Миний манай бидний хайртай нийгэм


Би энэ нийгмийн талаар бичье гэхээр ерөөсөө болохгүй юм.Учир нь нийгэм гэдэг бол хүн төрлөхтөн шүү дээ ...Гэтэл би муулах гээд байдаг. Муулаад бичсэн зүйлийг минь муулуулагч этгээд уншина гэж байгаа.Муу хүн нь өөрөө бичээд муулагчиддаа уншуулхаар чинь олигтой юм юу л болов гэж .Тэгэхээр би бодлоолдоо...Нийгмээ муулаад л яриад байдаг нөхдүүд ихсээд нэг харсан чинь хүн бүр л нэг нэгийгээ бас нийгмээ муулаад л байх юм.Дээр нь та нар битгий бусдыгаа муулаад байлдаа муу байна шүү гэж хэлье гэхээр өөрөө яаг ижилхэн болчих гээд байдаг ... Нэг айлд орсон чинь тэнд бөөн хэрүүл болж байнаа...Ямар олуулаа зэрэг хэрэлддэг юм бэ гээд ,гайхаад байсан чинь үнэн хэрэгтээ хоёр хүн нь хэрэлдээд бие биенээ муугаар нь дуудаад байж ...гэтэл салгагч этгээд орж ирээд та хоёр чинь ямар соёлгүй юм бэ боль гээд өнөөх хоёроо муулж гарчээ ...Хэсэг байж байтал гаднаас орж ирсэн гурав дагч этгээд харчихаад та гурав болилдоо жаахан ухаантай байгаач одоо хэрэлдэхээ боль гээд л өнөөх гурваа бас л муулж өгөв...игээд гурвалжин дөрвөлжин тав зургаалжин юм болтлоо өргөжөөд байж байхад нь би орж ирсэн байлаа... хараад байсан чинь цаана нь нэг нөхөр их л уйдсан янзтай инээмсэглээд, болсон явдлыг надад ярьж өгсөн юм...Яамаар ч юм бэ дээ ...эднийг ямар магталтай ч биш муулахаар ижилхэн болчихно . Зиа тэгээд тэсэх л үлдлээ дээ ...Энэ бол манай л нийгэм

Өнөөх засаг нь өөр хоорондоо муулалцана ...телевиз болон хэвлэлээр муулалцана бас муулалцаад байна гэж муулна...үзсэн хүмүүс нь муулуулсан нөхөрийг муулна эсвэл муулсаныг нь муулна.харин зарим нь хоёуланг нь муулна. Харин би муулж байгаа нөхдүүдийг муулж байгаа хүмүүсийг муулж байгаатай нь муулж байгаа нөхөдүүдтэй нь жаал муулчихвуудаа...Одоо орхий

Дандаа мууг нь ярьсаар байгаад хүнийг ,нийгмийг бид муу болгочихсон юм шиг байна.Дээдүүд нь идэж байхад доодох нь жаахан идхэд яадаг юм гэсэн зүйр үг ч үүсэн гарчээ.Дандаа сайныг нь ярьдаг байсан бол ямар ч байх байсан юм . Одооны залуус авах юмгүй болжээ гэж ахмадууд ярихад, ашгүй дээ үеийнхэнтэйгээ хөл нийлүүлэн алхаж байгаа л юм байна гэж зарим нэг нь бодох ч юм бил үү ... ер нь тэгээд сайн мэдэхгүй юм... тэсэх л үлдлээ дээ ...яамаар ч юм.

start=-40 , cViewSize=50 , cPageCount=1

10 сэтгэгдэл:

null
Joe.

тэрийг тэргүүнүүд л мэдэх буй за урдахаа л хийх мэн

Зочин

kkk neeree yg tiim hruulees bolj yag iim baidlaar neg angi hoorondoo zodoldoj baihiig bi olontoo harsan shuu

буратино (зочин)

хүн хүн өөрийнхөө хийх ёстойг хийгээд илүү юм рүү өнгийхгүй байвал бүх зүйл сайхан болчих юм биш үү үгүй юу?

даварцан DOVE

Сайныг ярих гэхээр олноосоо онцгойрчих гээд, тэмээн дунд ямаа байгаам шиг юм болчихоод байхаар чинь муулж л байхаас болохгүй гээд муулчий

дурлагч

Зө дөө аливаа зүйлийг мууллаа гээд яахвэдээ. Муу л энерги хуримтлуулахаас цаашгүй.

ыүо (зочин)

ха ха яаг үнэн

ыүо (зочин)

уул нь магтаад байвал өөдөлж бас магадгүй ч юм шиг

Аймааар иртэй хутга

хааяа санаа зовдог

Xe Xe (зочин)

Sri chinmoy bagshin Bysalgal Burkhani taalalig bieluulekh khumuunii tuguldurjil gedeg nomnoos ene asuultinkha khariultrig olno gej bi bodoj baina. :)

Batsy

2 хүний харилцааг зохицуулна гэдэг романтик хортон хийж байгаагаас ялгаагүй гэж боддышд. Тэр 2 тухайн үед л зохицоод эвлэрэхээс биш асуудлаа зохицуулах арга зам, асуудал юунд байгааг олж мэдэхгүй л өнгөрнө дөө. Тэвчихийг дэмжиж байна өө

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)