Хайр /axiom/


Хүн төрөлөхтөн бие биенээ эд хөрөнгөө байгаль дэлхий ,нэр төр гээд маш олон зүйлийг хайрлан шүлэг дуу хүртэл зохиодог билээ...Ингэхэд хайр юун дээр тогтдог юм болоо,яагаад дуралдаг юм болоо гэдгийг заримдаа бид ойлгодгүй мэт...

Хайрыг логикоор задалж үзвэл хачирхалтай гэмээр дүгнэлт гарах юм.

гэр бүл саллаа л гэнэ ...учир нь эр нь дампуурчээ ... эсвэл эм нь гоо сайхнаа алдаад ,эр нь залуу охид дагаад алга болно... гэдэг ч юм уу . Ямар ч тохиолдолд хайр манлайлал эд хөрөнгө хүч чадлыг даган ирдэгийн тод жишээ бөгөөд түүнийгээ даган алга болдогийн жишээ юм уу даа ...та нар мэднэ дээ иймэрхүү жишээг... ингээд бодохоор хайр нь үр дүнг горилогч гээд хэлчихмээр санагдаж байх чинь...Гэхдээ салж хагацдаггүй сайхан хосууд хорвоогоор нэг байдаг шүү дээ ... гэвч энэ хосууд ч гэсэн энэ ангилалаас холдохгүй ээ... тэд манлайллаа алдаагүй байж ч болох юм...үгүй ч байж болно оо гэхдээ... Уучлаарай энэ сайхан хайр гэгчийг тамхитай нэг зүйрлүүлье...

Тамхи танд никотин өгнө...гэхдээ никотиндоо гол биш зүгээр л таатай мэдрэмжийг авж байгаа юм.Тийм болохоор тамхийг хүн татсаар л байдаг...түүнийг бас үгүйлдэг ,учир нь таатай мэдрэмжинд дэндүү их дассаных...

Хайрт чинь танд сайхан үгс ,сэтгэл сэргээм урам , халамж , секс ,мөнгө гээд бүгдийг нь биш юм аа гэхэд заримыг нь өгнө ...ийм олон зүйлийг авж байгаадаа ч биш төдий чинээ таатай мэдрэмжийг л авч байгаа юм...Тийм болохоор л бид амьдарсаар л байдаг...бас түүнийгээ санаж үгүйлдэг , учир нь түүнээс авах таатай мэдрэмжинд дэндүү их дассаных...

За тэгвэл машинтай нэг зүйрлээдхье /эд хөрөнгө/

Машин тань хүссэн газар чинь хүргэж өгнө ,нэр төрийн баталгаа ч болж магад,тав тух гээд л олон зүйлийг танд өгнө ... цаг хугацаа хожоод ,яваад биш... суугаад ,ядраад биш ...амраад явахад мэдээж өнөөх таатай мэдрэмж төрнө...Тийм болохоор бид хэрэглэсээр л байдаг ... машингүй болчихвол их хэцүү...өнөөх мэдрэмжиндээ дассан болохоор л ... Харин одоо танаас нэг зүйлийг асууя машин тань эвдэрээд явахгүй ажиллахгүй болчихвол та яах вэ ... задалж зараад юм уу төмрийн хогин дээр хаяна тийм үү ... тамхи никотингүй байвал татаад яах билээ ,өнөөх таатай мэдрэмжээ өгөхгүй шүү дээ... тэгвэл эхнэр тань... нөхөр тань ... яах вэ ... өөрөөсөө нэг асуугаарай... ингээд бодохоор зүйрлэл биш нэг л юм мэт санагдах юм...тиймээ энэ бол нэг л зүйл /бидний мэдэх хайр/

Хайр гэдэг ...таатай мэдрэмжинд ижил дасал болохын нэр юм болов уу гэж... тэнэг би дүгнэж байна...энэ л мэдрэмжинд хэт их дассан байдаг болохоор хагацаж холдоход туйлын бэрх билээ.Харин үүнийг санах гэж нэрлэнэ.

/Хайрт минь чамайгаа санаад үхлээ энэ тэр/ гээд дуунууд байдаг даа...хажууд нь байж таатай мэдрэмжээ авах гээд л тэр шүү дээ хэ хэ ...Зарим нь тэрхүү мэдрэмжээ авахын тулд бүр дайн заралах нь холгүй болж чи ингэ тэг ,би ингэчихсэн байхад чи ингэлээ ,ингээд байхдаа яадаг юм гэх мэтээр гомдоллож бас хэрэлдэж гарна.Харин зарим нь хоёрдогч этгээдээс мэдрэмжээ хайсаар алга болно.Тэр ч бүү хэл зарим нь хоёулангаас нь мэдрэмжээ авахаар сэтгэл шулуудна.Шавьж хоолоо хайн гүйлддэг шиг хүн төрлөхтөн таатай мэдрэмж хайн гүйлдэнэ. Тэднээс ялгарах ганцхан онцлог бол уул нь тэвчих уучилах энэрэх...Хайрыг тордож байхгүй бол ,өнөөх хүндээ таатай мэдрэмжийг төрүүлж байхгүй бол авсан шигээ өгж байхгүй бол никотингүй тамхи шиг, явдаггүй машин шиг орхигдох биз...

Миний нэг найз багадаа:-Би эхнэр авахдаа ,намайг тареншейнд орсонч дагаад л орох тийм л эхнэр авна даа гэж ярьдаг байж билээ...Саяхан гэтэл эхнэрээсээ салчихаад -үнэндээ бол тийм эхнэр авья гэх юм бол тареншейнаас л авбал бүтэх байх гээд инээж байлаа...

Айдаа тэгээд хайр гэдэг ийм дорой зүйл гэж үү ...

Үгүй ээ ... Харин дээрхи хайр бол анхдагч хайр бөгөөд энэ хайр нь авах идэх амьтанлиг адгууслаг хайр юм.Гэвч энэ л хайраар дамжуулан авах идэхийн биш энэрч нигүүлсэх тэнгэрлиг, өгөхийн хайранд суралцаж хүрдэг гэлцнэм...Урагшаа залуусаа...

Уучлалт гуйх нь:

Уучлаарай уншигч ахай ...ариун хайрыг хортой тамхитай холилоо гэж уурлаж мэдэх юм...хортонтой холиогүй мэдрэмжтэй холбох гэж оролдсон төдий юм шүү...олон зүйлийг мэдэхгүй болохоор алдаа оноо бас байгаа л биз...мэргэн ухаандаа болгоон уу ...

start=-35 , cViewSize=50 , cPageCount=1

15 сэтгэгдэл:

null
Туулай (зочин)

үнэн атлаа хэцүү санагдаад байхын нэг л хачин

Хариука

гоё бичжээ, минийхээр бол хүнээс илүүтэйгээр дасамтгай даврамтгай амьтан адгуус гэж алга хүний дасалт давралтаас амьтныхыг хасчуул хайр гарч байгаамшиг санагдчлаа

Зочин

tiim shuu

Жинчин

neeree oor zvirleh yum oldohgvi baina uu aaaaaaan ntr kkkk......ene horvood ergetsvvlen bodoh yums olon doo...ter medremj ch taatai shvvvvvvv gej...

love (зочин)

hairiin nikotin ni hor hunuulgui ni saihan yum daa

Walker (зочин)

Chinii ene gargalgaa tumen zov getel ginhen hair gej yu ym be, jishee n neg byatshan golog bhad zarim hun tuuniig hairlaj harna, yamar huurhun hultei yamar huurhun honshoortoi ve gedeg ch ym uu, hariu neheegvi hair bas chinii bichsenchlen golog nohoi bolood usn unaad irheer yamriimniih n hair hurehev jov geel huunu, heseg hugatsaa unguruhud l hair durlal bhgvi bolno muniin hair gej bdgiimu, horvoo deer munhiin ym bdgiimu, horvoo yrtontsoos angijraj boldiin bol tend chin l baij magadgvi, bas neg hair bna etseg ehiin achlalt hair usguj ugsun aav eejiig hairlaad hairlaad hanahgvi shvv dee tsag hugatsaach hamaagvi, hair gedeg n hariutslaga ym da

oldoshaksli (зочин)

Alivaa hun hairiin setgeliig ilted hugjuuvuus
Nairiin agaar hotol chuulna.

/.../

Зочин

.

Gorgeous

яалтчгүү тиймшдээ

далай (зочин)

чиний нэг хэлж байсан үг санаанд орж байна. хүн бүр хайрыг өөртөө нэг нэг удаа нээдэг гэж. тэгээд яасан үнэн үг вэ гэж бодсон шүү.
харин таатай мэдрэмжинд ижил дасал болохыг хайр гэж нэрлэхийн эсрэг байна. харин ч үүнийг шунал гэж нэрлэмээр байна. үүнд эго агуулагдаж байна. гэтэл хайранд эго байдаггүй гэдгийг олон жишээ, бодит түүхээс харж болох байхаа.
тэгэхээр ердөө л эго - н эсрэг сэтгэгдлийг л хайр гэж нэрлэх юм биш үү гэж.

AXIOM

tiimee dalai egotoi bol ter hair bish...gehdee amtanlig medremjiin ijil dasaliig humuus bid bas l hair gej nerledeg

далай (зочин)

харин тиймээ нэрлээд байдаг.

Зочин

Tiimee tiin

Munxnasan (мобайл зочин)

Goe bolson bnaa amjilt.

Шувуухай

надад та бас өртэй...


намайг бас догдлуулаарай

/өөрийн чинь үгээс зээлэв/

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)