кафе доторхи дүр зургууд


Хүн хүлээнгээ кафед орлоо ...зөөгчид нэг аяга кофе захьчихлаа... удалгүй кофе маань ч ирэв .Элдвийн юм бодонгоо ганц нэг балгаад л байж байтал хажуугын ширээнд нэг хүн, их л омогтой орилох нь сонсогдож анхаарлыг минь татаж орхив.Хоёр бүсгүйтэй суух тэр залуу нилээн халамцсан бололтой улайчихсан байдгаараа гэдийгээд л утсаар ярьж байна.

- Муусайн юмнууд зүгээр ,чамайг ажилаас чинь халлаа мэдэв үү ...хохь нь шүү ...

гэж их л чангаар омоглож байлаа. Хамгын хачирхалтай нь тэр залуу цаад хүндээ бус, наад хоёртоо хэн гэдгээ харуулахыг зорьж байгаа нь нүүрний хиймэл дүр ,бардангуй ,найдсан бөгөөд хөөрөнгүй байдалаас нь илхэн харж болохоор... хэрвээ энэ хоёр бүсгүй байгаагүй байсан бол тэр хүнтэй зүгээр л ярих байсан даа...

хоёр бүсгүйн нэг нь зүгээр л элдвийн юм бодохгүй түүнийг харах бөгөөд харин өнөөх бүсгүй нь миний мэдэрсэнийг мэдэрсэн бололтой их л шооч бөгөөд дургүйлхсэн байдлаар жуумалзан толгойгоо санжигнуулна.Энэ бүхэн надад их инээдтэй бас хөгжилтэй санадаж байсан болохоор ч тэр үү дараагийн ширээ уруу сонирхон ширтэж эхэллээ.

Тэр ширээнд залуу, бүсгүй хоёр өөд өөдөөсөө харан суух бөгөөд залуу нь зогсоо зайгүй өөрийнхөө тухай элдвийн паянгаа яриж байв.Харин бүсгүй өөрөө ярих боломжийг хүлээн их л залхсан янзтай үе үе яриаг нь тасалж шинэ сэдэв гаргах авч ,залуу сурсан зангаараа яриаг нь өлгөж аваад л, би бас дээр ингээд ...гээд ахиад л өөрийгөө ярьж эхэлнэ. Мань залуу бүсгүйд ээ таалагдахыг хэтэрхий их хичээн үе үе сандарсандаа хачин инээчихээд ,тэрүүндээ бага зэрэг ичэнгүйрэх юм. Сонирхолтой /сонирхолгүй нуршаа/түүхийнхээ хажуугаар өөрийгөө багагүй рекламдчихна.Даан ч харамсалтай нь бүсгүйд боломж өгөхгүй байгаад нь тэр бүсгүйн өмнөөс үнэхээр халширах шиг болж өөрийн эрхгүй инээчихлээ .тэрхэн зуур толгойгоо ханруу хандуулж хэсэг кофе-гоо балгаад өнөөх хөгжилтэй ,сонирхолтой дүр зургуудыг үзэхээр анхаарлаа гурав дахь ширээлүү хандууллаа.

Тэнд хэсэг охид сууж инээлдэн байх агаад тэдний дундах урт үст охин бусдынхаа талархалыг их л хүлээсэн нэгэн бололтой ...түүнд бусад нь их л дотночилон түүнийг даган инээцгээх бөгөөд өөрийн яриагаа түүгээр батлуулах гэж буй мэт түүнрүү /ихэвчилэн/ хандаж яриа өрнүүлэх юм.Гэтэл тэдний дунд суух тайрмал үстэй охин түүнд хандаж чи уул нь ийм ухаалаг охин атлаа шал дэмий зураг мураг сонирхоод явах юм .Тэр бол буруу юм байгаа юм шүү дээ ...гэлээ

Урт үст: яагаад... надад гоё л байдаг шүү дээ... гээд хөгжилтэй инээлээ . Өнөөх охин: за за чи ойлгохгүй юм байна ...дараа болы ...ер нь бол буруу л даа гээд үгээ дуусгав./яг юун зураг гэдгийг нь би сайн мэдэхгүй/ Ямартай ч тайрмал үст охин маань бусдын анхаарлын төвд байх нэн дуртай бөгөөд урт үстийн сүрэнд дарагдсандаа жаахан атаархах хэлбэр гаргаж байгаа нь илэрхий байлаа.Гэтэл урт үст:

-ер нь тэгээд миний юу хийх хэнд хамаатай юм бэ...би өөрийнхөө хүүссэн юмыг хийж өөрийнхөөрөө л байхыг хүсэж байна шүү дээ... гэж хэлээд хуурамчаар инээлээ...дотороо бол их л бухимдаж байгаа нь илхэн. Богино үст амаа дэмий л мушилзуулна. Учир нь түүний зөв бололтой .

Ээ дээ энэ хүүхнүүд үү ...  хөгжилтэй бас их хөгтэй санагдсан тул үргэлжлүүлэн дараагын ширээрүү харлаа.

Харин тэнд хэдэн халамцуу залуус улс төр ярин маргалдаж байх бөгөөд бие биенийхээ дуунаас өндөрт гарахуйцаар орилолдож байв.нэгнийхээ үгийн тэд огтхон ч сонсохгүй ,сонсохыг ч хүсэхгүй атлаа чанга дуугаар өөрийн тунхаглалаа чихрүү нь чихэхээр оролдож буй нь үнэхээр хачирхалтай бөгөөд бүдүүлэг санагдаж байлаа.Миний инээд хүрэх авч тийм ч хөгжилтэй инээд байсангүй . Гэхдээ л хөгжилтэй дүр зураг.Тэд үнэнийг хайсангүй зөвхөн ялалтыг л хүсэж байгаа бололтой

Ингээд дараагийн ширээ болох нөгөө өнцөгт суусан хоёр хосыг сонжихоор шийдлээ.Тэд хаяа хаяа үг солилцох бөгөөд нүдээрээ гараараа ярилцах мэт бие биенийхээ гарийг илбэн ширтэлцэнэ.Галзуу дурлал дээрээ явж буй шинэхэн хос гэдэг нь хэнд ч тодорхой байлаа . Гэвч би өөрөө бодолд умбаж багын дурсамжаа бодон тэднийг анхаархаа больсон байлаа.Одоо харин сүүлийн ширээрүү анхаарлаа хандуулъя. Тэнд нэг залуу суух бөгөөд ууж байсан кофе нь хэдийнээ дуусчихсан байх юм...

start=-29 , cViewSize=50 , cPageCount=1

21 сэтгэгдэл:

null
Ицми

чиний ажиглаад сууж байгаа чинь нүдэнд харагдаж байна хэхэ

AXIOM

намайг өөр нэг хүн ажиглаад юу гэх байсан болоо хүн хүнийг хараад л инээгээд л тэнэг байхаа гэх байсан байх

13

ммм..нүдэнд харагдтал бичжээ..

SinГ©ad O'Connor

ЁСТОЙ НҮДЭНД ХАРАГДТАЛ БИЧИЖ.
СОГТУУ ХҮМҮҮС КАРАОКЕД ОРОХ ГЭЭЧ, БИ ЛАВ АЙР ХАШХИРДЫШШД ТЭГЭЖ СТРЕССЭЭ ТАЙЛЖААМ ГЭЖ ӨӨРИЙГӨӨ ТАЙВШРУУЛДЫШШШ :Б

SinГ©ad O'Connor

ЧИНИЙ БИЧЛЭГҮҮДЭЭР НОМ ГАРГАВАЛ ИХ СОНИРХОЛТОЙ НОМ ГАРАХ БАЙХ ДАА.

AXIOM

Нэг нартай өдөр нэг жижхээн ном гарвал бас догь оо ямартай ч урам хайралсанд гялаалаа

Sol@ce

надаачас харагдчлаа.. их сайн ажилгажээ

Маанди Мөөнди Мөндөр Мөрөөдөл (зочин)

урт угнол уншмаарлынэ

jaSper (зочин)

чи надтай харц тулгарахгүй дэ би бсан да

Бөгтөр

Тэнд чинь нэг бөгтгөр хүн цаасан дээр чернилэн үзгээр юм бичиж харагдаагүй биз?

Би бол бүр ганцаараа сууж юм бичиж, хүмүүсийг анзаарах дуртай.

MES POSTZ

Бүр олон ширээтэй Том аягатай кофэтэй байхгүй дээ гэж бодогдов.

даварцан DOVE

Хүн ажиглахыг би үзэн яддаг

Хариука

хүлээж байсан хүн нь ирсэн биздээ гээлүү би лав янзбүрийн кафегийн цонхоор содон харагдсан үзэгдлүүдийн зургыг авах донтой

Зочин

гоё хамт кофе ууж ажиж бгаам шиг сэтгэгдэл төрүүлэв

Маанди Мөөнди Мөндөр Мөрөөдөл (зочин)

мммхм харагдтал бичсэн байна

Joe.

хаа сайгүйл ийм байх юм би хэсэг бүлэг хүмүүстэй байнга ордог газраа ороол сууж байсан чэн намайг ахын дүү гэдийн хэхэхэ

Simple

Гоё бичлэг:)

агаар

goy bichleg b.a. bi bas ingeneee ntr

secretwish (зочин)

яаррр айррр ажигладым бэ хэхэ
намайг найз хүүхнүүдтэйгээ байхыг харсан бол аймшигтай юм бичигдэх байсан байхаа, бид хэд хаа ч орсон нураахаа шахтал инээлддэг нэг гэм бий кккк

Бөби

hehe tusuulugduj baina shv

Блогчин ээж

гоё бичлэг байна...нээрээ л зарим кафед суунгуут нэг иймэрхүү дүр зураг байдаг. би л анзаардаггүй болохоос хэхэ

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)