Ганцхан үг,ганцхан хандлага


1.

Эхнэр: Цалин чинь буучихсан аар шаар зүйл авъя

Нөхөр: Цалин дуусчихсоон...

Эхнэр: яагаад дуусчихсан юм...

Нөхөр: Яхав дээ дуусчихсан...

Эхнэр: Яахаараа дуусчихдаг юм...

Нөхөр : Яадгын ... ямар ядаргаатай юм бэ ... гэсээр цааш хэрүүл дэгдэж тэр өдөр сэвтсэн сэтгэл нулимасаар бүрхжээ...

2.

Эхнэр: Цалин чинь буучихсан аар шаар зүйл авъя

Нөхөр: Цалин дуусчихсоон

Эхнэр: Яагаад дуусчихсан юм

Нөхөр: Яахав дээ хө тийм ч юм аваад ийм ч юманд зарцуулаад тийм ч өр нэхэгдээд одоо яахав дээ хөгшин минь ямар ч арга байсангүй ...

Эхнэр :тэгнэ дээ тэгнэ аргагүй л юм даа хө ... гээд аядуу тайван ярилцаад энгийн бөгөөд аз жаргалтай амьдралдаа уусан оров...

Энэ мэтээр олиггүй ганцхан үг ,ганцхан хандлага хорвоогийн өдрүүдийг харлуулсаар л ...

Уурлаад хэлэх гэж байсан үгээ хойш нь тавьчихаад

Уураа гарахаар хэлэх гээд үзээрэй ...ямар гутамшигтай бөгөөд хэлэмгүй болохыг нь тэр үед л ойлгодог юм .

Хэн нэгнийг гомдоосон бол тэр хүн гомдсон сэтгэлээсээ болоод гомдож болох бүхий л шалтгааныг олж харах ба хорвоогын хамаг л бүтэлгүй бүхэнд живсэн мэт санагддаг юм.Харин та баярлуулах аваас ертөнцийн хамаг л сайн сайхан бүхэн харагдаж бодогдож эхэлдэг хачирхалтай амьтад хүн юм шүү... хүмүүсээ амьддаа бие биенээ хайрлъя.

start=-33 , cViewSize=50 , cPageCount=1

17 сэтгэгдэл:

null
Коала

хэхэ тийм шүү. Хэлэх ёсгүй үг гэж байдаг

GeRle (зочин)

uneheer unen ug shuu.

ШорГооЛж

дуусчихсан юумыг яахав дээ дуусцан гээд байхад дахин дахин асуугаад үнэн лайтай байгаа байхгүй юу муу сайн хүүхэнүүд

Sol@ce

уураа барих (дарах) нээрээ үнэхээр чухал шүү тээ, уурлаад хэзээ ч сайн юманд хүркүү

дурлагч

1. Эхнэр нь дандаа нэг үгээ олон удаа давтаал, үглээл, ядаргаа болдог үед нөхөр ингэж ууртай хариулдаг рефлекстэй болцон байж болно.
2. Нөхөр их зөөлөн, хүлээцтэй хүн. Бие биенээ сайхан ойлгодог хос.
Надаа ингэж л санагдлаа. Ккк

даварцан DOVE

Аль аль нь асар их ухаан зарж байж аз жаргалтай урт удаан амьдрах болууууу гэж. Муусайн хүүхнүүдээ олон дахин асууж ядаргаа болохоос нь өмнө тайлбараа бушуухан тавичихаж байгаарай эрчүүлээ этр

Турьхан (зочин)

аз жаргалтай амьдрал гэдэг нь харилцан буулт хийх л юм байна гэж ойдог ш тэ

Турьхан (зочин)

Аксиомаа чи цагаа тааруулаагүй юм байна кккк

AEЯO

Мхн

Зочин

10

Ицми (зочин)

хүн хэлээрээ гэдэг дээ уг нь...

зарим хүн яагаад тайлбарлаад ярьчихаж болохгүй л хэрүүл уруул үүсгээд байдгийг ойдгүйн...

Хүслэн (зочин)

тийн шүү хандлага л юм даа

далай (зочин)

эмэгтэй хүн эрэгтэй хүнээс ялгаатай нь нэг сарын турш янз бүрээр хувирч байдаг. бас хүүхэд төрүүлдэг.
1. өндгөн эс боловсорч дуусах үед эмэгтэй хүний тархины саарал эд хэмжээгээрээ томорч үндсэн таван мэдрэхгүй ба сэтгэн бодох, мэдрэх, ялган таних чадваруудмаш ихээр нэмэгддэг. энэ үедээ эмэгтэй хүн маш төвөгтэй зүйлүүдийг бодох чадвартай болдог.
2. биений юм ирээд дууссанаас хойш хэсэг хугацаанд бүх мэдрэхүй тэр дундаа сэтгэн бодох гэх мэт дээр дурдсан чадварууд маш бага болдог. эмэгтэй хүн хайнга, залхуу, ядрангуй, энгийн зүйлийг ч хүлээн авах чадваргүй болдог.
3. хэдийн чинээ олон хүүхэд төрүүлнэ вэ эмэгтэй хүний ухаан, сэтгэн бодох чадвар, тэсвэр тэвчээр төдий хэмжээгээр нэмэгддэг.

тэгэхээр эрчүүд бид энэ онцлогийг мэдэж хэдийд яаж харьцахаа тохируулж болно. үүнийг мэдэхгүй эр хүн бол хэрэлдээд л байна гэсэн үг дээ. бас манай одоогийн хүүхнүүд хэдэн хүүхэд төрүүлдэг билээ. ганц эсвэл хоёр хүүхэд гаргаад л боллоо гэдэг үгийг л хамгийн их сонссон юм байна. энэ үгийг дандаа төрөөгүй юм уу нэг хүүхэдтэй бүсгүйчүүд л хамгийн их хэлдгийн нөгөө учрыг уншигч эрхэм ойлгож байгаа буйзаа.

Нараа (зочин)

Тийм шүү. Үг гэдэг өчүүхэн жижиг амнаас гараагүй байхдаа үй олон хүнийг устгах, эсвэл аврах зэвсэг аль нь болох нь тодорхойгүй байдаг.
Харин үгийг хүн өөрөө хэлдэгт л гол учир байгаам даа.

Edelweiss

уурласан бол зүгээр юу ч ярихгүй суугаад байхаас ...

Walker (зочин)

Uneheer tegdeg. Blog hesegchded ene gargalgaa chin sainaar nuluulj magadgvid bayrtai bna Uur buhimdal gej sonin zuil, hunii neg udriig, hunii amidraliig, esvel bur yamar neg undesteng ym uu delhii yrtontsiig ch usdgaj chadna, humuusee uur buhimdlaa baritsgaay !!! geheer uuraldaggvi huniig huuhduud bur shogoldog shig ym bolno biz dee kkkkkkk dor burnee hicheegeed uzii

блогоо хаасан хэний ч танихгүй идэвхитэй сээгийчин (зочин)

яаг үнэн. хүнийг чи ийм тийм гэж шүүмжлэхээсээ би чиний оронд байсан бол ингэх байсан гэж хэлвэл сонсч байгаа хүн нь хамаагүй зөөлнөөр хүлээж авдаг юм гэсэн. бас нэг үгийг олон хүн өөр өөрөөр хүлээж авдаг. харилцаа, үг гэж заримдаа үнэн төвөгтэй шүү. үгийн олон сонголт гэж байхгүй бүгд дохио зангаагаар ойлголцдог бол нэг бодлын амар ч юм шиг.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)