Цаг хугацаа өнгөрөх тусам өөрийнхөө хичнээн өчүүхэн жижиг болохыг мэдрээд байдаг болжээ.Дөнгөж сургууль
төгсөөд, ажил дээр гарчихаад явж байхдаа өөрийгөө хичнээн агуу том бас
хүчтэйгээр төсөөлөн энэ хорвоо гэдэг чинь намайг хэлж байгаа юм хэмээн бодож
явсан мөч хэдийнээ өнгөрч хажуугаар явах муурын зулзагыг эрхлүүлэнгээ чи бид
хоёрт ялгаа огт алга гэсэн шүү юм бодоод сууж байдаг.Тиймээ ялгаа алга.
Миний жижигхэн толгойнд би их л томдож муур их л жижигхэн
байж.Ертөнц хичнээн том болохыг ойлгохын хэрээр золбин муур бид хоёр ялгаж салгахын
аргагүй нэг жижигхээн цэг мэт хэнд ч үл анзаарагдам ...
Агуу том хэмээн төсөөлж явсан би /эго/маань багахан уйтай мэдрэмжийг тээсээр үл анзаарагдам би
рүү шилжиж байна.Цээжинд хачин таагүй мэдрэмж... Гэхдээ гайхалтай...тэр/эго/ үнэнд ялагдаж байна.

4 сэтгэгдэл:
энэ орон зайд жижигдээд энэ оронд жижигдээд энэ тивд жижигдээд энэ дэлхийд жижигдээд энэ гариг ертөнцөд жижигдээд л байхын
өөрийн том байж болохуйц орон зайг л босгох хамгийн зөв шийдэл болж дэ
өчүүхэн шүү дэй хүмүүн бид чэн
хүн том болж, ухаан сууж, насны тоо нэмэгдээд ирэхээр бодол санаа өөрчлөгдөөд л явдаг болтойн...
Kkk oolhon iin? Sonin l bodroluud bn zazoo tegd bi ch uul ni tomrood bn gesen chin bodoldoo jijgereed l bg ym shig bn te? Kkk Tom t1 Ted ib ni...