Ярвайсан монгол


Гадаа гудамжинд нар мандаад л шувууд жиргээд л зүлэг ногоо нь алаглаад бүхий л зүйл гэрэл гэгээтэй агаад тайван намдуухан... Баясан байгаа шувуудтай суугаад хамтдаа жаахан жиргэмээр...бас хөгжилдөн тоголмоор санагдана...Үнэхээр гайхалтай.

Холхин явах хүмүүсрүү харцаа чиглүүллээ... Гэвч... тэнд энэ бүхнийг харж байгаа мэдэж байгаа хүн нэгээхэн ч үгүй бөгөөд өөр өөрийн дотоод ертөнцийн зовлон гунигтаа живсэн байх юм... ажиглаад байхад маргааш ингэнэ дээ ,тэрийг яах вэ ,энийг ч ингэчих юмсан , тэр тэгчээсээ гэсэн ирээдүйн төлөвлөгөө ,хүслээр дүүрээд хяслантайгаа хутгалдчихжээ...Харин зарим нь болоод өнгөрсөн гунигтай бөгөөд уйтгартай янз бүрийн дурсамжинд автан ярвайж бас инээж урдах замаа зөнгөөрөө харан гэлдэрнэ.Өөрийгөө нэг ажиглав. Аз жаргалтай байсан сэтгэл маань ,инээмсэглэл маань тэднийг даган унтарсан байв... Яагаад би тэднийг дагаад ярвайгаад унав гэж өөрөөсөө асууна...хариулах бишдээ өөрөөсөө асуусан юм чинь...Үнэхээр гундуухан санагдана...

Хажууханд зогсох хүнрүү хүчлэн байж инээмсэглэн харлаа... хариуд нь тэр хүн бодлоосоо салан гайхаж ялимгүй инээмсэглэнэ.Ахиад нэг хүнрүү инээмсэглэн хартал ахиад л өнөөх бодлоосоо салан гайхсан бололтой инээмсэглэж байна.энэ мэтээр ойр орчины хэд хэдэн хүнрүү харлаа...зарим нь намайг гайхан шоолонгуй ч юм шиг гайхангуй ч юм шиг эргэлзээгээр дүүрэн инээмсэглэж байх юм. Тэд харин одоо нэг л тайван намайг гайхан мишээцгээнэ.Харин би ахиад л өөрийгөө ажиглав...Би жинхэнээсээ инээх бөгөөд инээдээ барьж ядаж байлаа...Харин өнөөхүүд чинь улам гайхаж яагаад инээгээд байгаа сонин залуу вэ гэсэн маягтай гайхана...бас дагаад ч юм уу бүр илүү инээж байх юм...

Учир нь тэд дөнгөж сая л одоо цаг дээр орчиноо анхаарсан нь тэр...

Одоо цагт төлөвлөгөө байхгүй

Одоо цагт найдвар байхгүй

Одоо цагт дурсамж байхгүй

Тийм ч болохоор тайван амгалан билээ...

Одоо цагт тэмцэл байгаа

Одоо цагт бүтээл бүтээмж бий

Одоо цагт инээмсэглэл халгиа цалгиа бий

Тийм ч болохоор үр бүтээл их билээ...

Харин би ирээдүй өнгөрсөн хоёрыг хайгаад ч олдоггүй бөгөөд хаана байдгыг нь ч мэдэхгүй юм...олвол та хэлнэ биз ээ... Хүүхэд насанд хүргэж өгдөг галт тэрэгнээс илүү одоо цаг дээр авчирч ирдэг үхэр тэрэг илүү хэрэгтэй байндаа манай ярвайсан Монголд....

start=-21 , cViewSize=50 , cPageCount=1

29 сэтгэгдэл:

null
emily(^_^) (зочин)

goy niitlel weenaa... bi ch odoo tsagt durtai omnon hiisen zuilsdee haramsahgui, ireeduidee sanaa zovohgui zovhon odoo tsagdaa bdag bolhoor.....

tsoomoo (зочин)

нээрээ л тиймдээ баахан ярвайсан юмнууд л явхымаа

Uulensolongo

Yostoi goy niitlel bna.

Lacrimosa

би харин зүгээр л амар тайван байхыг хүснэ сайхан нийтлэл байна их таалагдлаа

Ицми

хэхэ нээрээ тийм шүү. гоя бичиж

AEЯO

Гудамжаар явжаагаа хүнүүс рүү нээх гоё инээмсэглээл харангуут өөдөөс "энэ нэг юм чинь мэдрэл муутаймуу хаашаен" гэсэн харцаар хардийшд :P

Тав дугаар сар

Биол заримдаа янзүрийн юм бодоод л инээгээд явжээдийшд. Одоо цагтай ямар ч хамаагүй лдээ. Гэхдээ найг хараад хүмүүс дооглоод л инээдэг л байх лдаа.


Сайхан бичлэг байна :)

enkh (зочин)

goya bichijee

Иргэн Балбар

ГОЯ

Хариука

намайг инээхээр хүнүүс битгий инээ дүхүү би мориноос айдаг гээдайдээн чихшиг хэхэ ярвайснаас дээр харагдаж мэдрэгдэх нь тодорхойлдоо сайхан бичиж.

omar (зочин)

pee odoo l uhaarlaa. yag tiim bna shuu deee yarwaisan mongolchuudiin songodog jishee bi bna bishee baisan yum harin odoo bolii setgel sanaa neg lamraad yawchihlaa. oyun sanaa uhamsar mini iimerhuu l yumaar tsangaj yawj. bayarlalaa AXIOM

Walker (зочин)

Сайхан бичжээ. Монголчуудын 90 хувь нь ярвайлттай явж байгаа нь харамсалтай хэрэг шүү хэхэ, тэрэнд нь би багтаа биз. Өнгөрсөнг хармаар байвал аавыгаа хар даа, ирээдүйг хармаар байвал хүүхдээ хар, харин өнөөдрийг тэднийхээ төлөө бүхнийг хийх хамгийн сүүлчийн өдөр мэт өнгрөөцгөөе. Одоо цаг дэр авчирдаг тэрэг хэнд ч хэрэггүй ээ. Учир нь бид үргэлж байдаг. Одоо цаг дээрээ харин орчлонгийн сайхан бүхнийг цогцлооцгооё.

Зочин

gadaadad anh ireed humuus uuduus ineemsegleheer unendee gaihdag baij bilee, tegeed hudlaa mushiisan bolj ntr. harin odoo ooroo turuulj ineemsegleed surtsan bn lee, ineemsegleles ih erch huch gardgiig medsenees hoish

далай (зочин)

ярвайгаад байдаг шалтгаан нь байхгүй бол хүмүүс инээх л байх даа.

HERO

яг хэллээ

Anime

Агь хөмөөлийн үнэр сэнгэнэх сайхан, аясхан бодол хол ойрыг санах сайхан, Үдшийн бүрийгээр ирэх сайхан, үүрийн гэгээгээр явах сайхан, ӨНГӨТ ДЭЛХИЙ НЬ УЯРАН УЙЛМААР САЙХАН, ӨРГӨН ХОРВОО НЬ ДУУЛАН ЖАРГАМААР САЙХААН. Эргэх дөрвөн цагт амьд явах сайхан, Эрээн цавд бороо сайхан шүдээ

Янзагахан

Мундаг бичдэг залуу шүү. Сайхан нийтлэл... Үнэхээр ярвайлтаар л дүүрэн байна даа тэ...

sanaa (зочин)

унших дуртай шүү таны блогийг
маш их таалагдлаа

Коала

гэнэт гэнэт одоо цагтаа ирэхэд шоконд ордгоо би хэхэхэ

гоё нийтлэл байна

Аймааар иртэй хутга

би жаргалтай байгаа хэхэ

TigerFish

за ажлаа хийе, сайхан болчлоо

далай (зочин)

бодлоо л доо, яг инээмсэглэл гэж өөрөө юу вэ гэж. хамгийн энгийнээс эхэлвэл, жишээ нь хүнийг гижигдэхэд бүх хийж байсан, бодож байсан, барьж байсан гээд л бүх зүйлээ орхиод хаяад бүхнийг мартаад (хүн инээх үедээ юм бодож чаддаг болов уу, үгүй байх аа) инээдгээс бодоод үзэхээр хүний гижиг хүрвэл хүн бүх төрлийн хяналтаа орхидог гэж үзье. бүр бүх төрлийн шүү, тэгээд тэр хүн таны бүрэн мэдэлд байна гэсэн үг. та юу ч хүссэн тэр хүн биелүүлэхэд бэлэн болох нь. өөрөөр хэлбэл хүн жирийн үедээ өөрийгөө байнга хянаж байдаг байх нь, тэгээд л нэг тийм ярвайсан байдалтай аан.
за тэгвэл нэг хүн өөр нэг хүн рүү хараад инээмсэглэжээ. инээмсэглэнээ гэдэг чинь бараг л инээх гэсэн үг гэхдээ яг ч бас бүрэн инээд бол биш. тэгэхээр юу гэж ойлгогдож байна вэ аан, аан. тэр хүн таны мэдэлд бүх хяналтаа алдаад ороход бэлэн байна гэсэн үг бусуу гэж. за яах вэ арай өөрөөр хэлбэл тантай цуг байгаа үедээ өөрийгөө нэг хянахгүй чөлөөтэй байхыгаа илэрхийлж байна ч гэж хэлж болох юм. за иймэрхүү л байна да гэж хэхэ

13

ганцаараа гадуур явахаар инээд хүрээд байдышд хүмүүсийн царай янз бүр болж харагдаад..

SinГ©ad O'Connor

сайхан бичжээ. гэхдээ би хааяа хааяаа өөрөө ч мэдэхгүй ярвайгаад хөмсгөө атируулчихсан байдын, гэхдээ аль болох чадах чинээгээрээ инээдийшд хэхэ

SinГ©ad O'Connor

инээмсэглэж байнаа.

Зочин

Хамгийн хэцүү зүйл дурсамж л байдым даа...

takhiaraa (зочин)

onoodrooroo amirdarya gedeg chine l ene bhdoo
ireeduig bodoj yah bol gej shanalj esvel ongorson gunigtai tuuhee bodoj halshirch geed l tegeheer ogloo ertlen bosoj oodrog tzoglog baio gedeg cjhine l baih daa.bgaa jaahan yumandaa bayas gedeg biz dee

Runner

би дандаа л инээж явдаг шд.

Z (зочин)

Ajildaa tuurtej bgaad, chinii site ru orohor amralt boloh yum da

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)