Бурхадыг ‘’GLOBAL’’-чилъя


Би байгалын хууль гэж ганцхан зүйлийг биширж түм буман зүйлийг хүндэлж түүндээ уялдан амьдрах хүсэлтэй нэгэн билээ,минийхээр бол байгалын гэдэг нь энэ хорвоо ертөнц сансар огторгуйн энерги долгион түүнээс үүсэх биет гээд бүхий л зүйл юм ,Үүнд нэг ч зүйл хаяагдахгүй ба та ч би ч таны өшиглөсөн чулуу ч орсон байгаа шүү ,

Олон төрлийн шашин, гүн ухаан ,бөө мөргөл ,шинжлэх ухаан философууд нь бүгдээр тэр л ганц хуультай яаж уялдах хийгээд юу болохыг нь олж зааж сургах олон төрлийн зам гэж боддогийм, Тэр өндөөр /байгалийн хууль/ уулын оргилд хүрсэн агуу аватарыг бурхад гэгээнтэн гэж өөр өрийнхөөрөө нэрэлж болох ба оргилд хүрэгсдийг бид хүндэлж хайралдаг шүү дээ, Тэд нэгэнт оройд нь гарсан болохоор хаагуур яаж явах ,энэ уул гэж ямар юм байдагын гээд л бүгдийг нь харах бөгөөд замыг зааж эхэлдэг гэнэ , Даан ч бид харанхуй болхи мэдлэггүй байдлаасаа болж нэгийг нь шүтэж нөгөөг нь гоочлон өөрийнхөө авирах замыг цорын ганц гэж ойлгодог ба мэдээж л оройд хүргэнэлдээ ,Энэ олон гэгээнтний заасан төрөл төрлийн жимээр олон олон хүн бодьгалиуд замнан оройд нь гарж байсныг түүх гэрчилнээ,Түүхэнд, бүүр нэг шашны гэгээн багш нөгөө шашны гэгээн багшид шавиа шавь оруулж байсан талаар хүртэл уншиж байлаа, Тэр бүү хэл янз бүрийн түүхэн сурвалжууд хүртэл байх боловч би би манайх минийх гэдэг хүмүүсээс айгаад бусдын адилаар бичилгүй орхилоо, Ихэнх хүмүүс авирах гэж буй уулаа биш замаа шүтэх нь харамсмаар ч юм шиг, Зарчмын хувьд бол хэр өндөрт гарсанаа ярилцаж болох , даанч зам дээр гарчихаад яваагүй нь хүртэл ямар зам дээр зогсож байгаагаараа гайхуулан суртачлах,бусдыгаа үгүйсгэн доромжлох нь инээдтэй ичмээр ,Бид замаар ч бай замгүй ч бай явж оройд гарах зорилготой болохоос зам дээр гарж хэвтчихээд явахгүй бол юуны үр дүн байх вэ ,тэр доороо л байх биш үү, Агуу бурхан Будда ,Христ, Мухамед ,,,шашины ёс суртахуун заагаагүй ба шашинаас ангид номлол бүхий замыг л заасан хэнд ч юунд ч үл харяалагдах агуа гэгээн хүмүүс билээ, Нөгөөтэйггүүр бол тэд оройд хүрэх замыг заасан болохоос замыг заагаагүй юм , Даанч мунхаг унхиагүй хоосон итгэгчид тэднийг ахуйн авах идэх араншингаараа өөрийн мэт өмчилөн миний бурхан илүү хүчтэй чинийх миа гэсээр сүүлдээ бараг хооронд нь нэг хусалцуулчих уу гэх нь холгүй ярих юм, Ийнхүү яригч янз бүрийн шашны номлогч фастерууд хайр энэрэл ярих атлаа ард нь ялгаварлан гадуурхахыг төвөггүйхэн заачихдаг, Номоо сайн уншаа тэнд чинь ялгаварлан гадуурхах ямар том нүгэлийн талаар хангалттай бичсэн байгаа гэж хэлмээр,,, уншаад ойлгохгүй бол ойлгодог нэгнээс нь асууж бас болох ,,,

Харин нөгөө хэсэг болох ер нь авирч яахын бэ гэдэг хүмүүст бол та зовлонгоос зугтдаггүй гэж үү өт хүртэл хатгахад атирдаг шүү дээ ? дээшлэх тусам өндрөөс илүү их юм харагдаж илүү ихийг мэддэг юм илүү их амжилт араас нь бас дагадаг ба амар амгаланруу ойртдог юм гэж л ,,,

Ямартай ч аль нэг замаар замнаж буй магадгүй өөрийнхөө замыг гарган бэдэрч буй бүхий л бодьгалуудыг оройд нь хурдан гараарай гэж гарах гэж яараагүйд нь одоо гар гэж зовлон танд хэлэх хүртэл үнэн сэтгэлээсээ ерөөн залбирья,

Мэдээж бид бурханыг ‘’global’’-чилж чадахгүйээ Учир нь тэд тэр чигээрээ ‘’global’’,түүнээс ч хэтийдсэн нэгдмэл зүйл гэж хорвоогийн хосгүй тэнэг би ойлгодгийм,

амныхан сулд яриагүй ойлгосноо л ярисан юм чинь ,,,сайн нэр олох гэж бус, бодсоноо л бичсэн юм чинь чамайг муулсан ч яадгын сайлсан ч яадгын үнэн л тэр юм чинь,,,,баярлаж гомдох асуудалгүйээ гээд өөртөө бас зориг өгөөд нэг хэлчихье дээ,,,

Энэрэн нигүүлсэхүй хайрын охь болсон бусдын төлөө хамагаа зориулагч агуа бурхад Будда ,Аллах ,Христ, Моесей ,Мухамед, Суммачинхай ,Шри чинмой ,/бүгдийг нь бичмээр байв ч мэддэгээ л бичлээ/ Нэрийг нь мэдэхгүй олон олон гэгээнтнүүдэд сөгдөн сөгдөн залбиран залбиран өвдөг сөгдөн мөргөе , бас танд ч ,,,

Хүлцэл өчий: магадгүй энд би гэх өнгө аястай болчихсон байвал намайг уучилаарай,би их ичиж байна, тийм биш шүү , ахин засаж өнгө аясыг нь өөрчилье гэхээр огтын өөр мэрэгжилтэй тиний авиас минь хүрэхгүй байх гэж бодоод энэ хүү тайлбарыг бичиж суундаа,,,

start=-27 , cViewSize=50 , cPageCount=1

23 сэтгэгдэл:

null
bardam (зочин)

uneheer tiim shuu.olon talaas ni harsan zov ontsog baina ...

tuvshin (зочин)

zarim ni neeree denduu oroosgol uzel bodoltoi yumiig yaj gantshan talaas ni haraad l zutgeed l baij chaddag bainaa ...hun er ni haya ontsogoo solij harah heregtei gejaagaashdee

solongoo (зочин)

chi ih sonin hun bainshuu .taalagdlaa

Нэг_хүү

Uur uur zamaar orgild ni hursen bolovch.... "bible" "buddiin surgaali" geh met gol sudruud neg l zuiliig surgadag mun chanaraaraa adilhan...Tanii bichsen ene sanaa uneheer zuv. Hun buhen eniiig oilgodog bol buh gazar amar amgalan baih bsan bhaa.

chka (зочин)

zarim ni morooroo zamaaraa yvahgui oor zamaar yvj baisniig ni tataj unagaad ooriinhoo zamaar buur ehnees yvuulah jisheetei..geh met budlian ih bii ih bii

kkk (зочин)

aanhan oilgov.

далай (зочин)

сайхан бичжээ. амьтдын хоорондох маргаантай санаа нь их адилхан байна гэж бодогдлоо. хүмүүс үнэн үг хэлж байгаа нэгнийгээ үзэн яддаг мөртлөө нийтээр хүлээн зөвшөөрч байгаа зүйлийг бол дагадаг. тэр зүйлд нь шашин ч гэсэн орох байх. тэр тусмаа шашин бол хүмүүсийг удирдах жолоодох номхруулахад бас ашиглагддаг хүчтэй хэрэгсэл юм шиг байгаамаа. сая "Да Винчи код" гэдэг номыг уншсан чинь жишээ нь христ бол жирийн хүн байсан бөгөөд харин Константин гээч хаан ард түмнээ захирахын тулд бүхэл бүтэн хуурамч түүх, тэр библийн судар энэ тэрийг зохиолгоод түүнийгээ дэлгэрүүлснээр нэг том шашин бий болсон гэдгийг олж мэдэв. зарим улс оронд 2003 онд бичигдсэн дээрх ном хориотой байдаг юм байна. бас сонин оо.

maaz

ер нь бол бурхан чинь глобал гэж боддог, тэгэхээр чи би манийн шашинтан болоод байгаа юм байна. Мөнх хаан хэлсийм гэнэлээ, Тэнгэр ганц, хүрэх зам нь олон гэж...

maaz

уулын оройд нэг сүм бариад хэдэн замаар хүрдэг болгоод, замуудаа тэр шашных энэ шашных гэчихвэл...

Зочин

Бусдаас өөрөө өөр биш ч бусдаас өөрөө өөр гэдгээ ойлгосон таньсан байхад болоо бишүү.

MES POSTZ

Шашин бол Ухаан самууруулагч, Амьдралын дайсан Архи билээ. В.И МЭС

SinГ©ad O'Connor

би ойлгодог наааассс
гэхдээ уншсан нтр л гэхээс
ойлголоо гэж худал хэлээд ч юу гэхэв
шударга байх сайхан мөнүү

Коала

тхх шашин чинь хийсвэр юм. Харин сургааль нь бодит зүйл. Сайхан бичжээ. Би өөрийг чинь хараагүй шд, яасан хө? 45 өмсдөг гэхээр чинь тэгсиймөө кккк

S GIRL (зочин)

ter uuliin ood avirah olon zam yaagaad olon bgaan??? songolt bn. Timees bid tiish temuulj bga bol oort tohiroh Mongol hund tohiroh ter zamiig uuh tuuhee haran bgaad songoosoi! tegej gemeen tand iluu oilgomjtoi bj chadna.

altanzul (зочин)

nz n bas ter ulin orgild jahan ch gesen oirthig husej bn.he he . gehde bas heterhi yrhig husehg bn

Enkhmaa

Сайхан сэдвээр, гоё бичжээ. Яг л үүнийг чинь л хайгаад байлаа. Үнэхээр хэлэх ч үг алга. Таны бичлэг манай уралдаанд ирвэл бид лав төвөгшөөлгүй уншина аа

АНИРГҮЙ (зочин)

ӨӨӨӨӨ ӨӨӨ ӨӨӨ ЛДӨӨӨ ИЙМ БАЙЖ БОЛКУ Ш ДЭЭЭ

БИ ТААЛАГДСАН БЛОГЫНХОО БИЧЛЭГҮҮДИЙГ ФЛАШАН ДЭЭР ХУУЛЖ АВАААД ГЭРТЭЭ ХАРЬЖ УНШДАГ ЮМ. МАНАЙ ГЭРТ НЭТ БАЙХГҮЙ ӨДӨР АЖИЛ ДЭЭЭР НЭГ БҮРЧЛЭН УНШИХ ЗАВ ГАРКУЕН БАЙНА Ш ДЭЭЭ

ӨӨӨӨ ӨӨӨ ӨӨ Л ДӨӨӨӨ БИ УНШМАААР БАЙНА Ш ДЭЭЭ. ЯГ САЙХАН УНШИХ ГЭСЭН БОЛКУМ АААА ӨӨӨ ӨӨӨ ӨӨ ӨЛ ДӨӨӨ ӨӨӨӨ ӨӨӨӨ

БЛОГТ ХҮНЭЭС ХУУЛАЛГҮЙ УДСАНД МИНЬ ИТГЭЭЭД ГАНЦ МАРГААААШ ОРОЙ 6-АААС 8 ЫН ХООРОНД ХУУЛАГДДАГ БОЛГОООД ӨГ ТЭХ ҮҮ ТЭХ ҮҮ ТЭХ ҮҮ ТЭХ ҮҮҮ

x (зочин)

iim bichdegiig chini meddeggui bjee

Ul medeh (зочин)

Сайхан Global нийтлэл байна. Баярлалаа. Дүрмэндээ жаахан анхаараарай.

Aagii (зочин)

Tiim ee. Sanal negtei baina. Humuus ee! Nomoo unshaarai. Minii bodloor ali ch oyun sanaany udirdagch bagsh nar busdyn sain saihny tuluu tedniig zuv sain amidrah arga zamyg l zaaj ugdug baih. Gehdee humuus yaagaad ch yum tedgeer surgaal nomlolyn ungun talyg iluud uzej, ene ch zasal ter ch gurem, eznii avral gej uursdiin hiisen muu uiliinhee ur dagavaryg busdaar arilguulj boloh yum shig shashind handdag ni nuguu "Muhar" gegdeh sujgiig bii bolgodog yum bolov uu. Tsag uyee dagaad ch ter biz dee, Gesen hedii ch hun shuten bishirch bui shashin shutlegiinhee undsen zuiliin tuhai udurt yadaj 10 minut neg nom harchihdag baival jinhene sujig turuh biz.

DN (зочин)

Их таалагдлаа. Би энэ тал дээр өөртэй чинь төстэй үзэл бодолтой явдаг. Хүмүүс бид хэн нэг нь хэзээ нэгэн цагт ямар нэг өөдгүй сэдэл, зорилгоор санаатайгаар гуйвуулж завхруулсан шашны янз бүрийн хуурмаг сургаалууд болон жинхэнэ гэгээнтнүүдийн сургаалуудыг ялгаж салган ойлгож, цаад үнэнийг нь олж харах хэрэгтэй гэж боддог.

За тэгээд жаахан хадуурахад шашны глобалчлалын талаар өнөөгийн залуус бид их зүйл хийх хэрэгтэй. Эхлээд сэрсэн хэсэг нь унтаа хүмүүсийг сэрээх хэрэгтэй. Өнөөдөр сэрчихсэн хүмүүс биднийг сэрээхийн тулд зөндөө л зүйл хийж байгаа харагдах юм, харин хүмүүс унтаж байна гэдгээ мэдэхгүй яваа нь олон мэт... Би саяхнаас л унтаж явна гэдгээ муухан гадарлахтайгаа болж болж байх шиг байна, хэ хэ...

Шашны глобалчлал... Үүнийг бодит ажил болгоод амжилттай хэрэгжүүлсэн цагаас, өөрөөр хэлбэл хүн бүр сэтгэлээ төвшитгөн өөрийгөө, юмсын мөн чанарыг, хуурмаг хоосон чанарыг таних нь хүн төрөлхтөний хийвэл зохих ганц зүйл гэдгийг бүх нийтээрээ ухаарсан цагаас алтан эриний үүд хаалга нээгдэж, өөрийн чинь мөрөөдлийн ертөнц энэ дэлхий дээр цогцлох байх гэж би мунхаглаж байна. Хүний хөгжил нь энергийн хөгжил байж, хүний үнэт зүйл нь хайр нигүүлсэл байх тэр цагийг бид л авчрах учиртай гэж би итгэдэг...

haliun (зочин)

sonin hun bn shuuu ta sonirholtoi ch uym shig . uuriin bodol uurtuu l zub duu...... shashinii talaar hamagui bichij bolohguieee

naraa duu (зочин)

nasaa ahaa globalaa nadad yabuulaarai ok goyo yumaa

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)