Трансжендер Гомо гэхгүй ээ ...бодох юм их байна

Сүүлийн үед транс жендер гомо лесби гэх үг хаа сайгүй хөврөх болсон билээ.тэднийг хүмүүс буруутгаж харин зарим нь зөвтгөж зарим нь буруутгахчгүй зөвтгөхчгүй гэх мэтээр янз бүрийн л байр сууринаас хандана. Харин тэдгээр хүмүүс ,бид ингээд л төрчихсөн бидэнд буруу байхгүй угаасаа ийм төрчихсөн юм чинь гэх мэтээр нийгмийн хавчилт шахалтанаас мултрахаар дуу хоолойгоо хүртэл нэгтэгжээ.Тэдний зөв ...

Шинжлэх ухаан хүртэл тэдэнд буруу байхгүйг нотолсоноор хавчин гадуурхалын эсрэг нэгдэн нэвтрүүлэг хийж нийтэд таниулах үйл ажилгаа явуулсаны ачаар олон олон хүмүүс ,улс тэднийг хүлээн зөвшөөрч эхэлсэн билээ.Гэвч бүдүүлэг ,мэдлэггүй, боловсон бус эсвэл мэдээлэл аваагүй хүмүүс одоо ч ойлгож ухалгүй буруутгасан хэвээрээ л байх ба түрэмгийлэл хүчирхийллийн аргаар хүртэл дургүйцлээ илэрхийлсээр байх юм. Уул нь тэд тийм л төрчихсөн, тэдэнд буруу байхгүй шүү дээ...энийг маш олон хүмүүс... сайн, бүр сайн ойлгож байгаа...

Харин би энэхүү нийтлэлдээ эдгээр хүмүүсийн тухай бичих гэсэнгүй агаад бусдад бурууг тулгадаг ,бурууг хайдаг энгийн нэгэн ойлголтын талаар л бичмээр санагдлаа. Тэр алдаа хийсэн тэр буруутай ,тэр тэнэг алдчихлаа ,тэр ухаангүй юм тэр л буруутай ,тэр дэндүү харгис бас хэрцгий юм гэх мэтээр хүн төрлөхтөн бид үргэлж хэн нэгнийг буруутгаж бусдаас алдаа хайж байдаг шүү дээ ... үнэндээ бол тэр тйим л төрчихсөн ,тэгээд л ойлгочихсон,ухаан нь хүрээгүй ,угаасаа л тийм байгаа, гэх мэтээр яагаад хүлээн авж болохгүй гэж .Үнэндээ бол тийм л төрсөн шүү дээ ... Би өчигдөрхөн алдаа хийсэн, намайг хүн зэмэлсэн, би тэгэж л бодож байсан шүү дээ... би ухаарч чадахгүй байсан юм чинь, би тэгэж төрөөд энэ цаг хугацаанд ойлгож амжаагүй явсан .Түүнийг ойлгох боломж надад олдоогүй ,би тэгээд яах билээ дээ ... би ийм л төрчихсөн юм чинь... Ингээд бодохоор Адольф Гитлерийг ч би хүнийх нь хувьд бас л буруутгаж чадахгүй болж байна .Гэвч тэр маш олон хүний эрхэнд халдсан аюултай нэгэн, аймшигтай,зэрлэг балмад этгээд гэдэгийг хүлээн зөвшөөрнө өө . Тэр тийм л их хүсэл шуналтай хүн ,тэгээд л төрчихсөн.Түүнд буруу байхгүй ердөө л үйлийн үрийн хэлхээс бизээ.Тэр хүнээс ,тийм хүнээс хол явахгүй бол миний эрхэнд халдаж юуны магад.Харин би тийм хүнээс хол байж чадаагүйнхээ төлөө өөрийгөө буруутгаж эсвэл хол байсандаа баярлах л үлдлээ.Бүхий л зүйлийг байгаа байдлаар нь хүлээж авна гэдэг ухаалаг хүний араншин гэж буддын болон шашний гүн ухаанд байдаг бол... Есүс өөрийг нь цовдолж буй хүмүүсийг хараад эд юу хийж байгаагаа мэдэхгүй байна бурхан минь, эднийг өршөө гэж залбирдаг билээ.Бид хэн нэгнийг буруутгахгүй бол хэн нэгэнд гомдох шаардлаггүй ,мөн хэн нэгнийг уучилах ч шаардлаггүй ,үзэн ядах ч хэрэггүй, харин зүгээр л тэр хүнийг ,бусдыг ойлгододог уяхан бас тэнгэрлиг нэгэн болох биз ээ ...

Мунхаг хүнийг яаж буруутгах билээ

Мунхаг л юм чинь ... Харин буруутгагч нь та бол мунхаг хэрэг ...

Тайлбар: би өөрөө ч мэдэлгүй хэн нэгнийг буруутгачихдаг юм.

start=-36 , cViewSize=50 , cPageCount=1

14 сэтгэгдэл:

null
Ицми

сүүлийн гуруун өгүүлбэр их таалагдлаа...

"Би ба Би" ... (зочин)

umshlaa medremjteim

Болдууш

Сүүлийн 3 өгүүлбэр дээр лайяк шүү.
Гэхдээ л би энэ асуудал дээр нэг л зүйл хэлдэг. Тэр баян эрчүүдийн доор мөнгөний төлөө гэвтэж байгаа арчаагүй залуусыг бол цаазлахад багадана. Төрөлхийн биш байж тийм замыг сонгоно гэдэг ёстой... худлаа гэьүүл тануус 5 дахь өдөр УИХ дээр ДОХ-н талаарх мэдээллийг ЭМЯ-наас өгч байгааг үзээрэй. Сайн дураараа, төрөлхийн биш хэрнээ залуу ийм байдал руу их орж байна гэж ЭМЯ-ны хүмүүс хэлсэн юм шүү.

SinГ©ad O'Connor

сайхан бичлэг байна. их таалагдлаа.

Зочин

ih goy bas ih yum bodogduulhaar bolj

Зочин

chamaig transjender yum baih l gej bodlooshdee h eh e

Gorgeous

би час хүнийг буруутгадийшд. Нээх ядаргаатай өөртөө хир халдаах дургүй заримдаа ч арай л гэж хэлээ хазаж өнгөрдөг шөө.

Хикару

ммхан.... маш их таалагдав.

Аймааар иртэй хутга

ойрын үед өөрийгөө л будаас илүү буруушааж байна даа кк гэгээрч байгаан болуу

13

тиймээ..

jaagii (зочин)

huniih ni huvid hundleh avch niigemd iim yavdliig gaaruulj heviin zuil met surtalchilj l bolomgui bn daa

suld (зочин)

bi emegtei ch gesen yg l er hun shij baij tedentei naizlahiig. Mnun yg uur shigee ohiduudtai nzlahgiig husdeg. Gehdee iim gedgee hen negend medegdehiig husehgui baina6 bi yj nztai boloh we....

AXIOM

мэдэж байсан бол зөвөлгөө өгмөөр л байна

Naomi

ойлгожыгаад баярлжынаа...

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)