Багын дурсамж /axiom/


Хүүхэд байхдаа бусдыг их егөөдсөн сахилгагүй хөдөлгөөнтэй нэгэн байсан юм.

Гадаа тоглох нэн дуртай эцэг эх маань ч гадаа л тогол айлд харин битгий орж тоглоорой гэдэг байсан . Хүүхдүүд намайг дуудах юм уу тоглъё гэхэд хэзээд бэлхэн ,ёстой л бэлэн бор гэдэг шиг байсансан.Харин бусад хүүхдүүдийг дуудахаар аав эсвэл ээж гаргахгүй байна гэдэг байлаа .Намайг байрны хэд маань хаяа нэг дуудах нь дууднаа гэхдээ ... Тэр үед бороо орчихсон ч юм уу хүйтэн өдөр бусдыгаа дуудахаар гарах хүн байхгүй болоод л дуудсан хэрэг ... нэг бол олуулаа баг-ийн тоглоом тоглох гэж байгаа юм... Ихэнхдээ би хүүхдүүдийг өөрөө дуудаж эсвэл тоголж байгааг нь олж очдог байв.Зарим дуудах тохиолдолд

-хэн байгаан өөр... гэж асууна. Тэр гарч ирнэ, энэ ч гарч ирнэ гээд л худлаа баахан ярьж байгаад л <за яахав тэгье> гэдэг үг олж авангуутаа л бусадруу нь гүйж очоол тэр гарна гэсэн энэ тэр гээд л дуудаж өгнө дөө ... Бид цэргийн хүмүүс болж тоглох их дуртай байлаа . Хамгын түрүүнд нь л би нэгдүгээр дарга нь гээд л өөрийгөө тунхаглах бөгөөд ар араасаа би хоёр дугаар дарга нь , гуравдугаар,дөрөв дүгээр , зургаа дугаар дарга нь гээд л тунхаглаж гардаг байлаа ... Сүүлчийн дарга нь хэний юуны дарга юм бүү мэд, бид зургуулаа л тоголж байгаа нь тэр ээ .Тэгээд л бэлтгэл хийж өгнө дөө ...хэ хэ

Би бусдаасаа арай том биетэй байсан болоод ч тэр үү сахилгагүйдээ ч тэр үү өнөө хэдээ багагүй шоголчихдог байсан болохоор тэр хэд маань намайгаа бас хөөрхөн жийчихдэг байсансан.Тэр үед хятад компютер ид моодонд орж аав урдаас ирэхдээ авчирч өглөө...бөөнөөрөө нэгнийдээ орж тоглоод л их л сайхан байдаг байлаа ...гэвч хэтэрхий тоглоод хичээлээ хийхээ болилоо ,гэдэг шалтгаанаар аав хүнд бэлэглээд явуулчихав.Аз болоход байрны нэг хүүхэд маань компютертэй болчихжээ. Ороод тогльё гэтэл оруулдаггүй ээ ...аав байна,ээж ,эсвэл эгч ч юм уу шалтаг тоочино. Уул нь надаас бусад нь бүгд тэднийд тоголж байгааг нь олон удаа жийгдэж байсан хүний хувьд анх очихдоо хаалган дээр нь чихээ тавьж байгаад мэдчихсэн юм л даа . Ингээд сүүлийн аргаа хэрэглэхээр шийдэж ахин хаалгыг нь тогшлоо ... онгойхоор нь дайраад орчихлоо.Манай хэд өө харин ч нэг эгнээд суучихсан үзэж тарж байнаа . Хэнэгчгүй дунд нь ороод тоголж өглөө шүү ...гэрийн эзэн ч жаахан бантасхийгээд хэлэх үггүй дуугүй л тоглоомоо үргэлжлүүлнэ. Ид тоголж байтал манай хэд , хэд хэдээрээ тасарч яваад жиг жуг хийж байснаа ...гэрийн эзэн :

Одоо аав ирэх гэж байна цөмөөрөө дуусгъя ... гэлээ. Бүгд за зү болоод л гарлаа Манайхан ч гэр гэрлүүгээ гүйлдсээр хаалганы хаагдах чимээнүүд соносогдоод таг болов.Нэг л сэжигтэй санагдаад явчихлаа шүү ... коридорынхон хаалганы ард ороод нуугдчихлаа ...таван минут хүрэв үү үгүй юу л өнөөх хаалга хаагдахад дуугарсан чимээнүүд ахин давтагдаж бүгдээрээ пижигнээд ирлээ .Тохиролцсон ёсоор гэрийн эзэн хаалгаа онгойлгох тэр агшинд ,инээсээр би гараад ирэв.Бүгд жуумалзан яахаа мэдэхгүй дуугаа хураацгаах боловч яалтчгүй тоглоомоо үргэлжлүүллээ .Тэр өдөр их удаан их чимээгүй аниргүй тоголсон бөгөөд гарахдаа өнөө хэдээ ганц нэг цохичоод зарим нэгийг нь уйлуулчихаад явж билээ ... хэ хэ

Нэг удаа гэрээс гараад явж байсан чинь байрны ханан дээр Ү1 гэсэн тэмдэглэгээ хаа сайгүй байх юм.Юун тэмдэглэгээ гэдгийг нь гайхсан боловч орхичихоод найзуудтайгаа тоголж байтал нэг нь Ү1 ,Ү1 гээд л байх юм. Гайхаад бодож байтал ҮНЭГ болоод явчихлаа шүү .Намайг байрны найзууд маань тэгэж шоолдог байсан юм л даа ... хоч шахуу юм. Бүгдийг нь цуглуулаад хэн бичсэн гэж зандархад, бүгд л их л үнэмшилтэйгээр мэдэхгүй гэх юм.Гэнэт аавын хэлсэн үг санаанд орж ирлээ /ХҮН БИЧИХДЭЭ ҮРГЭЛЖ ХАРААНЫ ТҮВШИНДЭЭ БИЧДЭГ ЮМ/ . Түнийгээ тэдэнд тайлбарлаж өгөөд тааруулж харвал Д яаг таарж байна шүү . Д –г мэдээж зодсон л доо ... бичсэнээ ч хүлээсэн

Харин маргааш нь гэрээс гараад явж байтал ханан дээр ,тээр доор өвдөгний орчимоор Ү1, Ү1 гээд нуль бичжихсэн байж билээ...Гэхдээ л би хэн бичсэнийг нь би мэдэж байсан юм. Дандаа л зальжин юм сэтгээд хүнээр хийлгэдэг М .

Ер нь би өөрөө их муухай хүүхэд байсан байгаа юм.

Байрны ах хаалга тогшоод:

- ахдаа гурил өгөөч дэлгүүр явахаас залхуу хүрээд байхын тэгэж байгаад оруулаад өгчихье...гэхэд нь тэр ахыг мөнгөгүй худлаа тэгэж байна гэдгийг нь мэдэрчихээд

-Өө би яваад ирье гэлээ ...

Тэр ах : Яахын яахын төвөг учируулхын нэмэр

-Зүгээрээ би угаасаа дэлгүүр явах гэж байна ...

-За за ерөөсөө болилоо өөрөө явъя ...гэж их л уурлангуй холдоход нь

-И ахаа хамт явья

-Би орлоо хөгийн бацаан

-ха ха

Гэж байгаад аавд загнуулж, бүдүүлэг хүний мууд дурламтгай ийм хүн манай удманд байхгүй гэж хэлүүлж билээ...

Энэ үед бид 4-5 дугаар анги л байсан байх ...Би заримдаа ганцаардаж өөр байрны хүүхдүүдтэй тоголох болсон байлаа .Сүүлдээ сайн найзуудтай болсон Эргээд байрныхаа хэдтэй ч сайн найзууд болсон байсан ...Учир нь би дээрэлхүү зангаасаа болж ганцаарддаг байсан болохоор тийм зангаа орхисон юм.

Одоо бодоход их хөгжилтэй ...инээд маань хүрээд байх юм . Бид одоо ч энэ түүхүүдээ яриад инээлддэг юм.Байрны найзууд маань намайг хурцалж ,сургаж ,хүмүүжүүлж чаддаг байж.

start=-33 , cViewSize=50 , cPageCount=1

17 сэтгэгдэл:

null
Зочин

ha ha yasan ineedtei tuuh ve en echiniodoo

Хариука

хэхэ хөөрхий тэр мөнгөгүй ахыг яагаад хаячдаг нээрээ
би амьхандаа нэг эмгэнд тус болчих гээд сүүгийн өргөлцөх гэсэн чинь маяглаад байхаар угз татаад асгаад наачдын нээх т1 зөрүүд тэгээд зугтаагаад өөр орцлуу онгорхой хаалгаруу орцон чинь дайсны талын хүүхдийнд орцон нөгөө эмээдээ баригдаад хамт цагдаа сэргийлэх болжийлаа инээдтэй дурсамжуудаа бодож баахан инээв ..

:-!

хахаха их л зэвүүн хүүхэд байж дээ жийгээд байх чинь жийгдэхгүй улам зэвүүг нь хүргэдэг бсан бнашт

Үсрэгч

Том биетэй хүүхдийг уул нь тэмээ,анааш,баавгай гээл хочилдог шд хэхэ.Намайг бол багийн л дэгдээхэй гэдэг байсышд нтр хэхэ.Байрны том ах нар л бүгд дэгдээхэй гэсээр байгаад сүүлдээ бүх хүн дэгдээхэй гээд дууддаг болцон байсаншд.
Тэр мөнгөгүй ахыг арайчдээ нээрээ хөөрхий амьтан хэхэ

Sol@ce

хэхэхэхэ айр зэвүүн байсс бээшд, тэхдээ хөөрхиймаа.. нааг жоохон байхад гаргадгүү би үнэн өрөвдлийн цонхон дээрээ суугаал гадаа тоголжага хүүхдүүдийг харж ганцаараа ярьж өөртэйгээ тоглодог байлааш кк

Гэгээлэг нь...

Их хөгжилтэй бичлэг байлаа инээгээд бөөн энерги авчихлаа маш их баярлалаа

дархад бөө Т.Эрдэнэ (зочин)

хүүхэд нас шиг сайхан үе хаана байнаа сайхан блог байна

агаар

haha ineedtein. taalagdlaa

Simple

Би орлоо хөгийн бацаан... Аааахахаха :p.

Луу & Мэлхий

хахахаха.

гоё бичлэг байна, бага нас санагдав.

sirena (зочин)

ystoi aimaar ataman bsan bnashdee hehe

Bairnii 1 naiz ni (зочин)

za bi ter jiigchdiin 1 dur bolj yavlaa. Manai xed odoo bugd sain yavaa. Ta nartaigaa ongoruulsen baga nas mini daxin irexgui monxiin dursamj mini yum daa

Bairnii 1 naiz ni (зочин)

za bi ter jiigchdiin 1 dur bolj yavlaa. Manai xed odoo bugd sain yavaa. Ta nartaigaa ongoruulsen baga nas mini daxin irexgui monxiin dursamj mini yum daa

Bairnii 1 naiz ni (зочин)

za bi ter jiigchdiin 1 dur bolj yavlaa. Manai xed odoo bugd sain yavaa. Ta nartaigaa ongoruulsen baga nas mini daxin irexgui monxiin dursamj mini yum daa

B (зочин)

M. D usnii tos geed urgamliin tos ogchihood ineegeed yavdag hachin marzan huuhed Shuu

ГЭРЭЛТҮҮЛЭГ

хэхэ ...Атаман байжээ тэр тос ч 98 он хүртэл байсаан байсан :)

Diamond (зочин)

Төсөөлөгдчихлөө

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)