Хил зааг

Хүн бүрийн бусадтай харилцах хил зааг өөр өөрийн үзэл суртлаас шалтгаалан янз бүр ээ.Хил зааг гэж ярих болсон шалтгаан нь тухайн хилийг зөрчихгүй л бол тэр хүн аюлгүй буюу уурлаж дургүйцдэггүй болохоор.Хэн нэгэн танихгүй хүнтэй харьцахад тухайн хил заагийг мэдэхгүй болохоор алсаас харицаж эхэлдэг бөгөөд харин дотно хүмүүстэйгээ бол шуудхан л хилийн зааг дээр нь гишгэж хаяа нэг хэтрэх тохиолдол ч цөөнгүй байх нь олонтаа .Хил зааг нь элдэв үгээр ,үйлдлээр халдан довтлогчидод үүнийг давах гэж оролдвол уурладаг бухимддаг ахин ингэж болохгүйг анхааруулдаг хэрэгтэй хэм хэмжээ билээ.Ажиглах явцад, их алсуур хана хэрэм мэт хүчирхэг заадасыг үүсгэсэн хүйтэн хөндий гэмээр хүмүүс их байх агаад жаахан нэвтрэх гэвэл л хүчтэй цохилтыг өгж ч болохуйц санагдах нь ч бий...Мэдээж хил хязгаар л юм болохоор тус тусын зан онцлогоос шалтгаалан хилийн хяналт шаардлагууд хүртэл өөр өөр байх юм.Жишээ нь сэтгэлзүйн наргиан тоглоомыг ч гэсэн огтхон ч хүлээн зөвшөөрдөггүй хүн байхад ганц нэг нудараад авахад инээж л байдаг хээгүй нэгэн ч байж л байдаг...

Хүмүүсийн харилцааны соёл нь энэ хил хязгаарыг тухайн хүний зөвшөөрөлгүйгээр нэвтрэхгүй байх гэсэн үндсэн дүрэмтэй гэж би хувьдаа ойлгодог юм.Сониуч зангаасаа болж асуусан ганцхан асуулт хүртэл хил хязгаарыг давах тохиолдол их тул эмэгтэй хүнээс насыг нь ,ахимаг насны хүмүүсээс хань ижилтэйг нь асуудаггүй гэх үгнүүд хүртэл байдаг шүү дээ...

Хамгийн хэцүү зүйл бол тухайн харицагч хүнийг таниж мэдэх явдал бөгөөд хана хэрэм мэт хил зааг уруу нэвтрэхгүйгээр мэдэх боломж тун хомс санагддаг юм.

Хил зааг ямар байгаагаар нь тухайн хүнийг дүгнэж болох авч элдэв ёс суртахуун ,ёс заншил,хүмүүжил орчин нөхцөлүүд ,амбийц нь үндсэн хил заагийг өөрчилөхөд хүргэдэг тул тэр бүрчлэн таниж мэдэх бололцоогүй байдаг билээ...

Иймээс тухайн хил зааг уруу нэвтрэх түлхүүр бол өөрийн хил заагруу нэвтрүүлэх ,чөлөөт бүс үүсгэх явдал юм.Та нууцаа задалвал тэр танд итгэж хаалгаа нээж магадгүй шүү дээ...Алган дээр тавичихсан мэт нийтэч хүмүүс олон хүнтэй нөхөрлөж зовлон жаргалаа хуваалцаж ,олон олон хүн түүнд итгэн нууцаа хуваалцдаг гэдэгт би итгэдэг юм. Хэнийг ч нэвтрүүлэхгүй атлаа хэн нэгэнрүү нэврэх гэдэг хүмүүс их байх бөгөөд тэдэнд найз гэж бараг л байдаггүй юм шиг санагддаг шүү.

Өөртөө хүн итгэлгүй болох тусмаа дотоод сэтгэлээ ,жинхэнэ дүр төрхөө нууж, хил хязгаараа бэхжүүлж өргөст тороор бөхөлдөг агаад өөрөөрөө байж чадалгүй явсаар гадаад шүүмжлэл талархалаас ангид сэтгэлгээний шоронд агааргүйтэж өөрийгөө хорьчихдог гэлтэй. 

start=-42 , cViewSize=50 , cPageCount=1

8 сэтгэгдэл:

null
Хариука

1-t

ariuka (зочин)

Tiim shu

...Shake...

Ай дай ...

Che.

Аанха санал нэг байна. Их л бодол, сэдэл болж олон талаас нь бичсэн сайхан бичлэг байна.

Атаархуу Азаа

би бодохнээ миний хил хязгаар аюултай өндөр юм шиг харагддаг яс юман дээрэ мангар элэмэнтарны байдышшдэ гэж мэгэд

Сайн дурын кино шүүмжлэгч

Хилээн барь хэрэмээн барь хэмжээгээн барь зазааза бүгдийг нь тавь хахаха. Хувь хүний хил хязгаар - хэрэгтэй эд.

MES POSTZ

Магад би хоригдол юм биш байгаа.

nono (зочин)

бичлэг ерөнхийдөө таалагдлаа. гэхдээ олонтой зовлон жаргалаа хуваалцах гэдгийг би ер ойлгодоггүй ээ. яахав олонтой ер нь энгийн эвтэй найртай байж болноо. түүнээс хүний зовлон жаргалыг хуваалцдог олон гэж байхгүй шүү дээ, зүгээр л жүжиглэл. төрсөн гэр бүл бол бас арай өөр. түүнээс биш "олон" бол бишээ. ер тэгээд хүн бүр зүрх сэтгэлийнхээ гүнд цор ганцаараа гэдэг шүү дээ.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)