Зүүд


Энэ удаа зүүдний талаар бичмээр санагдлаа ...

Зүүднээс маш олон зүйлийг харж болдог гэж би боддог юм.зүүд бүхэн учиртай,оргүй хоосноос юу ч үүсэхгүй овоо босгоогүй бол шаазгай юунд суух билээ.Зүүдийг бас удирдаж болно,үргэлжлүүлж болно,өөрчилсөн ч болно,тэр ч бүү хэл ялж бас болдог юм шүү... Зүүд ер нь таны хүсэл тачаал, атаархал ,аминч үзэл болон энэрэн нигүүлсэх ,хайр гээд бүхий л зүйлийг ямар нэгэн шүүлтүүргүйгээр шууд харуулж буй гэж би хувьдаа боддог юм. Жишээ нь хэн нэгнийг алж байна гэж зүүдэллээ гэхэд та алуурчин болохгүй ч таны ухамсар тийм дорой байнаа гэж ойлгож болох юм.Амьдрал дээр хууль ,ёс суртахуун,зарчим ,нэр нүүр гээд олон зүйлээс айгаад ч юм уу тийм үйлдлийг хийдэггүй болохоос дотоод ухамсар маань яг тэр л нөхцөл байдалд орвол хийхэд бэлэн байнаа гэж ойлгох хэрэгтэй юм шиг...Мэдээж хэн нэгэнд тусалж байнаа ч юм уу эерэг сайхан зүүд зүүдэлвэл та бас л тэр тохиолдолд тэгэх юм байндаа гэж ойлгоорой.Энэ мэтээр зүүдээрээ дамжуулж ухамсартайгаа өдөр бүр харицаж дүгнэлт хийх зэрэгээр хөтөч болгон ашиглаж болдог л юм.Зүүдээ ашиглаад өөрийгөө өөрчилөөрэй...үр дүнтэй шүү . Тэр ч бүү хэл зүүдэндээ санаагаа боловсруулаад тендерт ороод түрүүлж байсан удаатай,бас нэгэнд нь тусгай байранд гүйцэтгэл муу гэдэг шалтгаанаар орж ч байсан ба багадаа нэг уншаад унтсан шүлэгээ шөнө нь зүүдлээд өглөө нь цээжилцэн байсан гээд зүүдний талаар сонирхохгүй байхын аргагүй зүйлтэй учирч л байлаа ...

Харин ам цангах ч юм уу шээс хүрэх нойтон зүүд нь биологын гачигдал дутагдал илүүдэл гэж ойлгох нь гарцаагүй бизээ...Гэхдээ бүгд л энэ л биений таатай таагүй мэдрэмжээс үүсэх сэтгэлтэй ижил боловч ухааныг нь хассан ухамсарын хэлбэр гэж ойлгоод байгаа юм...

хар дарах: Бага байхдаа би нэг зүүдийг маш олон удаа зүүдэлж хар дардаг байлаа.Харанхуй хонгилоор аажуухан алхаад хонгилын үзүүр дэх бүүдийсэн өрөөнд ороод нүдээ дасгаад хартал муухай амьтад тойрсон байдаг байсан...ингээд л айсандаа сэрчихдэг байсан юм. Нэг өдөр унтахдаа ахиж тэр зүүдийг зүүдлэх юм бол айж сандралгүй тэмцэндээ гэж өөртөө даалгавар өгч билээ.Өст хүн өлийн даваан дээр гэгчээр нэгэн өдөр өнөөх зүүдээ зүүдлэв.Гэхдээ өнөөх даалгавраа тодхон санаж байсан юм.Харанхуй хонгилоор явсаар өнөөх өрөөндөө орлоо ,нүдээ дасгаад харсан чинь аймаар амьтад тойрсон байлаа.Эхнээс нь авхуулаад өшиглөж өглөө ...юу болсон гэж та бодож байна. Бүгд амь тэмцэн чарлалдсаар зугтан алга болсон бөгөөд би ч баатар мэт дүүхэлзсэн баатарлаг зүүд болон хувирсан ба ахин хэзээ ч тэр зүүд надад зүүдлэгдээгүй юм.Энэ мэтээр олон олон зүүдийг ялан дийлсээр хар дарж зүүдлэхээ болиод маш олон жил болжээ...Та туршаад үзээрэй

унаж зүүдлэх: Иймэрхүү зүүд маш нийтлэг бөгөөд тэрхэн агшинд татганаад л сэрчихдэг шүү дээ... Урьдын адилаар үүнийг ч гэсэн ялан дийлэхээр маш тайван тэр бүү хэл дагаад унаад үзий гэсэн бодол төрж байв.Хүлээсэн мөч аяндаа ирж өндрөөс унаж эхэллээ,өмнө нь бодсончилон яадгийм ер нь гэсээр дагаад шунгачихлаа...Харин энэ удаа маш сонирхолтой зүйлтэй учирсан юм даа...үүнийг та мэдмээр байвал миний урьдны бичлэг болох /нөгөө ертөнц /нийтлэлийг уншина уу... түүнээс хойш уналтыг би хүлээдэг болчихсон юм...Та бас л туршаад үзээрэй...сонирхолтой шүү.

Зүүдлээд байгаа ч юм шиг бодоод байгаа ч юм шиг:

Энэ хэсгийг би шууд л өнчин тархины бичлэг гээд ойлгочихдог юм.шуудхан хэлэхэд бодлууд л даа, онцийн сонин зүйл байхгүй дэмийрэл мэт санагддаг.Заримдаа найз нөхдүүдтэйгээ уулзаад жаахан уучихсан байхад л ихэвчилэн иймэрхүү юм болох боловч өглөө нь огтхон ч амарч чадаагүй байдаг юм.

сайхан зүүд: Сайхан зүүний талаар би юу ярих билээ дээ...Сайхан байгаа зүйлийг өөрчилөх хэрэг юу сан билээ...ингээд нуршаагаа дуусгъя даа...Эцсийн эцэст түлхүүр үг бол

Зөв явбал зөөлөн замбуулин

Зүүд хүртэл жаргаж сэрдэг

Буруу явбал бүтэхгүй хорвоо

Буг чөтгөрийг ч зүүдлээд салахгүй ээ гэж.....хэ хэ ...

start=-24 , cViewSize=50 , cPageCount=1

26 сэтгэгдэл:

null
AXIOM

ӨӨРИЙНХӨӨ ОЙЛГОСНООР,ДҮГНЭСНЭЭР ,МЭДЭРСЭНЭЭРЭЭ Л БИЧЛЭЭ... ТААЛАГДАХГҮЙ БӨГӨӨД ТААРАХГҮЙ ЗҮЙЛ БАЙВАЛ УУЧИЛНА БИЗЭЭ...

AEЯO

Пай би дандаа скэйтээр гулгаж явжаагаад хашлага мөргөж унаад сэрдийшд удирдаж чадку л байгаамдаа хэхэ

sansar (зочин)

zuudiig tegeed ylj boldog gesen ug uu ...

түн түн (зочин)

айдаа их учиртай зүйл байсан бана шүү зүүд гэдэг чинь .андаа ахиад зөндөө ихийг бичээрэй...тэгэж байгаад уулзнаа.

x (зочин)

tegj bolno gejuu sonin ym turshaad uznee yu bodood bgaga medehgui zuudleed bgaga ch medehgui amarch chadahgui bgaga yaj boliulah ve

Янзагахан

Эртхэн наад зүүдийг чинь удирдаж болдогийг мэдсэн бол зүүдэндээ нэг муу алиалагчтай алалцах ч хэрэггүй ганц цохиод л дуусгахгүй юу. Жоохон байхдаа нэг муу алиа салабдай шиг хувцастай нүүрэндээ алиалагчийн багтай нэг хүнтэй голдоо боксын бээлий тавичихээд ээлжлэж нэг нэгээ цохиж зүүдэлдэг байсан шдээ. Хэзээнээс ч юм нэг өдөр тэр муутай зүүдэндээ учирахаа байсан байна лээ

Зочин

харин тийн эртхэн мэдсэн бол амар байхгүй юу

SinГ©ad O'Connor

Аксиом нээрээ л хорвоог таницан хүн юмаа. Өөрөө ер нь энгийн хүн шиг уурлаж бухимдаж эсүүл муу зүйл хийдэг үү? эдр гээд жаал мангар юм яричлаа гэхдээ л нэг л гэгээрэлд хүрчихсэн хүн шиг байдаг болохоор л.. :D

Sol@ce

зүүдэн дотроо сэрэх айр сонин шүү.. сэрчлээ гээл зүүдлээж байж болкууздээ. тээд бас өөрийнхөө зүүдлээд байга хэрнээ сэрж чадкуу, хөдөлж чадкуу хөчих айр муухай байдийн

AXIOM

ай хэрэм минь ...муу юм хийнээ хийнэ...өөрөө ч мэдэлгүй үнэн аймаар юм хийчихсэн л байдгымдаа хэ хэ .

Зочин

turshij uznee eroosoo bayrllaa

Тэлмэн

huy zuudendee yvdag humuus yag bdag bolovuu ain aiamr sonin sanagdaad bna keke

Premium Пэчка

би бол зүүдэндээ янз бүрийн юм зүүдэлж орилж босч ирээд гэрийнхнийгээ гашраацан хүн шүү дэ. Ихэнвчлэн бие өвдөж бариад гэртээ хэвтэж байхдаа зүүдэлж босч ирнэ.

Тэр дээрээс унадаг зүүд бол дагаад унаад өгч болох л юм гэхдээ заримдаа орныхоо ирмэг дээр унтчаагаад тийм зүүд зүүдлэх нь их шүү дээ. ийм үед дагаад уначий гэж гэвэл юу болох нь тодорхой тээ. Тэр тусмаа дотуур байрны 2 давхар орон дээр байжийвал...

Хар дарж зүүдэлхээрээ чиний аргыг хэргэлнээ. харин бүр бүх мөч хөдлөхгүй зовоогоод байдаг. аймаар мангас хөөгөөд байдаг. Өшиглий гэхээр хөл хөдлөхгүй байдаг тэр үед яах уу хэхэ

AXIOM

telmend: bi ooroo yvj zuudeldeggui bolohoor medehgui yumaa ....
Pechkad: unah tal deer tiim shuu deee naidvartai uedee turshaad uzeeree....
harin hodolj chadahgui hoshison uedee zugeer l yu bolohiig ni ailguigeer ajiglachih...er ni bol aidsaa ylan diil l gej baigaa yum

zuuhii (зочин)

chi har darah saihan zuud geed tailbar bichih gej bga yum shig garchig ugchihuud uuriinhuu zuudnii tyhai bicheed bh chin jaahan utgagui bn sh

AXIOM

зөөхийд: уучлаарай би өөрийнхөө зүүдийг л мэдэхээс өрөөлийнхийг яаж мэдэх билээ дээ ... бусдын юмыг надаас хайх боломжгүй ээ хө ...шүүмжилсэнд баярллаа гарчигны тухайд үнэн бололтой

sok (зочин)

sonin l yum axiomoo tegeed uneheer ylchihaj boldogiim uu

дурлагч

Би бодит амьдралдаа их сайхан жаргалтай байх үедээ их зовдог. Харин зовсон үедээ маш сайхан зүүд зүүдлэдэгээ.
Тэгээд байнаа. Би зүүдэндээ өөрийнхөө дуртай шокаладтай чихэр, тортоо яаг хүссэнээрээ захиалаад идэх л дуртай. Ккк. Яг л гарч ирээлайдиймдаа. Амт нь хүртэл яаг бодитой юм шиг.
Заримдаа энэ чинь зүүдээ гэж бодоол хар дарсан зүүдээ зогсоочихдог юм.
Зүүд ч сонин л доо. 2 газар зэрэг л амьдрал өрнөөл, 5 мэдрэхүй зэрэг ажиллаал байх шиг байдийншд. Бас давхар юм их бодонгоо.

AXIOM

дурлагчид: жаргаж бана гэх үед чинь ухамсар даройтоод зовж байна гэх үед чинь ухамсар хүчээ авж байдаг тал бий шүү дээ ...яг л зоосны 2 тал шиг...тэр үед ийм байх талтай л санагддаг юм...хар дарж зүүдлэхийн хувьд бол тийм шүү ...

Зочин

Зүүдэндээ секс хийж дур тавьж үзсэнүү та нар хахаха. Бодит юм шиг л санагдаж... өглөө сэрээд бие тавираад сайхан л мэдрэмж төрдийн байна лээ шдээ

далай (зочин)

за ер нь л бүх төрлийн зүүдийг зүүдэлж үзсэн дээ гэж. сүүлийн үед бол хүссэн зүүдээ зүүдэлдэг болчихсон байна лээ. бодоод хэвтэж байтал түүнийгээ зүүдлээд л үргэлжлүүлээд л байдаг. ихэнх зүүд их бодит байдаг. сэрчихсэн ч гэсэн зүүднээсээ гарахгүй заримдаа хэсэг байдаг хэхэ

Abi (мобайл зочин)

Chinii blog ix taalagdlaa. Zuudee diilehiin huvid neg diiltsen bhad amarhan doo.
Ug n bi bnga zuudlehee meddiin. Tegsen suuliin heden sar bainga ongot zuud zuudleed salahaa baichlaa. Tgheer zuud yaag bodit ym shig boldiin bnle. Chinii heldgeer aidsaa davan tuulah oor neg shat ahij bgam bolu hehe

агаар

сонирхолтойн. би жаахан байхдаа нэг зүүд хэд хэдэн удаа зүүдэлсийн. тэгээд аймар айдаг, бараг хар дарсан зүүд гэхүүдээ. дараа нь зүүдэлсээр байгаад нэг мэдсэн айхаа больчихсон байдаг л нэг зүүд гэж боддог болсын. тэгснээ бүүр дараа нь аймар инээдтэй санагддаг болчихсон. энэ хугацаанд зүүдлээ л байгааншдээ. харин одоо болохоороо тэр ямар зүүд байснаа санадаггүйн.
унажийн гэж зүүдлэх ёстой тамтай. гэхдээ одоо ингэж зүүдэлбэл цааш нь унаж үзнээ

BOoDii (зочин)

svrtei gar we chi ain?

зочин (зочин)

өмнө огт харж үзэж байгаагүй хүнтэй тэмцэлдэж түүнийг би алж байна гэж зүүдлэв.

зочин (зочин)

2 өдөр дараалан өөр өөр хүн алж зүүдлэв. тэр хүмүүсийн дүр төрөхийг огт хараагүй хүмүүс... намайг алах гэж завдахад би алж байх юм...нэг нь бүр гадаад ч хүн шиг.... нэг нь намайг буудаж байгаад сум нь дуусхаар нь би алж зүүдлэв... энэ ямар учиртай байх вэ би хэн нэгэн хүнд өс санаагүй өрсөлдөөд байх юм ч байхгүй... тэгээд ч оогт танихгүй дүр төрөх байсан даа

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)