БИ ИНГЭЖ Л БОДДОГ ИЙМ Ч БАЙСАН...


Миний бага насанд хүлээж авсан ойлголтууд ,маш олон үнэнгүүд өсвөр насанд маань нуран унаж сэтгэлгээний гүн шоконд орж билээ.Заримдаа зүгээр л энэ хорвоогоос явчихмаар саран дээр очоод хэвтчихмээр аймшигтай санагддаг байлаа.Хүн гэдэг ийм байх ёстой тийм ч байх хэрэгтэй тэгэж ч болохгүй гээд л олон олон ёстой ,ёсгүй зарчимаар цэнэглэгдэн тулааны талбар болох өсвөр үетэй учирч билээ.Бусдыг ч гэсэн тиймээр төсөөлж бас тэр бүхнийг шаардана,бас хууртагдана ... сэтгэлгээ маань практиктай зөрчилдөж нэг л мэдэхнээ би гэдэг хүн агуу шүүмжилэгч болон хувирсан бөгөөд бүхнийг өөрийнхөөрөө шийдэх өвчтэй болсон байсым .Учир нь миний мэдэх ёс зарчим бүхэн надаас ховхорч амжаагүй байсан бөгөөд бүхий л зүйл санаанд таарахгүй сэтгэлд нийцэлгүй асар их гомдол гутралыг үүсэгдэг байв... Эцэст нь би шүүмжилхээ болилоо ,эргээд харахнээ хорвоо гэдэг чинь ийм шүү дээ гэдгийг хүлээн зөвшөөрч өөрийн хэмжээндээ баталж зохицуулах биш зохицож сурав.Харин одоо би олон зүйл яримааргүй байна.

Гэхдээ нэгэн зүйлийн талаар...

Та үр хүүхэдээ хүмүүжүүлэхдээ өөрийн энхрийлэл хайранд бөмбөрүүлэх нь мэдээж ээ... гэхдээ гадаад орчиноос бүү тусгаарлаарай ая зөнгөөр нь өөрөөр нь өөрийг нь хүмүүжүүлээрэй...өөрөө та хүмүүжүүлж байна гэтэл ,таны үнэнтэй түүний үнэн нийцэхгүй байх шүү...

Эцэг эх нь хүүгээ эрхлүүлнэ түүний асуудалд хутгалдаж асуудлыг бүрэн шийднэ харин хүү шийдүүлж сурна бас бусдын асуудалд хутгалдагч болж хувирна. хүү хичээлээсээ ирхэд эцэг эх нь хүүгийнхээ хичээлд санаа нь зовж идвэхтэй шаардана ,харин хүү шаардахгүй бол хийхээ болчихдог ба эцэг эх санаа тавьж байхад өөрөө юунд санаа зовох билээ... гол нь шаардах шаардуулахдаа биш юм уу... хүүхдэд өөрийн гэсэн тохирсон сонголт /энэ бол эрх чөлөө/ хариуцлагыг нь өөрт нь үүрүүлж байх явдал юм .Энэ мэтээр хариуцлагаа үүрч сурсан хүүхэд өөрийнхөө асуудлыг өөрөө шийдэж сурна.

Жишээ нь зарим эцэг эхчүүд ямар нэг бүтэлгүй үйлдэл хөдөлгөөн ёс суртахууны доголдол гаргуулахгүйн тулд ингэж ч болохгүй тэгэж ч болохгүй гэх мэтээр түүний сонгох болоод таньж мэдэх эрх чөлөөг нь бүрэн боосон байх бөгөөд. ингэж боогдсон хүүхэд логик сэтгэлгээ нь хөжөөгүй байх бөгөөд хожимоо өөрийн гэсэн араншин онцлог шинжгүй эцэг эхийн хиймэл бүтээл болсон байдаг. ...Гэхдээ л хэзээ нэгэн цагт задарч амсаж үзээгүй бүхэнрүү дэнгийн гэрэлрүү тэмүүлэх эрвээхэй адил зүтгэж эхэлдэг билээ...даруухан байсан хүүхэд сахилгагүй болж сахилгагүй байсан хүүхэд томоотой болдгын жишээ нь энэ юм уу даа ...

Зарим хүүхэд ямар нэг зүйлийг авах гэж уйлдаг болчихсон байдаг ,уйлхаас нь айсан эцэг эх тэрийг нь аваад өгчихдөг .Хүүхэд тэрийг хүссэн ...хүсэл уйлж биш арай өөрөөр бүтдэгийг эхнээсээ мэдрэх л хэрэгтэй...эс үгүй бол хожим бүүр том дадаж зуршисан асар том хүсэлийг даван туулах болно тийм үү...энэ үнэхээр аймшигтай зовлон ... эхнээсээ л мэдэрч чадвал хожмын асар том зовлонг давлаа гэж ойлгож болно.Гэхдээ таныг хүүхэддээ юм битгий авж өг гэж хэлээгүй юм шүү...

Мөн хүүхэд бие биендээ хууртагдах тохиолдол байдаг /магадгүй тоглоомоо ч юм уу/...үүнийг харсан эцэг эх газар дээр нь таслан зогсоож болох юм.Учир нь тэд ажиллаж олсон мөнгөөрөө авсан шүү дээ ...гэвч хүүхэд хууртагддаг гэдэгийг эцэг эхийн нөлөөнөөс гарсан тэр үед тэртэй тэргүй амсана шүү дээ... харин тэр үед ямараар яаж хүндээр тусах бол оо...

Харин эсэргээрээ тоолгүй орхивол хүүхэд энэ миний мэдлийн тоглоом байх нь ...энэ миний хөрөнгө гэдгийг мэдэж авах бөгөөд тухайн хөрөнгөө хууруулсандаа багагүй бухимдах авч эхнээсээ л эд хөрөнгөтэй яаж харицахаа сурж эхэлсэн нь тэрээ... энэ бол түүний хувьд тоглоомноос хавгүй үнэтэй сургааль юм...Ингэж хүмүүжүүлэх эхэндээ эцэг эхэд хүнд л байдаг юм...хожимоо эцэг эхээ хүндрүүлхээ болчихдог тул амар л байдаг юм даа...

одоогnaн өчүүхэн зовлонг хожмын аймшигтай зовлонгоор бүү солиорой ...тэдэнд сонгох эрх чөлөөг шаналах боломжтой нь хамт өгчих энэ бол хүн төрлөхтөнд өгсөн бурхны хишиг,боломж шүү дээ...

start=-44 , cViewSize=50 , cPageCount=1

6 сэтгэгдэл:

null
Хариука

аахн тэхдээ хүүхэд хүмүүжүүлэх шалгарсан бүх хүнд таарсан арга гэж байдгүй санагддышд хамгийн бага харамсхаар арга нь л..

дурлагч

Ведийн ухаанд эцэг эх хүүхдээ хийж өгч чадах зүйл нь 6 нас хүртэл нь аюул, гайд өртүүлчихгүй хамгаалах явдал. өөр бусад юунд ч бүү оролц, хүүхэд өөрөө сонгож амьдрах ёстой гэсэн байдаг. Мэдээж боди махбодийнхон хувьд хүндэлж харьц, хайрла өөр юу ч хэрэггүй гэж бас нэмж хэлсэн байдаг.

Зочин

аанхан тийм байх шүү

Аниргүй (зочин)

ммм

bogi (зочин)

ug ni yag tulubluj neg chig shugam barij humuujuuleh heregtee l bh gehdee tegej chadahgui ym oo huuhdiig hairlah tusam uhaantai erheldeg gej boddiishdee hairiig medruuleh l heregtee bh

даварцан DOVE

Санаа наалджийн :ъ

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)