Төвөгтэй асуулт

                                                      Төвөгтэй асуулт

Миний бие 30 гарж байна . Надад өөрөөсөө байнга асуудаг асуулт зөндөө байдаг байсан .тэр асуултуудуудын хариуг олтол асуулт намайг ээрсээр л байдаг. Харин надтай хамт хамгийн удаан явсан асуултыг танд би дэлгэе.

Би яах гэж юуны тулд юуны төлөө яагаад амьдарч байгаа юм болоо ?

Энэ асуулт нэг л мэдэхэд толгойд орж ирчихээд байдаг болохоор ,өөрөө асуултын хариуг хайхаар шийдэж хариуг, номноос ,хүмүүсээс гээд эрэлхийлж хайж байлаа . би тийм ч идэвхитэй хайгаагүй л дээ.Гэхдээ л үе үе асуулт толгойд орж ирчихээд асуугаад л ,тэр агшинд бодолд дарагдаж хайлт хийгдэнэ.

хөгжих гэж ,сүнслэг хөгжлийн төлөө ,суралцах гэж ээдрээт ертөнцөд хөл тависан сурагч .Өөрөөр хэлбэл дутуугаа нөхөх гэж дутагдлаа засах гэж өөрийгөө гэгээрүүлэх гэж энд би авьдарч байгаа гэсэн хариултыг олсон юм.Энэ хариултыг олсондоо би ,толгойд орж ирэх төвөгтэй бодлогоос салах болсондоо баяртай байлаа.

Гэтэл толгойд өнөөх асуулт ахиад л асуугдаж эхэллээ.Асуугдах болгонд би өнөөх олсон хариултаа өгдөг байсан . асуулт давтагдана хариултаа би давтана.Түүнээс хойш хэдэн жил өнгөрсөн . хариулт буруу байж.

Харин сүүлийн нэг жил асуулт алга болсоныг анзаарав.Би асуултандаа хариулиад нэг жилийг өнгөрөөснөө ойлгосон юм. Хариу нь хайр байв.

Хайр байхгүй бол би ажиллахгүй ,хөдөлмөрлөхгүй,бүтээхгүй ,хийхгүй,нөхөрлөхгүй,бас инээхгүй ,уурлахгүй,аялахгүй,асрахгүй ,бас үүнийг бичихгүй байх байсан.

Сэтгэлд нэг л зүйл дутуу дундуур байсан болохоор төвөгтэй асуулт намайг дараад байж .Хайрын тухай ойлголт маань өрөөсгөл балчир байж.Одоо бол дүүрээд сайхан байна.

start=-47 , cViewSize=50 , cPageCount=1

3 сэтгэгдэл:

null
Найраг

Хариултаа, хайраа олсонд чинь баяр хүргэе.

hiro (зочин)

gaihaltai bayar hurgii dahin iluu olon sonirholtoi niitlel gargaisa gj husie

Che.

Сайхан бичлэг байна. Хайр бол агуу зүйл.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)