Танил ах


Цагтаа надад тусалж байсан нэгэн танил ахын амьдарлыг жаахан хүүрнэн өгүүлье гэж бодлоо ...

Тэр ах маань хувийн компанийн захирал ,яаманд даргын алба бас давхар хашдаг ,уурхайд хувьцаа эзэмшдэг,газрын лецензтэй гээд үнэхээр мундаг нэгэн байсаан...Хааяа эхнэртээ уурлахаараа саятаны эхнэр байж чадахгүй юм бол зайл гэж эхнэртээ зандарна. Манайд нэг орж ирчихээд өө ямар телевиз вэ наадахаа гаргаад хая...маргааш ах нь өнгөтийг авж өгөмз одоо хурдхан гарга гэж тушаангуй агаад бахдалтайгаар хэлж байсан юм.Маш тусархуу бас онгироо ...

Гэвч найдваргүй зээлийг өөрийн эрхээ хэтрүүлэн гаргасан гээд нэг л өдөр өмчлөлийг нь шүүхийн шийдвэр биелүүлхээс хуу хураасан юм.Удалгүй эхнэр хүүхэд нь ч гэсэн орхин явлаа.Түүний хувьд орох оронгүй ажилчгүй болсон байв.энерциэрээ 2-3 жил орчим өнхөрч сүүлдээ ч гарцаагүй уналтанд орсон байлаа.Үнэхээр том гар байсан болохоор ч тэр үү уулзалдах болгондоо ийм ч уурхайд даргаар ажиллаж байгаа тэгж ч байгаа гэх мэтээр ярих бөгөөд үнэн хэрэгтээ бол аль нь ч үгүй байсан юм.Хүмүүс түүнд итгэхээ больж худалч гэж өөр хоорондоо хэлэлцэн ярилцана.Харин тэр хүн оюун санаандаа би бол тийм л хүн харин ийм хүн биш би тийм гэж өөрөө өөртөө үргэлж сануулах бөгөөд мандан бадарч байсан тэр үеээ санагалзаж гуниг гутарлаа нимгэлэхийг ихэд хичээж байв.Өөрт учирсан нөхцөл байдалд тэр итгэхийг үл хүснэ.Тиймдээ ч бусдад муугаа харуулахгүйг хичээсэн үү их л нэрээ хичээж хүн бүрт би гадаадаас контейнер ачуулсан чамд таарах дажгүй хувцас ч тэнд байгаа аваарай гэх мэтчилэнгээр ярин явна.Нэг л мэдэхнээ ухаан балартаж ядаргаанд ороод эмнэлэгт хэвтсэн ба тэндээсээ сэтгэцийн эмлэгрүү шилжүүлэгдлээ.Хөөрхий тэр ах хагас галзуурсан нь тэр ажээ.Тэр ах маань тэр хүслээ дийлэх биш тэр хүслийнхээ боол нь болсон байлаа.Эмнэлэгээсээ гарахаараа айлууд хамаатнуудаараа хонон явах авч ихэнх нь оруулахаа ч болисон байв.Цагтаа тэд багагүй дагаж намжирддаг байсан гэнэ билээ...шаналлаасаа болоод архи ууна гадуур доншуучилна.Нэг удаа надтай таараад ах нь гэртээ 50 сая орчим төг хадгалчхсан байгаа одоо хэдэн хүмүүстэй уулзалдаж ажил ярих гээд явж байна ахын дүү яваад ганц Болор аваад ир гээд 20 000 төг өглөө ...

Хөөрхий би тэр ахыг өчигдөрхөн хямдхаан архи аваад ууж байхыг харсан юм....Надаас салаад миний архи авсан дэлгүүрлүү орчихлоо... хараад байсан өнөөх архийг буцааж байв...

Түүний ямар байх нь хамаагүй ямар харагдах нь гол болсон бололтой...Би дотороо их л өрөвдөж байлаа...Үүнээс хойш олон жил өнгөрсөөн...ахиад өнөөх ахтай таарав. Савхин урт хүрэм булган малгай өмсөөд төрөл арилжсан мэт ...

Би ч -та чинь ямар сайхан харагдаж байнаа гээд л амихандаа сэтгэлийг нь хангаж өгөх гэтэл ...

Ямар юмныхан сайхан байхав дээ охин авж өгсөн юм аавыгаа ноорхой муухай явуулахгүй гэнэ бас их том болоод нөхөрт гарчээ...ах нь яахав нэг амьд үхсэн нь мэдэгдэхгүй өөрийгөө ч ойлголгүй олон жил өнгөрчээ.Хүн ямар байгаагаа мэдэж чадвал ямар байхаа бодож чаддаг юм ,амьдрал гэдэг амьдархын нэр болохоос харагдахын нэр биш ,одоо дээр дөрөөлсөн тэмүүлэл амжилтанд хүрэх түлхүүр өнгөрсөн ирээдүйтэй зууралдвал солиоролд автахын цондон юм шүү гэж захиад... ах нь нэг найзынхаа компанид жижүүр хийж байгаа ,цалин хөлс нь давгүй шүү харин гээд инээмсэглэн хоёр тийшээ салсан билээ...Тэр ах урьдын байснаасаа ч илүү мундаг болчихсон ч юм шиг үгүй ч юм шиг...

start=-35 , cViewSize=50 , cPageCount=1

15 сэтгэгдэл:

null
Гэгээлэг нь...

Ухаарал хайрласан бичлэг маш их баярллаа
Нэг битгий нилээн хэдийг бодролыг ухаарлаа

Цэнхэр нүдэн

сайхан бичлэг байна, амьдрал ч алга урвуулахтай адил болчихымдаа заримдаа

Зүстэй хүү (зочин)

Эр хүн ч барина тугал ч хариулна гэж үнэн үг шүү. Их өндөр дээрээс унахаар газарт чанга унадаг юм шигээ. Тийм учраас маш алгуурхан дээшлэх ёстойм шиг байгаан. Дээшлэх болгондоо өөртөө бэхэлгээ хийж аваад л.

Зүстэй хүү (зочин)

Эр хүн туг ч барина шүү. Юун эр хүн барих гээд биччихвээ хэхэ

КО'шейк

Амьдрал зөв гишгэх л ...

gs (зочин)

goyo bichleg baishdee hugshoon

J (зочин)

Ухаарсан нь сайн хэрэг ээ

Walker (зочин)

urd n mundag baigaagvi, bas urdiinhaasaa mundag boloogvi l ym shig bna shd kkk Saihan l ym bichij oird yagad ym bichixgvi bna aa ho

Sol@ce

истоо сонин юмаа, тэр ахын өмнөөс харуусах ч шиг баярлах ч шиг

h (зочин)

Эхнэр нь ямар ханилгаагүй юм бэ, замын дундаас хаяад явчихдаг...

Зочин

amidralaa gej

13

Хүн шиг хүн болжээ..Юу хийж яаж баяжих нтр хамаагүй ээ гол нь өөрөө өөртөө сэтгэл хангалуун байвал л болоо

Sunbeauty (зочин)

энэ амьдрал гэгч хүмүүнд юу эсийг өгөх үү. бас юу эсийг буцаах билээ.

агаар

sonin yumaa. hun tegdeg geseen heterhii deerees unachihaar. sonirholtoi kino shig amidraltai hun b.adaa

Зочин

uhaaraal hairlasan saikhan bichleg bn

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)