Энгийн нэгэн 4 залуу

Элдвийн юмыг хүүрнэн ярьж байхад

Эрхгүй, сэтгэл татсан яриа нь

Энэ л нийтлэлийг төрүүлсэн юм

Элдэвийн зүйл л ярьж байлаа, эмэгтэйчүүд, улс төр, нийгэм гээд л

А: - зовлонтой ч юм даа энэ нийгэм эрх баригчид! гэтэл


Т: - тийм ээ хө, зовлонтой гэснээс зовлон гэж юу юм бэ? гэсээр энэ яриа эхэлсэн юм.

А: - миний бодлоор зовлон гэдэг нь маш харьцангуй зүйлэл дээ хө

Э: -зовлонг хэлэхийн тулд жаргалыг тодорхойлох хэрэгтэй байх шүү

Г: - ер нь бол дутагдах гачигдах зүйлгүй л байвал тэр чинь жинхэнэ жаргал биз дээ гэж инээмсэглэв

А: - тэгээд хүссэнээ хийх чадвартай тэргүүн баячууд, одууд хүртэл зовоод л байна шүү дээ, тэд юугаар дутах юм гэж няцаахаа аядлаа

Удаан дуугүй сонссон

Н: -Би нэг бүрэн тайлбарлах гээд үзий, дутуу хагас дээр нь ахиад, ард нь ажилцгаая айн? гэв

Э: -ок.

бусад нь ч аанхан,тэгий гэж байна. Ингээд мань хүн ярьж гарваа.

- Ер нь яахав дээ, зовлон гэдэг чинь таагүй, жаргал гэдэг чинь таатай зүйл тийм уу? Хун бүхэн л жаргал руу гүйж зовлонгоос зугтдаг хойно. Тэгэхээр цөмөөрөө нэг диаграм /график/ байна гэж бодий... тэндээ дундаж шугам нэртэй шугам зурчихий... дунджаас дээшээ таатай жаргал, дунджаас доошоо таагүй зовлон... Харин одоо дундаж шугамаа тодорхойлоодхий. /D шүү/ гэж юг яриад байгаа юм бэ гэхээр, бидний амьдралдаа дадсан заншсан зуршил болсон тэр л хэм хэмжээг хэлнэлдээ...

жишээ нь: ланд ундаг хүн хаммэр ч юм уу унаад явбал их л хэппи байх байхалдаа. Харин эксел унавал тэр хүний хувьд жинхэнэ мөхөл мэт сэтгэгдэл төрдөг. Учир нь мань хүн ланд унсаар байгаад ижил дасал болчихсон, түүнийгээ унахаар сайхан ч биш муухай ч биш байдаг. Тэгвэл хүн бүхний дундаж шугам өөр өөр байх нь гарцаагүй юмуу даа.

Өөр нэгэн жишээ авий: Ядуу өнчин хүүхэд байлаа гэж бодоход, тэрээр хуушуурны зах олж идчихээд хэнэгчгүй ход ход инэгээд л явж байдаг шүү дээ. Харин тэрбумтнууд дэлхийн нэг захаас нөгөөрүү явж хоол идчихээд юу ч болоогүй юм шиг дүнсийгээд л.../хэ хэ/ байдаг гэж сонссийм байна. Учир нь энэ 2 ийн маань дадсан дадал зуршил хэв маяг дундаж шугам нь тэнгэр газар шиг зөрүүтэй. Хэрэглээ хэдий өндөр, удаан байна төдий чинээ бидний дундаж шугам дээшилж байдаг бөгөөд хичнээн удаан доор байна төдий чинээ унаж байдаг. Мэдээж дунджаас дээшилэх явцад бид аз жаргалтай доошлох явцад гуниг гутралд автана л даа. Харин өнөөх шугам маань биднийг гүйцээд тэнцээд ирэхээр бид тоохоо больдог. Эр нь бол бид жаргалыг хөөгөөд л барьж авах гээд л оролдох авч дундаж шугамаа аваад л гүйгээд байдаг гэсэн үг л дээ. Өөрөөр хэлбэл нохой сүүлээ барих гээд бөөн юм болдог шиг л юм. Одоо бидэнд жаргал зовлон хоёул ойлгомжтой боллоо. Харин яаж гарах арга нь хэрэгтэй байхаа. Үүнийг би өөрөө ч сайн мэдэхгүй л дээ, гэхдээ зарчмын хувьд дундаж шугамыг унагах л хэрэгтэй. Тэгэх л юм бол бид үргэлж дундаж шугамнаасаа дээр байх бөгөөд үргэлж аз жаргалтай байна гэсэн уг, гэхдээ энэ нь ядуу зүдүү шаналж зовоод дундаж шугамаа унагаагаарай гэсэн уг биш юм. Зовлон шаналал бидэнд дундаж шугамаа унагаахад тусалдаг нь ч бас үнэн л дээ. ...Аль ч шашний зарим нэг лам хуврагууд дундаж шугамаа тээр доор унагаачихаад дээр нь инээд алдаад л явж байдаг хүмүүс . Харин бид тэдэн шиг унагая гэвэл наана нь үйлийнхээ урийг дуустал эдлэх нь гарцаагүй бөгөөд бас л хүнд санагдаж байх чинь. Бараг бүх л шашинд байдагдаа, далай ламийн аливаа зуйлд буу дасаж ижилсэ гэдэг филөсөф ийм л учиртай ажгуу ... Одоо үед янз бүрийн бясалгалууд гараад ирчихсэн байгаа нь дундаж шугамыг доош нь унагаах ба түүн дээр тулгуурласан дараагийн шат дамжлага бухий йогийн дасгалуудыг л заадаг юм ш дээ. Хүн төрөлхтөн зовлонгоос ангижирах тэмцэлээ хайсаар бас зарим нь олсоор ...

- За за анх ярьж эхэлсэн сэдэв маань дараагийн сэдэв рүү өөрийн эрхгүй түлхээд байх юм. Ямартай ч би зовлон жаргалаа тайлбарласан болохоор ингээд дуусгахуудаа. Та нарт нэмж хэлэх зүйл ч юм уу, асуулт байн уу гэхэд сэтгэл нь ханасан янзтай

А: - Үгүй ээ тэгээд бясалгал гэж юу юм болоо

Э: - Харин тийн

Г: - Ер нь хайр гэж юийн болоо ? хэ хэ

гээд, удалгүй гэр гэрийн зүгрүү таран одсон юм ...

start=-30 , cViewSize=50 , cPageCount=1

20 сэтгэгдэл:

null
bayrtuvshin (зочин)

zovlong garah gartsgui boltol ni tailbarlasan bainshdee. amjilt

bayrtuvshin (зочин)

saihan niitlal baina uneheer zovlong garah gartsgui boltol ni tailbarlajee ...amjilt

Коала

Байгаа даа сэтгэл ханамжтайгаар илүү рүү зүтгэх. Мөрөөдөл рүү гээ зүтгэх гэвэл илүү тохиромжтой. сэтгэлдээ өөртөө байгаа бүхнээ байхгүй болгох ч юм уу илүү дордуулан төсөөлөөд яаж хүлээж авах мэдрэмжээ мэдэр гэдийшд. Мэдээж таагүй байна. Тэгэхэд одоо байгаа зүйлдээ ханамжтай л байна. Зөндөө олон ном байдаг дөө. Александр Свияш-н Карма гэж мундаг ном бий.

Janna (зочин)

Sonin l gargalgaa bna. Taalagdlaa. Ene shugam tegvel ahuin bolon setgeliin gej huvaagdah bhaa. Setgel taivan bol jargal gedegshde. gehdee 2laa l hariltsan hamaaraltai l da. Salgaj oilgood setgelee ariusgan taivshrahad byasalgal tuslana.

AXIOM

koala, janna ta hoert bayrllaa , gehdee het shashinlag bolgochihguig hicheelee hun buhen ynz bureer huleej avdag shuudee

uguumur (зочин)

taalagdaj bna. maash ih amjilt husey

uguumur (зочин)

taalagdaj bna. maash ih amjilt husey

Jav (зочин)

Зовлон жаргал гэдэг нэг зоосны хоёр тал. Амьдралыг энэ хоёргүйгээр төсөөлнө гэж бол боломжгүй зүйл шүү дээ. Тийм болохоор би бол Зовлон жаргал хоёрыг СЭТГЭЛ ХАНАМЖ-р л төсөөлдөг. Гэхдээ өнөөдөр ямар нэгэн ажил нь бүтээгүйд сэтгэл ханамж нь буурчихаад яваагаа Зовлон гэвэл бас их өрөөсгөл ойлголт болох байх л даа. Тэгэхээр ерөөсөө амьдралдаа сэтгэл ханамжтай байна гэдэг, тэр хэмжээгээрээ жаргалыг мэдэрч чадна гэдэг Жаргал Зовлон хоёрыг мэдэрдэг л гэж ойлгодог. Жаргалд хүрэх тэр зам бүхэнд зовлон байдаг шүү дээ.

Bilguun (зочин)

Saihan tosoolol baina. Minii bodloor jargal gedeg bol baigaadaa setgel hanamjai baihiig l heleh baih daa. Gevch ene ih utgagui zuil met sanagddag. Hervee uneheer baigaa buhendee setgel hanamjtai baidag bol tuhain baigaa yums hezee ch hugjij saijrahgui baihaa. Tegeed ch er ni baigaa buhendee setgel hangaluun baina gej hezee ch baihgui baihaa. Tiim ch uchiraas ooriin medehgui chadahgui zuil, oortoo baihgui saihan yumiig bii bolgohiin tuld bainga terniihee toloo zovj shanalj temtseh ni zuitei gej bodoj baina. Amidral ch tsetseglene sh dee^^

KazuHiko

kkk, daraagiin sedevni teheer hair yum bizdee,ain?

Turuu (зочин)

ter dundaj shugamiig yamagt deer taviul zugeer ym bishu?Tegej bj chi uragshlana shu de

sanaa (зочин)

turuud: dundaj shugamiig deer tavisan ch door tavisan ch chi onoodor yu hereglej baigaa chini heveeree l baina .uragshilah tuhaid gevel demii shanalaad yumaa hiih shanalahgui jargaad yumaa hiih hoer adilhan l hogjino.shanalaad buur gutaraad yun uragshilah mantai humuusiig harii gevel gudamjind zondoo l bainshdee. chinii dundajiig deesh ni taviad ogchihvol chi l lav amia horloh biz.harin doosh ni taviad ogvol chi ch neg l bayrlasan amitan ulamj ihiig buteeheer zutgeh bii vii

Ицми (зочин)

сонирхолтой л гаргалгаа байна.

байгаа зүйлдээ сэтгэл хангалуун амьдрах нь зүгээр чимшиг. нэгэнт олдохгүй зүйлийг бодчихоод л хүркэж зовж явах нь өөрөө зовлонтой чимшг. гэтэл хүнд хүсэл тэмүүлэл гэж нэг зүйл байх ёстой шүү дээ. гэхдээ би жоохон материаллаг зүйл рүү орчих гээд байх шиг байна. сэтгэлийн хувьд жаргалтай байх гдг нь харьцангуй ойлголт ч юм шиг. асар ядуу хэрнээ аз жаргалтай байгаа хүмүүс байдаг шд. за мэдкүэээээ хаха өөрөө төөрөлдөөд наассс

далай (зочин)

зовлон хүслээс бий болно гэж яах уу ярьдаг л даа. тэгвэл хүсэл юунаас бий болж байна вэ гэж бага зэрэг бодов.

тэгсэн чинь бидний мэдрэхүйн эрхтнүүд мэдрэмжүүд маань тэр хүслийг төрүүлээд байдаг юм шиг. амтлах, сонсох, харах, хүрэлцэх, үнэрлэх гээд үндсэн таван мэдрэхүйгээс гадна даарах, өлсөх, ундаасах, өвдөх, ядрах, гомдох, уурлах гэх мэт мэдрэмжүүд маань биднийг энэ дурдагдсан мэдрэмжүүдийг байхгүй болтол нь ямар нэг зүйл хийхэд хүргэдэг дээ. жишээ нь асар чанга чимээ гарвал хурдхан чихээ таглах ч юм уу. гэтэл уг мэдрэмжүүд байнга л давтагдана. хоол идэвч дахиад л өлсөнө. ус уусан ч дахиад л цангана гэх мэтээр. тэгэнгүүт хүн чинь ухаантай юм болохоороо уг мэдрэмжүүдээ байнга хангаж байх баталгаатай болохыг хүсээд л янз бүрийн бизнес эсвэл хулгай дээрэм хийх нь бий. бусад нарийн мэдрэмжүүд байдаг л даа, жишээ нь миний л лав ойлгодоггүй энэ алдартай зураачдын бүтээлүүд байна. хүмүүс тэр нарийн мэдрэмжээ хангах гэж л музейд очдог байлгүй дээ бодвол.

тэгвэл мэдрэмж гэдэг зүйл юу байна вэ? аливаа нэг мэдрэмжийг мэдрэх үл мэдрэх нь хүний генд заагдчихсан байдаг. тухайн хүний ген нь ямар байгаагаас хамаарч мэдрэмжүүд нь өөр өөр байдаг. бид удамшлын өвчтэй хүн гэж ярьдаг даа эсвэл оюуны хомсдолтой гээд л, ийм тийм юманд авьяастай гээд л.

тэгвэл яагаад тэр ген гэдэг зүйл хүнд байгаа вэ, энэ дэлхий дээр анх амьд организм шууд бий болоогүй гэдэг. эхлээд нэг эст амьтан үүссэн гээд л амьтан судлал дээр заадаг даа. гэхдээ яагаад үүсэв, яагаад хөгжил нь өдий хүртэл үргэлжлээд хүн гэдэг амьтан үүсээ вэ яагаад хайрлаад дурлаад байна вэ. хариулт нь амархан.

naraa (зочин)

saihan bichijeee amchilt hvsie nzaa

uuganaa (зочин)

зовлон шуналаас бий болдог зүйл юм шиг бгаан.

Нэг_хүү

Хүн өөрийгөө ялах хамгмйн хэцүү

Zeusy (зочин)

Өөрийнхөө хүсэл, шунал хоёрыг дарсан цагт л зовлон байхгүй болно. Одоо байгаа бүх зүйлээсээ таашаал авж чаддаг болох гээл ер нь буддизм чинь иймэрхүү байдаг биз дээ. Надад лав зовлонгүйгээр жаргал ерөөсөө төсөөлөгддөггүй юм. Зовсоны дараа жаргал, араас нь өөр зовлон эцсийг нь үзвэл жаргал гээл гинжин холбоо. Миний хувьд бол Жаргалыг зовлон л илүү амттай болгодог. Бичлэгүүд чинь их таалагдаж байна. Амттай болж шүү :)

АНИРГҮЙ (зочин)

ӨӨӨӨӨ ӨӨӨ ӨӨӨ ЛДӨӨӨ ИЙМ БАЙЖ БОЛКУ Ш ДЭЭЭ

БИ ТААЛАГДСАН БЛОГЫНХОО БИЧЛЭГҮҮДИЙГ ФЛАШАН ДЭЭР ХУУЛЖ АВАААД ГЭРТЭЭ ХАРЬЖ УНШДАГ ЮМ. МАНАЙ ГЭРТ НЭТ БАЙХГҮЙ ӨДӨР АЖИЛ ДЭЭЭР НЭГ БҮРЧЛЭН УНШИХ ЗАВ ГАРКУЕН БАЙНА Ш ДЭЭЭ

ӨӨӨӨ ӨӨӨ ӨӨ Л ДӨӨӨӨ БИ УНШМАААР БАЙНА Ш ДЭЭЭ. ЯГ САЙХАН УНШИХ ГЭСЭН БОЛКУМ АААА ӨӨӨ ӨӨӨ ӨӨ ӨЛ ДӨӨӨ ӨӨӨӨ ӨӨӨӨ

БЛОГТ ХҮНЭЭС ХУУЛАЛГҮЙ УДСАНД МИНЬ ИТГЭЭЭД ГАНЦ МАРГААААШ ОРОЙ 6-АААС 8 ЫН ХООРОНД ХУУЛАГДДАГ БОЛГОООД ӨГ ТЭХ ҮҮ ТЭХ ҮҮ ТЭХ ҮҮ ТЭХ ҮҮҮ

Зочин

mmmmhn

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)