,

Гэтэл ахын царайнд өнөөх хөгийн дүр нь тодроод явчихлаа,Төд удалгүй чухал царайлан

-Хүмүүс ихэнхдээ мууг нь мэдсэн хүнд дургүй байдаг ,,,тэд тэгэж харагдахыг хүсэхгүй байгаад л оршино,Бүгд л хамаг сайн сайхнаа ,мундаг хүчтэйгээ,бусдаас илүүгээ харуулахыг хүсэж ҮНЭНЭЭС АЙЖ түүнийгээ нуун хамаг сайхнаа чамирхан би ч ийм би ч тэгээд л гээд яридаг,Тэд ийнхүү гоё маскаа зүүж ,сүүлдээ бүүр масканы төлөөх тэмцэлийг өрнүүлнэ, бас хамгын сайн масканд итгэсэн хүнд их сайхан хандахыг нь яана, харамсалтай нь тэд мөн чанараа алдаж зөвхөн бусдад үзэгдэх гэж харагдах гэж санагдах гэж амьдардаг болчихдог ,зарим нь бүүр олон олон машинтай байдаг шүү дээ, хэрэгцээг нь бодоод үзэхээр 1-3 л хангалттай байж болох шүү дээ,

Тэр бусдаас илүү гэдэгээ харуулхыг л хүссэн юм, тэд бас маш үнэтэй цаг зүүнэ ,зүүж чадаагүйнүүд нь зүүхийг мөрөөднө , үнэндээ бол цаг заах л үүрэгтэй жижигхэн төмөр, өмссөн хувцастай зохицсон байхад л болоо шүү дээ, өөрөөр хэлвэл ухаантай гэж ойлгогдохыг ,баян гэж харагдахыг, сайн гэж сангагдахыг хүсэж элдвийн зүйл ярин эдээр биеэ чимэгчид байдаг ба бас зарим нь унших төдий олсон сонсох төдий мэдсэн элдвийн мэдээгүй мэдээллээ гайхуулан яригч мэргэн ухаантан болж харагдах хүсэлтэй элдвийн философи ярисан нөхдүүд хүртэл байдаг л юм, Эдгээр хүмүүс бол өөртөө итгэлгүйчүүд юм, гэхдээ яг л чам шиг маш их итгэлтэй гэж хариулдаг хүмүүс дээ,

Өөртөө итгэлтэй хүн хэнээс ичиж юугаа нуух билээ, байгаагаараа байчихвал тэдний хувьд болоо, тэд хэв загвар хөөдөггүй, тэд зоригтой ,тэд буруугаа хүлээж чаддаг,бас тэд ингээд ойлгочихвий тэгээд харагдчихвий гэсэн элдвийн айдасгүй тайван хүмүүс,тэд бас бусдаас алдааг хайдаггүй ,дэндүү өөртөө итгэлтэй болохоор өөрөөсөө л алдааг хайдаг юм, Тэд Үзэгдэх гэж харагдах гэж санагдах гэж амьдардаггүй тэд үзэх гэж харах гэж амтлах гэж амьдардаг юм ,Тэр бүх зан харагтер нь тэднийг сайхан харагдуулдаг ,тийм болохоор хүн бүхэн тэдэнд хайртай байдаг, Тэд /хүн өөртөө итгэлтэй байх хэрэгтэй /гэж хэдхэн үгээр хэлдэг харин чамаас авхуулаад огтхон ч ойлгодгүй бөгөөд өнөөх л масгандаа наачихдаг юм даа,

Эцэст нь хэлэхэд ахын дүү аялалд явахад майхан тогоо шанага хэрэгтэй болохоос хоёр майхан гурван тогоо хэрэггүй хар дараа болно,зарим нэгэн нь олоон олон майхан тогоо шанага гаргаж ирчихээд ганц аялахдаа ингэж аялдаг юм гэж магад бүү тоогоорой ,амьдралд бидэнд олон зүйл хэрэг болноо болно гэхдээ олон зүйлийн төлөө бид амьдардаггүй юм шүү гэж ах маань үгээ дуусгалаа, ХАРИН МИНИЙ МАСК ахын үгтэй хамт хагаран унасан юм ,,,

start=0 , cViewSize=50 , cPageCount=1

Сэтгэгдэл: 50-с 1-50 харуулж байна

null
tuvshin (зочин)

za bas l unshij duusahtai zeregteseed l hamag yum nuraad unchihlaa . heregtei bichleg baina .

oolhonoo

hmmmm garchig haraad l hariulah geed l oroood irsen chini ah chini bugdiig heled ugchihoj kkkkk tun sain ahtai hun bainaaa. ah deeree bainga ochij baimaar yum baina

Zeusy (зочин)

ах чинь их гоё хэлжээ. Нэг хэсэг ч байнга баг зүүж жүжиг тоглодог байлаа. Өөрөө бол амжилттай жүжиглэсэн гэж бодоол бардамнаж байгаан. Харин танай ахтай төстэй хүмүүсийн хувьд бол ядцан юм даа. Гоё бичлэг болжээ.

Коала

яааяа сайхаан сайхан. Яг л голыг нь олсон байна даа. Би одоо байнга бурууг өөрөөсөө хайдышд ккк өөртөө итгэлтэйн байна тээ хахаха заза сорри...

Simple

Өө, ёстой лаг гэж чамайг магтая аа!!!

Нэг_хүү

ene talaar ihbdoj bsan shu

solongoo (зочин)

aimaar bichsen .yooooy

MC Аав

амьдралд бидэнд олон зүйл хэрэг болноо болно гэхдээ олон зүйлийн төлөө бид амьдардаггүй юм

энэ чинь ихгоё үг байна даа. их л ухаалаг ах байна даа.

oolhonoo

bas ene buhniig evluulj bidend uhaaral bolgon bichsen ta ch gesen ih uhaantai hun baigaa bolovuudaa bayrlala dahin dahin orj irj unshmaar sanagdaad baihiin

tooromt (зочин)

uneheer yu ch gemeer ym be deee. bi ch ooroosoo ichij bn shuuu

MrBi (зочин)

сайн цаг олон машин тэрийг авах мөнгө бавал авж л байх хэрэгтэйшдээ жилд 100 олж чадахгүй бол 80-ийн машин унах шаардлагагүй сард 20-ийг олохгүй бол 10 ийн цаг зүүх нь утгагүй тиймээс орлогондоо тохируулж үрэх хэрэгтэй бол уу аялалд явахдаа 2 майхан авж явах чадалтай бол аваад л. эхнэртэйгээ нэг майханд нь хүүхдүүд нь нэг майханд гол нь энийг хүнээс гуйхгүйгээр зээлэхгүйгээр авж явах. энэ бол өөрийн олсон мөнгөөр өөртөө тав тух сайхан амьдралийг худалдаж авж байна гэсэн үг биздээ. харин байхгүй мөнгөөр ингэж амьдарвал мааск болох байлгүйдээ

zochin (зочин)

Yxaantai axtai um.

Арслантай авдар

Суран бүсээр салам ороолгуулсан юм шиг л болсон байх даа
Сайхан үгс алт алт...

nomin (зочин)

ahtaigaa taniltsuulaach. bi ch bas iim ahtai baimaar bna

Tuguldur

minii mask shuud unchlaa.

tsoom (зочин)

miniih ch bas unchihlaa...kkk bayrllaa

mamona

WoW saihan zohiomj bn.

aztan

МИНИЙ МАСК УНАХГҮЙ БАЙНА АА

C.[hups]

hmmn.. hvn hvn ii bodol ooroo gj ah iin chini heldeg dajgvi l yum.

gehdee 1 odor ah shigee bolchih wo ooriin bodol oortoo zow hen negnii amidarlin turshlag zowolgoogoor amidaraad hereggvi e za chamd yu heregtei yawal az jargatai bhiig zowhon chi l meden ooriin gesen uhaantai vzel bodoltoi bgarai

дурлагч

Санаагаа их гоё гаргаж хэлжээ. Хүмүүсд хамгийн энгийнээр хүрэхээр.

далай (зочин)

зурагтаар нэг удаа "мэдлэг боловсрол бол өөртөө итгэх итгэлийг бий болгодог" гэж ярихыг сонсоод нээрээ л тийм байна гэж тухайн үедээ бодож байлаа. мэдээж янз бүрийн зүйл үзэж судалсан харсан өнгөрүүлсэн туулсан туршлагажсан хатуужсан хүн (баг хамт олон ч байж болох) бол ямар ч нөхцөл байдалд тэсэж гарч чадна гэдэг нь ойлгомжтой. ийм хүн мэдээж байгаагаараа л байхаас өөр яана гэж.

гэхдээ бас нэг өөр юм байна аа. системийн алдаа. тухайн систем нь баг зүүхээс өөр аргагүй нөхцөл байдал үүсгээд байдаг. тухайн системийг удирдаж чиглүүлж байгаа хүн өөртөө итгэлгүй бол баг зүүдэг, түүнийг дагаад бүгд л баг зүүх шаардлага гардаг, баг зүүгээгүй нэгийгээ гадуурхаж хавчиж эхэлдэг. нөгөө тамын тогооны үлгэр санагдчихлаа.

за нэг иймэрхүү л зүйл бодогдож байна доо

AXIOM

bag zuuj yahiin havchuul havchina l biz oortoo itgelgui bol yahavdee bag zuuj boloh l yum .gehdee bag zuusen hun ineedtei haragddag shuu dee ...odoo humuus ih hogjison baina bagtai bain uu baggui bain uu gedgiig meddeg boltson baindoo ... harin bag zuugsed maani bagtai bagguigee medehee baitsan baina shuu dee...engiin heden ug solihod l bagiig ni medchihej bolnoo amarhan ...

Болдууш

Уучлаарай, уншиж дуусгахаас залхуу хүрээд. Гэхдээ ерөнхийд нь ойлгосон болохоор бас өөрийн ганц нэг бодлоо хэлчье.
БИднуус өөртөө итгэлтэй л гэдэг. гэхдээ тэр итгэл гэдгийнх нь шалгуур арай өөр юм шиг байгаан. нэхх сүрхий гуцас өмсөөд ажил хэрэгч царайлах юм уу, эсвэл амныхаа хэмжээгээр охин панаалдахыг өөртөө итгэлтэй гэж боддог болуу гэж би ойлгодог. Магад чиний хань хорвоогоос хальсан үед, эсвэл чиний бизнес дампуурсан үед чи нус нулимсандаа хутгалдахгүйгээр би энийг давж чаднаа гэж бодвол бас арай өөр зүйл байх.
Аа тэр их зан бол одоо хүн бүхэнд банйа дөө. Мань мэтээс авахуулаад. Гэхдээ утгагүй их зан шиг хэрэггүй юм байхгүй биз. гуйлгачин царайлчихаад хүнээстамхи гуйдаг ч юм уу, эс бөгөөс ... хэлэхжээсэн зүйлээ мартчихлаа сооррий. дараа үргэлжлүүлье.

AXIOM

bolduushd:-buren unshaagui bolohoor oilgoogui bololtoi ...gehdee er ni oortoo itgeltei baina gedeg ymar negen zuiliig davan tuulah shanlaldaa nus nulimastaigaa holildohtoi ogt ogloltsohgui zuil gej bodoj baina ... jishee ni uilj baigaa huniig haraad oortoo itgelgui gej heleh gej uu ... bi buruu yrisan uu ...

Green (зочин)

Гоё бичлэг байна өө. Нэлээд л юм бодлоо. Өөрөөсөө бурууг эрнэ гэдэг нь өөртөө итгэлтэй хүний шинж мөн үү гэдэг дээр харин гайхаж байна шүү. Бусдад итгээд өөртөө итгэхгүй байна гэдэг ч дээ. Багаараа хийсэн ажил тань нуран унахад та зөвхөн буруутай болж таарахнээ. Худал дүр эсгэгчидийг цаашаа гээд хэлчихэе. Үнэхээр өөртөө өөрийн хийсэн зүйлдээ итгэлтэй байвал өөрөөсөө бас бурууг хайх хэрэгтэй гэж үү шууд тэгж ойлгож арай болохгүй байх аа.

AXIOM

greend :-za neg biznesmenii ug sanaand orloo
-ajilchid alddagaldaa ter aldaa hiilgui l yahav hoorhii tuunii buruu yu baihav dee ugaasaa l tiim yum chini
-harin bi tiim hun ajilluulj baigaa minii l buruu
gej helsiimdaa....ter denduu oortoo itgeltei baigaa biz ...

ts (зочин)

hun ahtai ah ni aimaar lag...

САНАСААР

Нөгөө Хужаа нар чинь бүүр давраад одоо бүүр газрын зураг дээр Монголын газрийн зургаас жоохон тэгшилчихсэн байна гэж байна шүү! Газрийн зургаар харагдахгүй ч Масштаб-р бодоод үзэхэд маш их газар байна шүү!!! ТА ХЯТАД БИШ Л ЮМ БОЛ ЭНЭ MSG ИЙГ ЯВУУЛААРАЙ!!!!!! hyatad bish bolhoroo yabuullaa oilgooroi

Гана

sain unen bichleg

oyuka (зочин)

saihan bolloo... goy bichleg bn...

Янзагахан

Ах чинь их ухаантай хүн юм өө

alanzul (зочин)

76ng mask guiger harah ymsan

Anime

Гоё ахтай гоё юм оо, ийм сэдвээр яриад л, дэхдээ ах чинь чиний дотор байгаа юм шиг санагдав :)

зиа миний бодлоор тэдгээр хүмүүс хийх зүйлээ л хийж байгаа юм шиг санагддаг юм, төрлөхийн тэмцэгч ялагч, ялахыг хүсэгч хүмүүс гэж байдаг юм шиг. тэд 13-р зуунд байсан бол бүгд 10-т зуутын ахлагч нар байх байсан байх.
Өнөөгийн нийгэмд бидний гоё сайхны тухай ойлголт том машин торгон цамцанд байна. Их мөнгөтэй нь ялж байна, сайн дүр эсгэгч нь ялаад байна, жил бүр сонин сэтгүүлүүд хүмүүсийг мөнгөөр нь жагсааж тэд бас хүндлэлийг авдаг.
Бидний гоё сайхны тухай ойлголт ийм байгаа цагт тэмцэгч нар тийш тэмүүлж хүндлэлийг авахыг хүсэх болно.
Гэхдээ мэдээж одоо бүх юм багаар ч гэсэн өөрчлөгдөж байна оо, үүнд би хиппи нарын ач тус их байсан гэж боддог юм ккк за за би ч их буруу зөрүү ярьдаг хүн дээ ингээд зогсохгүй бол хадуурчина :P

gereltyortts (зочин)

Nasaa nasaa hoorhondoo
Nair naadamd durtaidaa
Ovol bolhoor daardagdaa
Oi jimeer bvgdegdee

gem ni jaahan evgvi
buu shiidemd durtai …. hehehehe.

mnii naiz medremjtei saihan biochsen baian shvv. goyo bolj

Моожоо

Гоё бичлэг байна. Маш их таалагдлаа.

uugii (зочин)

mask zuuj dur esgeheiig husdeggui ch bas l yum boduulj bn shuu...

S GIRL (зочин)

unen ug bas ongiig olj harlaa.
Ax gd bga hun chi chinii uzel bodol Bi geed bga hun chini chinii handah gesen humuus um shig sanagdlaa.

Ruiz (зочин)

уучлаарай гэхдээ чи шал тэнэг юм ах чинь ухаантай юм байна

АНИРГҮЙ (зочин)

ӨӨӨӨӨ ӨӨӨ ӨӨӨ ЛДӨӨӨ ИЙМ БАЙЖ БОЛКУ Ш ДЭЭЭ

БИ ТААЛАГДСАН БЛОГЫНХОО БИЧЛЭГҮҮДИЙГ ФЛАШАН ДЭЭР ХУУЛЖ АВАААД ГЭРТЭЭ ХАРЬЖ УНШДАГ ЮМ. МАНАЙ ГЭРТ НЭТ БАЙХГҮЙ ӨДӨР АЖИЛ ДЭЭЭР НЭГ БҮРЧЛЭН УНШИХ ЗАВ ГАРКУЕН БАЙНА Ш ДЭЭЭ

ӨӨӨӨ ӨӨӨ ӨӨ Л ДӨӨӨӨ БИ УНШМАААР БАЙНА Ш ДЭЭЭ. ЯГ САЙХАН УНШИХ ГЭСЭН БОЛКУМ АААА ӨӨӨ ӨӨӨ ӨӨ ӨЛ ДӨӨӨ ӨӨӨӨ ӨӨӨӨ

БЛОГТ ХҮНЭЭС ХУУЛАЛГҮЙ УДСАНД МИНЬ ИТГЭЭЭД ГАНЦ МАРГААААШ ОРОЙ 6-АААС 8 ЫН ХООРОНД ХУУЛАГДДАГ БОЛГОООД ӨГ ТЭХ ҮҮ ТЭХ ҮҮ ТЭХ ҮҮ ТЭХ ҮҮҮ

~~~Heartbreaker Vampire boy~~~

xaxa
nice

Гий

тийм шүү,уужирчлаа ёхх.баярлалаа хө

borhar (зочин)

ymar goy bichee ve ymar uhaantai yum be .

Аз жаргалын хатан Алиса (зочин)

ААН ЗА ЗА МЭДЛЭЭ МЭДЛЭЭ. ГЭХДЭЭ Л....

AX (зочин)

haha, ahiinhaa helseniig yamar sain sanaj bainaa. :D

ah (зочин)

sain duu baindaa cham shig iim sain duu ch yum duulgana shuu

Зочин

zuv bichih durmiin aldaa ihtei niitleh yum aa.

SSSSS (зочин)

Enuugeer nul masknuud. Ooriigee uhaantai bolgoj yum bichcheed tgeed humuusiin helsen maskand ni itgeel iimerhuu yum bicheed ain...Meddeg gej yaridag hun meddeggui ee medeggui gej...amjilt!

Зочин

saihan bichijee andaa

Зочин

ahiad unshsan chini saihan baina shuu

Tulga (зочин)

Yaay, bas l aimar ataarkhuu akh baina shuu. Chanartai yum avsan baival busdaas iluu garakh gej oroldson amitan bolj ternii nudend kharagdakh ayultai yum baina.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)