Сэтгэлгээний аялал

Хэрвээ би өнгөрсөн ирээдүй гурван цагаар дураараа аялдаг байсан бол өнгөрсөнд очиж алдаагаа засаад ирээдүйд очиж амьдарлаа төлөвлөөд л ... Өнөөдөр хийж буй зүйлийнхээ үр дүнг ирээдүйд очиж харчихаад л өмнө нь хийж байсан бүхнийхээ үр дүнг өнөөдөр харчихаад л сууж байхгүй юу... энэ мэт бодолд дарагдан элдвийн юмыг төсөөлж байлаа...Төсөөлөл маань улам ч лавширч би гурван цагаар зорчигч болсон байв. Үр дүн гэж ер нь юу юм бол ,яаж хэмжих юм болоо ...уул нь би бодохдоо хийж буй ажлынхаа хөлсийг л бодсон юм...авсан жаахан хөлсөө аваад жаахан баярлаад харин дахиад ирээдүйд очиход тэр жаахан хөлс маань ямар ч хэрэггүй нөлөөгүй байвал яах вэ ... амьдарал л юм хойно идээд уучихсан л байх байлгүй ...тухайн үеийн үйлдэл бүхэн маань ирээдүйд хэрэггүй нөлөөгүй зүйл байвал яах вэ...гэтэл би гурван цагаар чөлөөтэй зорчидог шүү дээ...харин надад үр дүн л хэрэгтэй байдаг.Үр дүн гэж юу юм бол оо ...юу юм бол .Эдэлж хэрэглэж байгаа зүйлийг үү ... бүү мэд ээ ...ахиад ирээдүйрүү явахад энэ хэрэглэж байгаа бүхэн тэнд байхгүй ч юм бил үү...ер нь очоод үзий... Ирээдүйд иржээ ... эдэлж хэрэглэж буй бүхэн маань өөрчилөгдөж өмнөх юм нэг ч алга ... зовж зовж цуглуулан байж авсан гар утас өнөөх сайхан хүрэм бугуйн цаг маань алга ... яах гэж тэгэж үхэн хатан зүтгсэн юм болоо ... өмнө нь хэрэглэж байсан юм юунд хэрэгтэй байсан юм болоо ...нэг их сайхан хоолонд оръё гээд хооллож байсан мөчүүд ч хүртэл үргүй зардалаас цааш юу ч биш болжээ...гэхдээ хамт олонтойгоо байсан мөчүүд бол ондоо байсан юм.Ерөөсөө буцаж очоод тэр бүх хэрэглээгээ болиулья... Ямар ч үр дүн алга Би буцаж очоод болиулчихаад ирлээ ... энд харин юу ч өөрчлөгдөөгүй байна ашгүй их зүйл хэмнэлээ шүү ...бүр ч хэмнэлтийн ашгиар улам ч дажгүй байна... Дажгүй байна гэснээс энэ хэрэглээ тэгээд ахиад ирээдүйд хэрэгтэй гэж үү ...ахиад нэмээд ирээдүйрүү явнаа ерөөсөө... Ирчихлээ тэнд байсан юм бүхэн энд бас л өөрчилөгджээ...тэр бүх хэрэглээ маань энэ цаг үед ч нөлөөлсөнгүй ...тэр цаг үед хэрэглэж байсан хэрэглээ бүхэн энд ямарч хамаарал алга...тэнд хэрэглэсний үр дүн алга ...буцаж очоод болиулы даа ерөөсөө...харин нэг юм ажиглалаа өмнө нь сурсан мэрэгжил ,хэлний мэдлэг аар саархан зүйлүүд ,үзэл бодол гээд олон зүйлүүд маш их хэрэгтэй болж байх юм... үр дүнгээ өгж байна шүү...ерөөсөө өмнөх бүх цаг үеүүдэд очоод зүсэн зүйлийн хэл ,элдвийн юм суръя байз... Явчихаад ирлээ ... баахан л юм сурчихаж өмнө нь сурсан зүйлүүд ч толгойд байх нь байна шүү ...юм сурна гэдэг чинь л ирээдүйд үлддэг юм байна хөөе...үгүй ээ тэгээд амьдарлын утга учир хаачжихваа ийм олон юм сурлаа гээд яах ч юм....за ёстой бүү мэд ...юуны төлөө амьдараад байгаа юм болдоо... -юутай ч бүх өөрчилөлтөө хуучин хэвэнд нь оруулчихаад эхнээс нь ахиж бодъё байз. Ингээд бүгдийг нь хуучин хэвэнд нь оруулчихаад амьдарлынхаа сүүлчиин мөчрүү явлаа.сүүлчиин мөчдөө би амьдралдаа алдаж оносон инээж ууралсан гээд л бүхий л зүйлийг бодож байлаа...ямар нэг зүйлийг хэрэглэж эдэлж байснаа огтхон ч бодсонгүй харин үзэж туулсан амьдарлаас сурсан төлөвшил болоод даван туулсан цаг хугацаа,ямар нэг хүнд ,хэн нэгэнд ,бусдад хэрэг болж байснаа хийж бүтээж байснаа бахдалтайгаар бодох бөгөөд гомдоож байсан сүйтгэж байсан бүхнээсээ уучлалт гуйх шиг харамсалтайгаар эргэн эргэн санагалзаж байх юм.
start=-41 , cViewSize=50 , cPageCount=1

9 сэтгэгдэл:

null
дурлагч

Ахаан, гоя юм бодогдуулахаар гоя бичлэг

Үсрэгч

Гоё бичлэг болжээ

Нэг_хүү

minii buteel bi l ireeduid orshih h er ni.............. haaya jinguiddeg bodol shuu

HERO

хуучин үедээ буцдаг байсан бол бүх хүмүүс л гэмгүй цагаахан болхийм биш үү хэхэ. Дурсамж өөрчлөгдөн сэдэрнэ нтр 3к

Зочин

kk bas sonirholtoi yum ur dun gedeg chini tegeed suulchiinh ni gesen ug uu

solongo (зочин)

goy boljee

Зочин

goy bn . thanks

Walker (зочин)

Dajgui bichij bas boddog bodol

Diamond (зочин)

Болохгүйгээс хойш ирээдүйнхээ төлөө өнөөдөртөө анхаарч явъя даа

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)