Маргалдах үндэс /AXIOM/


Хоёр найз маргалдаж байлаа ...Эдийн засаг санхүүгийн талаар ...

Энэ маргаан эхэндээ энгийн яриа байсан ч эцэстээ тэмцэл болон хувирчээ .Хажууханд нь суугаад харах миний хувьд зүгээр л тэнэглэл байсан юм. Учир нь тэр хоёр нэг л юмны хоёр талаас ярих бөгөөд цаг хугацааныхаа ялгааг гаргаж чадахгүй байсанд оршино.Үнэндээ бол чадахгүй дээ биш зөвхөн хэн хэнийгээ дийлж бусдад илүү гэдэгээ харуулах нь хамгын гол болсон болохоор ,тэрхүү ялгааг олж харахыг ч хүсээгүй ч юм уу анзаараагүй хэрэг.Маргаанд хэн хэн нь бууж өгөлгүйгээр өндрөллөө ,яаж бууж өгөхөв дээ ...хоёулагийнх нь зөв юм хойно.Энэ яриа маргаан болохын тэр зааг , хил дээр очин яагаад энгийн яриа маргаан болон хувирч байгааг анзаарахад

-Эдийн засагын ойлголт нь ..... ..... .... ...ийм байдаг байхгүй юу

Гэдэг үгнээс эхэлж байлаа.Учир нь энэ үгний цаана би мэднэ ,чи мэдэхгүй гэдэг утга явж байна.

Гэвч эсрэг талын баатар яг энэ үгнээс хойши их л ууртайгаар

-үгүй , тэгэж ярих юм бол би наад сургуулийг чинь төгссөн хүн .Эдийн засаг гэдэг ........ийм байдаг юм... гэсээр энгийн яриа маргаан болсон түүхтэй. Үүнээс цааш зөвхөн хэн хэнийхээ дээр гарахыг л хүссэн утгагүй тэмцэл болон хувирсан юм.Анхных шигээ тайван ярилцаж байсан бол ,бүдүүлгээр би мэднэ чи мэдэхгүй гэдэг өнгө аяс гаргаагүй байсан бол тэр хоёрын мэдлэг нэгдэх байсан гэдэгт би итгэдэг . Маргалдагч хоёр залуу маань өөртөө итгэлтэй залуус төдийгүй өөрсдийгөө маш соёлтой гэж боддог юм. Гэвч эдэнд маань соёл дутажээ...

Ихэнх маргаан иймэрхүү маягаар эхэлж байгаа нь сонирхолтой юм шүү.Яриж байхдаа бусдын эрхэнд халдалгүй ярих нь туйлын зөв зүйл бололтой .Түүнээс биш ...чи ойлго , ийм тийм байдаг юм гэх мэтээр яриж эхэлвэл энэ үгний цаадах өнөөх утга харилцагч талаа багагүй гомдоож орхих вий... Тэр ч бүү хэл намайг ингэсэн хүнийг би шууд л зоддог зодох ч болно гээд нэг нь хэлэхэд ,нөгөөд нь ....чи намайг тэгвэл би чамайг зодно гэсэн үг болон очоод бөөн зодоон болж байсныг ч бас сайн санаж байна.

Би гэх үзлээр өвчилсөн хүн овойж товойсоор ,мэргэн ухаантны хажууд байсан ч түүнээс ирэх урсгалыг яахин тогтоож чадах билээ. Харин би гэх үзэлгүй болох тусмаа хотойж аяга шиг болсон байдаг болохоор гурван настай хүүхдээс хүртэл сургамж авчихаж чаддаг билээ. Энэ л хүнийг боловсон, боловсорсон ,соёлтой хүн гэдэг юм.. гэх үг санаанд бууж байх юм.

start=-39 , cViewSize=50 , cPageCount=1

11 сэтгэгдэл:

null
SOLONGO (зочин)

BI MEDNE CHI MEDEHGUI GEDEG UTGA YVJ BAINA

TIIM SHU

Ицми

хүн өөрөө өөрийгөө мэддэггүй... өөрийгөө хөндлөнгөөс харж чаддаггүй... хэрвээ чаддаг байсан бол яг чам шиг дүгнэлтийг өөртөө хийж магад ухаалгаар бууж өгөх байсан биз...

Зочин

таалагдлаа

...Shake...

Дажгүй ...

maaz

Алдар хүндийн титмийг хэн өмсөх нь танд огт падгүй болсон цагт л та амжилтанд хүрч, амьдралдаа хүссэн бүхнээ олж авна. Гарри Труман

AXIOM

maaz -d saihan ug baina

Шувуухай

Цөөнхтэй сэтгэж олонхитой дуугар гэдийн гэсссс

Edelweiss

за ойлгоод гарлаа

Зочин

hmm timee

alterdori_5@yahoo.com (зочин)

unen shuu bas maaz-iin ug nice, hulgani baruun tovchiig sanaandgui darsan chin lag security ajilladag gejiishd ;)

Simple

Хамгийн сүүлийн параграаф бол ЛАГ!!! :-bd

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)