Ганцаардлын далайдахь авралын хөлөг онгоц

Ганцаардлын далайдахь авралын хөлөг онгоц

/тэр онгоц томоос том, олон олон дарвуултай цагаан өнгөтэй /

Би 10жилд байхдаа их даруухан даруулгатай ч хүүхэд байлаа .Гэвч тун удалгүй оюутан болж даруулганаасаа гараад задарч ,сахилгагүйтэж ,хатуу дарсыг харамгүй хэрэглэн ,зодоон хийж ёстой л гал мэт дүрэлзэн түлж түлэгдэн явсан тэнэгхэн хөөрөлгөн 18 нас.

Хийж бүтээсэн гэхээсээ элдэв газараа авсан сорви нь илүү их . Бие биедээ ингэж ч зохисоноо тэгэж ч балбаснаа бахархалтайяа гайхуулан яриж , түүгээрээ өөрийн ретингийг тогтоох гэж чармайсан сахилггүйтлийн  минь нэг жилийн ой байлаа. Хэн нэгэндээ ярисан сүрлэг түүхийг урьтал болгон номлол мэт даган дуурайж биесээ хөөргөн явсаар 1 жилийг үдсэн нь энэ ээ,

Даан ч яагаад ч юм миний нөгөө олон найзууд маань цөөрсөөр цөөрсөөр нэг л мэдэхэд алга болчихлоо , Энэ л үед ганцаардал гэдэгийг жинхэнэ утгаар нь мэдэрч сэтгэл минь шаналан, сууяа суугаад ч яах билээ босъё босоод ч яах билээ яаяа яах ч билээ гэмээр байж суухын аргагүй хямарч байлаа,

Аз таарч удаан уулзаагүй багын  найзтайгаа таарч хөгжилтэй харцанд нь сэтгэл хөнгөрч том олз олсон мэт баярлан уулзалдсан юм ,Найз маань ч  мэнд мэдчихээд

- саяхан найз нь нээрээ гээд л ,,,будаа болгож , сүрхий балбаснаа сүртэй нь аргагүй яриж гарав аа, Би ч өнөөх хамаг бүхнээсээ хагацан түүний яриаг амтархан сонсохын сацуу уулга алдан дэмжээд л инээгээд л ,,, Даан ч сүүлрүүгээ худлаа зохион яриж байгаа нь илэрхий болчихов,,, найзынхаа занг мэдэх болохоор гомдоогоод яахав  дээ гэж бодоод л аанхан ,гээд л  ,,,мань хүн ч бантсан уу яасан үнэн болгох гээд л улам ч ихийг ярив.....,жижигхэн биетэй найзад минь ахадсан айхтар түүх? юуг нь ч сонсохов дээ,,, Гэвч ,,, надаас бага зэрэг эмээх бөгөөд надад таалагдахыг хүссэн хүсэл нь түүнийг ийнхүү ярихад хүрэгсэнийг би ойлгосым,

Тэрхэн агшинд ганцаардал минь нимгэрэх биш бүүр туйлдаа хүрж тэр бид 2 ийн түүх нүдний өмнүүр жирэлзэх шиг ,,, Хэн хэнээсээ юугаа ч нуудаггүй илэн далангүй байдал, чин үнэнч харицаа, харилцаа хааччихав, хэлий гэснээ хэлчихээд хэнэг ч үгүй араас нь шоолдог миний зан бас хааччихваа , Ашгүй өнөөх яриа нь дуусаж, би салан явахдаа ЯАГААД? ЮУ БОЛООД БАЙНАА ? гэж амандаа бувтнасаар гэртээ хариж, хулжсан нойрондоо өнгөрсөн ганцхан жилээ дүгнэн шөнийг барав. Надад тааруулаад тохируулаад л ярьчихдаг болждээ ,,,Намайг тийм болохоор л,,, Худлаа ярих шалтгаан нь эмээх ,эмээх шалтгаан нь мэдээж би ,,, гээд л дүгнэлт хямрал 2 ажиллаж гарлаа,

Их удаан бодсоон,,

Эцсийн эцэст дүгнэлтийн хариу ,бүх л зүйл дээр миний буруу болж уулзсан болгондоо хүйтэн хар бараан мэдрэмж төрүүлж,хэнийг ч хайралдаггүй цэвдэг сэтгэлээ өөгшүүлэн түгээж, хаяад явсан алдааг зөвхөн тэдэнд тохоон бусдаас л бүхнийг хайж байснаа ойлгож дотоодруугаа анх удаа ухамсартайгаар харж билээ,

Тэрхэн агшинд тэнгэр газар хөмрөх шиг л болж гүн хөх далайн голд живж буй мэт,,, Сахилгагүйтлээ гээд хаяахан нэг гөвшчихдөг байсан аавыгаа гөвшхөө болисонд нь тэгэхэд л  би анх удаа үнэн голоосоо гомдсон юм ,Гомдол харамсал ганцаардал уйтгарын далайд хэдий живсэн ч байдаг хүчээрээ л сэтгэлдээ тэмцэж гарц хайсаар нэг зүйлийг бодож амжсан байлаа, өглөө ч боллоо, Үлдсэн гэж бараг л хэлж болох ганц найзаа зорин очиж хамаг болсон, бодсоноо ярингаа буруугаа хүлээж, бусдыг хайрлаж , илүү гэгээн энэрэнгүй зөөлөн таатай бүхнийг мэдрүүлж, зодоон зохион ярисныг нь хүүхэд шиг гэж шүүмжилж байя ,ингэчиж ч байя тэгэж ч байя... гэх мэтээр уриалангуй авч харамсал дүүрсэн өнгөөр ярисаар санаагаа ойлгуулсым . Мань хүн ч тэгий , тэгмээр юмдаа хэмээн гайхах шүүмжлэх баярлах нь зэрэгцэн дэмжиж нэмж хачирласаар өдрийг өнгөрөөлөө. Үүнээс хойш ярисан бүхнээ хэрэгжүүлэн биелүүлсээр,өдөр өдрөөр алхам алхамаар андууд минь ойртсоор асуудлаас би бүрэн ангижарсан бөгөөд үнэн сэтгэлээсээ ярилцан хайрлаж , хайрлуулсаар хэдэн жил өнгөрч өөрөө ч мэдэлгүй түмэн найзтай болчихсон байж билээ, Би гарцаа зөв олжээ,,, Ахиж л тийм хайргүй харанхуй далайд унахгүй юм шүү гэж өөртөө би одоо ч хэлдэг билээ ,,, Ингэж  л би энэрэл хайрыг үнэн голоосоо ойлгож ашиглаж хэрэглэж эхэлсэн ба хайр хүндлэл итгэл гэгдэх завин дээр гарч сэтгэл минь амс хийвч арал их газарыг хайн тэмүүлж эхэлсэн юм аа. Хүн чанар хүнлэг сэтгэл хайрын хэрэгцээг ямар их байдгыг ингэж би ухаарсан боловч , илүү гүн гүнзгий хэтийдсэн гэж хэлж болох хайрын хэрэгцээ, их газар бас үнэхээр байгааг дөнгөж саяхан харсан юм шүү, Өшөө цаашаа ч байгааг нь сонссон билээ,

Нээрээ мартсанаас : Аавдаа би дараахан нь гөвшүүлээд айхтар их баярлаж билээ... Бас л анх удаа ,,,Энэ бол сахилгагүй хүүгээ хайралсаар байгаа аавын минь энэрэл ,хатуухан туссан зөөлөн гар ,,, Одоо бодохнээ аав минь ухаантай хүн болохоор алдаж ухаарах сэлж сурах тэр л  боломжыг өгсөн юм байж... Ахиад ганцхан ч болов гөвшүүлэх юм сан ,,, даан ч , дэндүү том болжээ би ,,,

start=-24 , cViewSize=50 , cPageCount=1

26 сэтгэгдэл:

null
HERO

Тэлээгээ бариад Аав дээрээ очмоор санагдлаа.

tsogoo (зочин)

goy boljee. amjilt husey , shirendev ah tanii bagsh ym uuu, lag hun sh dee, bidend ih tus dem boldog hun dee. tand shirendev ahiin namtar goy zurag baival nadad ogoorei

мйнжэгсыхш (зочин)

bayrllaa... bodoh yum bainaa baina.

Tulga.Z (зочин)

Zarim naiz nariiig ch uruusuu albaar holduulmaar uy bdag shu......!!!

Che.

7-р ангид байхад билүү дээ тоогоо бодож чадахгүй Аавдаа нэг зодуулж билээ зодуулах ч гэж дээ нэг зохиулж билээ тэрнээс хойш тэгээл ямар ч математикийн бодлогыг бодож чаддаг болсон доо. Бодож чаддаг болоод ч зогсохгүй цаад учир начирыг нь гүнзгий ойлгож сурсан даа. Хэрэв Аав маань байсан бол одоо дахиад нэг зодуулах юмсан.

Нэг_хүү

iimerhuu zuil bas uur zuilees ch bolood gantsaardald humuus ih avtdag bha

batmond

бараг намайш хэлчихэж байгаа юм шиг санагдчихлаа. найзуудтайгаа нээх сайхан уулзаж ярилцнаа.

batuk (зочин)

tiimdee tiim medeh medehgui hoeriin zavsar l yvjeedegiimdoo bi

"MRG"

Би бодлоо л доо. Одооны бидний амьдарч буй нийгэм бидэнд өөрсөдийн дотоод ертнөцрүүгээ өчүүхэн гэсэн өнгийн харах цаг боломж өгөлгүй өөр бусад хийсвэр зүйлсээр бөмбөгдөж өгч байна даа. Залуу хүүхдүүд хааяа ч гэсэн ганц удаа өөр өөрийнхөө тухай ганцаарханаа нэг бодоод үзээсэй. Хожимдоогүй дээр.. Хэрэв үгүй бол Засяа гэсэн ч аль хэдийн хожимдсон байх болуу гэж.. боджийна да.. Манайхаар ороорой хоёуланд нь адил төстэй зүйлс байх юм шиг байна ..

"MRG"

хэх залуу хүүхдүүд гэсэн чинь би хөгшин юм шиг санагдчихлаа хаха. Би оюутан сурагч ууд л гэх гсийн юм шүү.

AXIOM

bayrllaa bugdend ni ... bichsen zuil maani tuhain ueiin tuuh bolohoor tuhain ueiinhend ih hamaaraltai baigaaldaa oilgooroi ...

MC Аав

zarimdaa aabdaa algaduulmaar uy bdgiin, daanch yostoi l denduu tom bolj gej boddog, uuriinhuu hiisen zuil, helsen ugee bodood haaya tsurhirtlaa uilah, orilmoor boldog uy blaa

odoo bol aabiin mini harts l bugdiig oilguuldag

Doctor Hitch (зочин)

aaBdaa neg usertlee aBhuulhiimsan amid baisan ch bolosoi...alganii amtiig ni uzelgui aldsandaa bi aaBiigaa...udahgui bi aaB bolno hehe...huuhdee haaya l zagnana...gej...

aztan

ymar goy bichee we yah argagvi dongoj ouytan boloh ve daruulganaas garch haashaa ch hamaagvi nisch heniig hamaagvi dagaad namirchihdag genen baidag ve shvv

далай (зочин)

өөртөө итгэх итгэлийн тухай уншсан чинь харин энд юм бичих санаа орж ирж байна.

хамгийн энгийнээр ганцаардлыг хэлбэл хүмүүс бүгд баруун тийшээ явах хэрэгтэй гээд баруун тийш явж байтал хэн нэгэн ганцаараа үгүй ээ урагшаа явах нь зөв гээд яваад өгвөл тэр ганцаардах болно. ганцаараа л явж байгаа юм чинь ганцаардахаас биш яах вэ дээ? гэтэл тэр хүн маань өөртөө итгэлтэй, тийшээгээ яваад гарах гарцаа харчихсан байвал өөрийнхөө бодсон зүг рүү явах нь зөв байх болно, гэхдээ ганцаардлаа давах чадвартай байх ёстой. за тэгээд өөртөө итгэх итгэлийг угаасаа юу ч зогсоож чадахгүй байлгүй дээ.

AXIOM

dalaid:-gantsaardana gedegiig gantsaaraa baihiig helj baina gej oilgoj bolohguildee...setgelzuin yum l yvaad baigaa yum shuu dee ... jishee bi ajildaa yvahdaa gantsaarddag gej uu bi gantsaaraa l yvj baigaashd ...harin bi ogt gantsaarddaggui.gehdee end bichseneer bol hairiin tuhai l gargaj ireh geed baigaa yumaldaa ho ... oluulaa neg oroond baij baigaad bi gantsaardahgui gej uu haya bi gantsaarddag shuu ...end hair baihgui bol

далай (зочин)

хайрын тухайд бол саяхны нэг судалгааны тайланд бичсэнээр байгаль эхийн бий болгосон нэг төрлийн урхи гэж нээсэн байна лээ. тэгээд тэр нь практикаар батлагдсан гээд байгаа. хайртай болно, хайрыг мэдэрнэ гэдэг нэг ёсондоо нэг төрлийн төгс төгөлдөр урхинд орно гэдэгтэй адилхан гэсэн үг болж байгаа юм уу даа.

тэгэхээр хүн гэнэтхэн ганцаардлаа мэдрээд түүнээс гарах гарц хайгаад эхэлж байнаа гэдэг чинь жишээлбэл нэг чоно явж байгаад гэнэтхэн хавханд орчихоод түүнээс гарах аргаа хайж байна аа л гэсэн үг болж байгаа юм уу даа.

ард түмэн ярьдаг даа, тэр залуугаа (хүүхнээ) тэгээд урхидаад аваач ээ хурдхан гэж ирээд л, хэхэ

Коала

Алдаагаа ухаарах, алдаагаа засах, дахин тэр алдаагаа давтахгүй байх... Бусдын алдаан дээр суралцах... Сурч л явна дөөө

Zeusy (зочин)

Бямбаагийн Ганцаардал гэдэг дууны үгнээс:
Ганцаардал надад боломж олгоно
Гавлыг минь идэвхжүүлнэ
Гарнаас минь гарах зүйлийг минь илүү төгөлдөржүүлнэ...
Чиний бичлэгний сэдэвтэй хамаагүй ч ганцаардалын давуу талуудыг бичмээр санагдаад. Ганцаардал бас өнгөрсөнөө дүгнэж цэгнэх ухаарал өгдөг.

Anime

Тийм ээ ганцаардана гэж намайг хэн ч сонсохгүй байхыг, бас би бусдыг сонсож чадахгүй байхыг хэлдэг байх.

shimnus (зочин)

hi end gantsaardaliin talaar ug ni bichih gej bsn bh. tegsnee ywtsiin dund sedew ni hazaigaad aawiigaa dursaihui ch umuu, genen huuhed tomoogui nasaa dursah ch umuu neg l jaahan zorilgoosoo hazaisan um boljee.GANTSAARDAL gedeg chin neg taldaa asar aguu sedew shuu de. ene sedew chin dangaaraa mash tom sedew. yag l HAIR gedeg shig.tgd ch jinhene gantsaardal gedeg chin zuwhun hunii oi uhaand l bdg. ihewchlen butelgui hairiin daraa irdeg,gantsaardal gedeg zuil aygaa humuust mash tom ololt,gunzgii setgeh bolomj olgodog bol engiin humuust uitgar gunig,setgel gutral helbereer ilerdeg.za tgd bcihwel ih um ban daa.hunii horwood mendleed gantsaardal gedeg zuiliig medrehgui baihiig ta nartaa husei.

зочин (зочин)

shimnus-тай санал нийлжийнээ.

Бууж мордоод явахын зуурт ханьтай үгүй юуны ялгаа
Буруу зөвөө мэдэхийн цагт онож алдсан юуны ялгаа

alone

nzuudasa hol bolhoor uneheer gantsaardaj bnaa,,,boon gadaad aaa bi gantsaardsaar buur galzuurlaa,,,,,,ㅠㅠ

Crazy...TJ

Unshlaa Axiom bayrlalaa unendee setgel hudluluu xexe

АНИРГҮЙ (зочин)

ӨӨӨӨӨ ӨӨӨ ӨӨӨ ЛДӨӨӨ ИЙМ БАЙЖ БОЛКУ Ш ДЭЭЭ

БИ ТААЛАГДСАН БЛОГЫНХОО БИЧЛЭГҮҮДИЙГ ФЛАШАН ДЭЭР ХУУЛЖ АВАААД ГЭРТЭЭ ХАРЬЖ УНШДАГ ЮМ. МАНАЙ ГЭРТ НЭТ БАЙХГҮЙ ӨДӨР АЖИЛ ДЭЭЭР НЭГ БҮРЧЛЭН УНШИХ ЗАВ ГАРКУЕН БАЙНА Ш ДЭЭЭ

ӨӨӨӨ ӨӨӨ ӨӨ Л ДӨӨӨӨ БИ УНШМАААР БАЙНА Ш ДЭЭЭ. ЯГ САЙХАН УНШИХ ГЭСЭН БОЛКУМ АААА ӨӨӨ ӨӨӨ ӨӨ ӨЛ ДӨӨӨ ӨӨӨӨ ӨӨӨӨ

БЛОГТ ХҮНЭЭС ХУУЛАЛГҮЙ УДСАНД МИНЬ ИТГЭЭЭД ГАНЦ МАРГААААШ ОРОЙ 6-АААС 8 ЫН ХООРОНД ХУУЛАГДДАГ БОЛГОООД ӨГ ТЭХ ҮҮ ТЭХ ҮҮ ТЭХ ҮҮ ТЭХ ҮҮҮ

лхамаа (зочин)

Хайр хүндлэлийг бусдаас эрэх үедээ би туйлын их ганцаардсан давчуу ертөнцөд буйгаа мэдэрдэг. Харин эсрэгээрээ түүнийг бусдад түгээх үед өөрийгөө хамгийн аз жаргалтай хийгээд гэрэл гэгээтэй ертөнцөд амьдарч буйгаа ойлгодог.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)