Сэтгэл

Сэтгэл санаа тайван байхад хүн бүр л дуртай.
Харин эсэргээрээ бол мэдээж эсэргээрээ.
Хүн гэдэг сэтгэлийн л амьтан юм даа, гэдэг үгийг бүгд л сонссон байх. Гэхдээ хүн бүр ухаж ойлгосон гэвэл худлаа байхаа.Анх би тэр үгийг сонсохдоо тийм л байлгүй дээ гээд дээгүүр нь илээд өнгөрчихсөн л юм. Гэхдээ сэтгэлийн амьтан байх юм уу Амьтаны сэтгэл байх юм уу бүү мэд . Ер нь бол миний сэтгэл, тэрний сэтгэл гэж ярьдагыг нь бодвол эзэн нь бид байх ёстой юм шиг .Магадгүй бусад хүн надаас өөр байж ч болохолдоо…
Ингээд сэтгэл гэж юу юм бэ гэдэг эрэл хайгуулын ажил эхэлсэн юмаа.
Сэтгэл
Би зайрмаг идэх дуртай ,ямар гэдэс зайрмагийг идэх гэж байгаа биш, ам маань
Идэх гэж байгаа биш,хоолой лав идэх гээгүй сэтгэл л идий гээд байгааг анхны хайлтаар оллоо.Тэр түүний амтанд дуртай бололтой .Энгийн ч гэсэн хайлт маань нэг шат ахисан мэт….би баяртай байлаа.
Сэтгэл маань зайрмаганд хэт их дуртай болохоор том том хазаж хурдан хурдан залгихыг надаас шаардаж байлаа . Мэдээж би сэтгэлийн амьтан болохоор идээд л залгиад л , дуусахаар нь ахиж аваад л …
Хэ хэ сайхан байсан шүү.Харин маргааш нь хоолой өвдөн халуураад , сэтгэл ч бүүр шаналж гүйцэж байнаа. Ингээд сэтгэл өөрөө тийм ч их чадваргүй аясын салхи шиг зүйл байдаг юм байна гэсэн дүгнэлтэнд хүрээд авав.
Та нар мэдэндээ нэг хөөрхөн онигоо байдаг.

Жунгэлд нэг цагаан залуу төөрчихсөн явж байгаад аавынхаа захиасыг санажээ.
Аав нь хүүдээ: миний хүү зөн совиндоо итгэж бай гэж захисан юм байж
Залуу:-зөн совин минь одоо хаачих вэ?
Зөн совин :-одоо баруун ,зүүн гэх мэтээр зааварчилж байлаа.

залуу: - аанхан за гээд л дагаад л яваад байж Гэтэл Индианчуудад баригдчихжээ. Залуу “-Зөн совин минь одоо яах вэ?” гэж асууж гэнэ. Зөн совин “Омгийн ахлагчийг очоод өшиглө гэжээ.

Угийн зөн совингоо дагадаг залуу маань ч ёсчилон биелүүлэв. Омгийнхон уурлаад мань эрийг чанаж идэхээр шийджээ.

Залуу:- Зөн совин минь, зөн совин минь одоо яах вэ гэтэл.

Зөн совин: - Одоо ч ……………..чи баларсаан гэж гэнэ.

Бодоод байхад энэ онигооны баатар нь би өөрөө болчихжээ. Анх сонсоод татаж унатлаа инээж байсныг минь яана. Ингээд цаашаа эрэлээ үргэлжлүүллээ.Дараагын удаа сэтгэл маань хаширсан бололтой бага багаар өнөөх зайрмагаа идэх шаардлагыг минь төвөггүй биелүүлж байна .Тэнэг хүн алдаж байж мэддэг юм гэдэг шиг ахиад би зайрмагнаас болж хоолойгоо өвтгөөгүй бөгөөд түүнээс болж сэтгэл минь ахин шаналаагүй юм даг. Харин энийг төлөвшил гэдэг гэнэ шүү.Учир нь зайрмагны тал дээр сэтгэлийнхээ эзэн нь сая л боллоо.Ухаантай хүн бусдын алдаан дээр сурдаг юм гэдэгдээ …Ингээд би бусдын алдаан дээр сурахыг хичээж тамхинаас гарахаар шийдлээ . Ганц хонолгүй үгүй юү л сэтгэл ,татчихылдаа ,сүртэй юм ,сүүлчийнх нь ,тэгээд л жинхэнээсээ больё гэх мэтээр намайг ятгаж гарлаа . Би сэтгэлээ дийлсэнгүй ээ … татаж орхив.Үнэхээр сайхан байлаа, сэтгэл минь жаргаж байгаа бололтой .Харин дараа нь сэтгэл надад : тамхиар ч яах юм ,ахиж татахгүй , хогоор яахын гэж хээвнэг ам бардам хэлж байх юм . Би ч тэр доор нь л найзууддаа : Би тамхинаас гарсан , үнэхээр ,амлъя гэж орхилоо…

Гэвч, ганцхан хоногийн дараа өнөөх сэтгэл маань: яааг сүүлчийнх нь, баярын өдөр, гунигийн ч өдөр, анд найзуудтайгаа уулзсаны өдөр  гэнэ үү бөөн шалтагийг гаргаж ирэн, ахиад л татчихлаа. Харин татсаныхаа дараа хэрэггүй ч татчихав уу гэж бас л хээвнэг хэлж байсан юм. Яалт ч үгүй уушигны хорт хавдар тусаж байж болих гээд л байгаа сэтгэлээ би дийлсэнгүй боол нь болж таарлаа. Төлөвшөөгүй сэтгэлээ би дийлдэггүй үнэхээр тэнэг л хүн юм байна даа гэж... та нар намайг төлөвшилгүй гэж битгий шоолоорой. Би төлөвшилтэй шүү. Ямар гэж үү? Зайрмагийг яаж идэх талаар

Гүйцэд ургасан тариан түрүү үргэлж бөхийж байдаг юм гэдэг үг санаанд орж байх чинь. Дутуу боловсорсон сэтгэл маань дээшээ сэртийгээд ойр хавийн хүмүүст би ТАМХИААС ГАРЛАА. ТА НАР ГАРАХАД ЯАДГИЙН ухаантай бай л даа, БУСДЫН АЛДААН ДЭЭР ДӨРӨӨЛ, ТЭГЭЭД БОСООД ИРДЭГ БАЙХГҮЙ ЮУ. Гээд л хуцаж гарсаныг минь яана аа. Ядаж зайрмаган дээрээ тэгэж пээдийхгүй. ёстой нүүр хийх газар олдохгүй юм... Ээ дээ энэ сэтгэл үү…

За яахав ямартай ч сэтгэлээ даган худлаа худлаа пээдийгээд онигоо болсон болохоор ахиж энэ алдааг ямартай ч давтахгүй боллоо. Би ядаж унасан газраа ахиж унахгүй ээ. Ингээд миний сэтгэл 2-хон биш 2 төлөвшилтэй боллоо. Зайрмагийг том том хазаж байгаа хүүхдийг хараад төлөвшилгүй гээд хэлчихэж болохоор боллоо. Худлаа амалж байгаа нөхрийг хараад зайлуулдаа гэж хэлчих эрхтэй боллоо/гэхдээ тухайн л зүйл дээр /. Гэх мэтээр өөрт ирэх зовлонгоосоо 2-ыг нь хасчихсанаа ч бас ойлгосон юм. Надаас ухаантай нь аль хэдийнээ олон асуудал дээр төлөвшөөд олон зовлонгоо хасчихсан амьдарч байхад надаас долоон дор нь анхныхаа бүдрэлтэнд ахин дахин бүдрээд явж л байгаа даа. Зөвхөн нэг муу долоодог зайрмаганд л бүдэрчихээд байхад ард нь байгаа ажил хэрэг, амраг садан, нийгмийн харилцаа гээд л хүнтэй холбоотой бүхий л юм байна. Ингээд сэтгэл гэдэг саваагүй зүйл. Саваад, унаад, босоод ирэхээрээ гүйцэд ургасан тариан түрүү болдог юм байна гэдгийг ойлголоо. Бас сэтгэл номхордог бололтой миний үгэнд оромтгой болохыг нь яана. Одоо би хэн гэдгээ дөнгөж захаас нь ухаарч эхэллээ... Яана даа...энэ оюун ухаанд англи хэлнээс авхуулаад мэдлэгийн чанартай сурах зүйлсээс гадна түүнээс хэд дахин илүү, бүхий л амьдарлын турш хэрэглэгддэг , сэтгэлийн боловсролд сурах зүйл даан ч их байндаа…Мэдлэг боловсрол хоёрыг хуучин бол ингэж ялгадаг байсныг нь бид харин арай өөрөөр ухдаг болсон юм шиг ээ…

start=-24 , cViewSize=50 , cPageCount=1

26 сэтгэгдэл:

null
KazuHiko

hooh! yamar goy bichee ve? ih goy ishlel bas zuirlel bna,kkk tarian turuu urgaad ireheeree buhiidug gedeg ih huchtei ug bna shuu, bi gg toglodog bhgu yu, teed comoosoo gg,war,cs ee ustgasan yumaa tegsen unuudur nzuud bootsootoi toglii gee l minii buteelch daalgawar talaar unguruud naas kkk za setgeliinhe ezen baiy! hehe

he he (зочин)

gaihaltai gej helj bolohoor sanagdlaa.setgel gedeg neeree yum surdag zolig bainshuu kkk yndaa yana.

orshikhoo (зочин)

nice to read :D

takhiaraa (зочин)

super avyas bna hoo amjilt harin jaahan nurshuu bolchihoj.udaan unshsaar zalhuu hureed orhihoo shahlaa.gehdee minii neg taniliin bichdeg ar bichsen ch yum shig ,esvel neg hovd dorvodiin nutgiin yalguu ch gemeer yum shig ter bichlegiig bodvol iluu shuu hoo.mani hashiriig bi sduuliin ueiin hip hop yumuu .yahav ursgal gargaj ireed baigaag oilgojiinooo.gevch bichij bui zuil chine neg bol arhuchuin hunii odor tutmiin temdeglel ch yum shig .esvel erguu hunii bichleg ch yum shig gees avaad hayasan,avgai ni baabar maavar ni magtaad baigaa yum geed l omoorno lee ,tegvel ter baabar chine hujaa giin erliiz .hudal oogshuulj mongoliin soel boloh undesnii hel bichgiig uguiren doroituulah sanaagaar demjsen baih geed buur untraav.artanyan geed neg nohor bii .unshsan biz.yun tuhai oguuleh geed baigaag ni ch oilgohoorgui.unendee ternii hajuud sod shuu .amjilt 65

далай (зочин)

сэтгэл гэж юу вэ, үүнийг бодохоос өмнө үг нь их таалагдлаа. сайхан үг байна. сэтгэ гэдэг үг буюу хүн өөрийн толгойд хуримтлагдсан мэдээ мэдлэгээ ашиглаад тухайн нөхцөлд тохирсон гаргалгаа хийх гэсэн утгатай үг. дээр нь л залгаад тухайн үйлийг нэрлэх үг болсон байна.

миний бодлоор тухайн мөчид хүний тархинд бэлэн байгаа, цаашлаад байнга бэлэн байдаг тэр л мэдээллүүдийг сэтгэл гэх байх. нүдийг сэтгэлийн толь гэдэг. хүний толгой дотор юу байгаа юу хүсэж мөрөөдөж байгаа юу туулж өнгөрсөн нь нүдээрээ шууд харагддаг болохоор тэр биз. тэгээд ч хүмүүс нэг нэгнийхээ нүд рүү хараад хайрлаж дурладаг биз ээ.

хүн ямар ч нөхцөлд сэтгэлээрээ буюу өөрт байгаа мэдээллээ ашиглаж л ханддаг, сайхан сэтгэлтэй гэж бидний ярьдаг хүмүүс эерэг ханддаг, муухай сэтгэлтэй гэж нэрлэгддэг хүмүүс аливаа зүйлд сөргөөр ханддаг. сэтгэл хувирах гэж бий, сайхан сэтгэлтэй хүний сэтгэл хувирч муухай сэтгэлтэй хүн болох, эсвэл бүр эсрэгээрээ ч хувирах нь бий. энэ нь хүн байгаа орчноосоо ямар мэдээллийг байнга авч тархиндаа хийж байгаагаас л болно доо. цаг хугацааны л асуудал.

алсын том зорилго тавьсан хүний сэтгэлд зорилгодоо хүрэх арга замууд эрэлхийлэл, дүүрэн байдаг. өөр зүйл бодох сатаарах юм байдаггүй.

жижигхэн, ойрын бодолтой, эсвэл олон зорилгын дунд эргэлзэж байгаа хүний сэтгэл аливаа анхаарлыг нь сарниулсан жижиг зүйлд өртөмтгий байдаг болов уу. тийм хүн зам бүрийг сонгон авч туршин шүүж байдаг. эцсийн эцэст үлдсэн нэг замыг сонгон тийшээгээ явах цаг ирнэ.

Зочин

chi ymar sonin ym bichdeg ym be esvel chi joohon huuhed ymmuu tegehdee zairmag gj jishee avsand chin tegj heleegui ee zugeer l chinii bichsen zuil setgel nertei uuriin bodoloo bodolooroo udirdaj bsan zuilee bichsen bna yahav bichelgiig chin harahad 1tiimerhuu bi 1tegsen bhgui yu tegsen chin tegeed gj bga ym shig unshigdlaa tegehdee ene bol minii bodol etsestene chi het bitgii tuilshir

baku (зочин)

minii omnoh zochind: haana ni huuhediin gemeer haana ni tuilshirsan um bagain...nadad l lav taalagdlaa gehdee jaahan nurshuu baij magad .amjilt

zochin (зочин)

kkk dalai yun mongol helnii hicheel ve

Зочин

cetgeliin ajillagaag hamgiin engiineer ni bichsen baina.hun ehleed ooriigoo tanih heregtei gedeg shuudee.saihan l bichij

Zaya (зочин)

mash ih taalagdlaa, setgeliin bolovsroloo hogjuuleh heregtei gej

enkh (зочин)

setgeliin bolovsorloo gej ... neeree tiim ch yum uu unen baih shuu

supreme

үнэхээр их таалагдлаа

altanzul (зочин)

naziga im blog nesend n mini bey bayarlaj bn. ene bas goy sedew bn. bas l 1 ym oilgolo... nere bi hen ym bol gej bodogdoj bn he he

gerio (зочин)

setgel ch setgel l baidag yum daaa, Goy bichleg bna ooo,mash ih taalagdlaa

cccp (зочин)

uneheer goy bichijee ynztai gehdee chi ooroo bichsenuu l gehees

САНАСААР

сонин өнцөг байна даа

Angaahai (зочин)

goy boljee eniig unshaad bhad hun gedeg setgeliin bi baigaa biz dee bi setegl sudlaliin angid surdag uneheer goy shuu setgel zuich bolno geheed neg ih nurshuu bologui bn oo za amjilt

Нэг_хүү

Gehdee uul ni gedes l zairmagiig iddiishdee hehe. Setgel bol zugeer l husne. Harin tamhi tatya gj bgaa ni turshilaas bolj uussen antisetgel harin garnaa gj bga ni eserguutsej bgaa ni bas l setgel nugu hamgiin hetsuu daisan bol chi uuruugedeg bhaa

nana (зочин)

шунал = сэтгэл
хайр= сэтгэл
гомдол= сэтгэл
уурлах= сэтгэл

ХҮН= сэтгэл

Zeusy (зочин)

Сэтгэл гэхээр нь хүн чанар ухааны юм бодсон чинь шал өөр юм байдаг бн шд. Хэхэ. Ёстой өвөрмөц гаргалгаа хийсэн байна. Ер нь бол сэтгэлийг хэмждэг, үнэлдэг бас тэнхээ гэдэг зүйл байгаам шиг байгаан. Чи хэр их сэтгэл гаргаж чадхийн, сэтгэл чинь л мэднэ дээ, сэтгэлийн тэнхээтэй бол амархан даваад гарна гээл. Тэхээр сэтгэл нь өөрийн гэсэн хэмжүүрүүдтэй болж таараад байгаан. Өмнө нь ер нь бодож байгаагүйн бн шүү. Бас л илээд өнгөрч байж.

АНИРГҮЙ (зочин)

ӨӨӨӨӨ ӨӨӨ ӨӨӨ ЛДӨӨӨ ИЙМ БАЙЖ БОЛКУ Ш ДЭЭЭ

БИ ТААЛАГДСАН БЛОГЫНХОО БИЧЛЭГҮҮДИЙГ ФЛАШАН ДЭЭР ХУУЛЖ АВАААД ГЭРТЭЭ ХАРЬЖ УНШДАГ ЮМ. МАНАЙ ГЭРТ НЭТ БАЙХГҮЙ ӨДӨР АЖИЛ ДЭЭЭР НЭГ БҮРЧЛЭН УНШИХ ЗАВ ГАРКУЕН БАЙНА Ш ДЭЭЭ

ӨӨӨӨ ӨӨӨ ӨӨ Л ДӨӨӨӨ БИ УНШМАААР БАЙНА Ш ДЭЭЭ. ЯГ САЙХАН УНШИХ ГЭСЭН БОЛКУМ АААА ӨӨӨ ӨӨӨ ӨӨ ӨЛ ДӨӨӨ ӨӨӨӨ ӨӨӨӨ

БЛОГТ ХҮНЭЭС ХУУЛАЛГҮЙ УДСАНД МИНЬ ИТГЭЭЭД ГАНЦ МАРГААААШ ОРОЙ 6-АААС 8 ЫН ХООРОНД ХУУЛАГДДАГ БОЛГОООД ӨГ ТЭХ ҮҮ ТЭХ ҮҮ ТЭХ ҮҮ ТЭХ ҮҮҮ

Enkhmaa

Saihan yumaa, eniig l heleed baisan yum gedeg shig. Bas asuuh yum bnaa yaj blogoo copy paste hiij boldoggui bolgoh we. Bi ooriinhoo blogiig iim bolgoh gesiin.

ariuka (зочин)

hi cnuu unshahd goe bna bi hrictiin shashantai odoonii niigem jaahan hvvhdvvd hvrtel tamhi arhi uudag bolj vvnd my hubd ih hetsvv cnagddag ingej helhed ter muuhaa ymiig al boloh hergelh hergvildee gj zoblii thanky

reaper (зочин)

надад үргэлж ийм асуудал гардышдээ, хэхэ яг зүйрлэл байна шүү

алтаншагай (зочин)

Сонирхолтой бөгөөд чухал сэдэв. Гэхдээ үргэлж өөрийнхөө санааг бичээд байвал зөвхөн л миний л хувийн санаа болно. Тиймээс тодорхой сэдвүүдийн тухайд тодорхой мэдлэгүүд дээр тулгуурлах ёстой. Минийхээр хүн зөвхөн сэтгэлийн амитан гэж хэлэх боломжгүй. Яагаад гэвэл хүн бүр ухаантай яагаад гэвэл бүгд тархитай учраас. Тиймээс хүний ухаанд уурлах, баярлах, гомдох, хайрлах, бодох, сэтгэх, гэх мэт ухааны үйлдэлүүд хийгддэг ба хэдийд сэтгэлийн хөдөлгөөндөө удирдуулах, хэдийд бодож, тооцоолох ёстой вэ гэх мэтээр нийгмийн дүрэмэнд захирагдаж, өөрийн сэтгэлийн хөдөлгөөн, бодол рационалдаа тулгурлах шаардлага гардаг. Тиймээс хүн зөвхөн сэтгэлийн амитан гэдгээр өөрийн бүхийл үйлдэлүүдийг сэтгэлийн хөдөлгөөнд тохох гэдэг зөвтгөл биш. Тиймээс хүн тодорхой насанд хүрч мэдлэг эзэмшиж , оюунаа боловсруулсаны дараа зөвхөн сэтгэлийн хөдөлгөөнөөрөө залуулдаггүй НАСАНД ХҮРСЭН ХҮН болох боломжтой.

bn (зочин)

negiig sanagduulj 2iig bodogduulah saikhan bichleg bn
amjilt husye

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)