хоосонд

Хов хоосонд би жингүйдэн зогсож байлаа ... хаа нэг тийшээ явах хэрэгтэй ч юм шиг...гэвч надад хөл гээд байх юм байхгүй... яаж ч хурдалсан байранд аа л байсаар...

Гэнэт нэг зүйл надруу дөхөж байлаа ... хүлээж байгаад харвал тэр над шиг өөр нэгэн байлаа...Тэр хаашаа ингэтлээ яараад хурдал аа юм болоо гэж бодоод түүнийг даган хурдаллаа... тэр зүг чигээ ч өөрчлөлгүй ,хурдаа ч өөрчилөлгүй намайг тойрон эргэлдсээр л байлаа... хов хоосонд хаа хүрэхээ мэдэхгүй би түүнийг гайхан харах авч тэр намайг бүр их гайхаж байлаа.

Гэнэт тэр

-чи хаашаа явж байсан юм гэж асуув...

Би зогсож байна шүү дээ ...харин чи хаашаа ингэтлээ яараав...

-үгүйдээ би яараагүй ,яваагүй бас чи гол тэнхэлгээрээ эргэлдээд байхаар чамтай ярихад төвөгтэй байна...

Би түүийг жаахан гайхаж эрүүл эсэхийг нь хэсэг харзнаад түүнийг даган явах нь утгагүй мэт санагдлаа ...ингээд би зогсохоор шийдэв.Тэр эргэлдсээр цааш аялалаа үргэлжлүүлэн алга боллоо.Харин би зогссоор л байлаа... хоосон болохоор уйтгартай юм ... Гэнэт ахин хоёр ч нөхөр эргэлдсээр айсуй ,уйдаж байхаар гээд өнөөх хоёрыг даган хөдөллөө ...

Би: - та хоёр хаашаа ингэж хурдална вэ

-бид зогсож л байна шүү дээ харин чи хаашаа явж байсан юм бэ яагаад эргэлдээд байгаа юм ....гэж асуух нь тэр...

Ахиад л тэднийг замд нь үдэж хоцорлоо ,солиотонгууд хаа сайгүй байх юм.

Тэдэнд яагаад байгааг нь сэнхрүүлдэг ч байж уу ...ойлгоод надад баярлах ч юм бил үү ... гэж хэсэг бодов.Өнөөх хоёрлуу хурдаллаа хэсэг хугацааны дараа хажууд нь ирээд хурдаа багасгаж таарууллаа. Тэдэнд учир начирыг нь сайн тайлбарлаж яриж байв .Харин тэд жоготойгоор инээмсэглэн, намайг харан эргэлдсээр... Гэтэл анхны нөхөр эргэлдэн ирээд та гурав юу хийгээд зогсож байгаан гэж асуунгаа надруу хараад, эргэлдэхээ болиогүй л байна уу гэх юм.

Би үргэлжлүүлэн тайлбарлсаар л байлаа... Гэтэл нэг нь эргэлтийн төв тэнхлэгийг надаас асуулаа...би тэднээс холдон одов .

бүүр хожим оо би ойлгосоон бас ичсэн...

start=-43 , cViewSize=50 , cPageCount=1

7 сэтгэгдэл:

null
AXIOM

хэ хэ

Runner

ай кү хүрсэнгүй ээ

oyunaa (зочин)

unshlaa .........

Зочин

neg l ih hii ergesen hun bh ym hooson gej DAO giin surgaaliig nomloh gee yu ingej bhaar ajilaa hii bodit baidal deer ooriigoo har ymnii tsaadhiig uhaarlaa geed zugeer bgaad bh n utgagui chi oir dotnii humuusdee hangaltttai hair halamj hangaluun bdliig uguj chadaj bna uu

Бөби

миний iq яг одоо min бга бололтой

AXIOM

зочинд:
дао-гийн сургааль энд алгадаа
би зүгээр суух завгүй ажилаа хийсээр л байна...
бас сайхан гэр бүлтэй шүү ...
ккк

Ицми

хаха Аксиом гоя хариулт өглөө... би энэ хариултыг нь баталж чадна этр хаха гэрч вайн би :Р

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)