Ялалт

 

1.       Хөөргөн бөгөөд шаралхуу ,зөвхөн ялалтруу тэмүүлдэг байсан бага нас минь... Үргэлж ялах гэж хичээж, хэрвээ ялагдах юм бол уурлаж бухимддаг байсансан.Би дандаа ялдаг ялагч ...Үүнээс болж зодоон цохион хэрүүл уруул болох ч энүүхэн ...Гэвч цаг хугацаа өнгөрөх тусам амьдарлын тэмцэл маань тоглоом наадгайнаас ч нарийн өргөн цар хүрээтэй болсоноор өнөөх хайртай ялалтаа дандаа авч чадахгүйд хүрлээ.Энэ бүхэнд багтартлаа уурлавч сүүл сүүлрүүгээ уурлаад ч нэмэргүй гэдэгийг ойлгов. Хэн нэгний өмнө ялагдавч хор шар нь гозолзоод ч тэр үү ялагдлын хоосон орон зайг өөр нэг зүйлээр бөгөлхийг хүссэндээ ч тэр үү давуу талаа илэрхийлэн өөрийгөө магтдаг үе ч надад байсаан... Гэвч ялагдал маань улам ч их томорсоор л байлаа...Харилцаа ,хэрэглээ ,хайр ,нэр төр ,гээд л бүхий л талбарт уналтанд орж байсан юм. Харин би ялалтанд дуртай...Ялалтанд хүрэхийн тулд бололцоотой бүхий л зүйлийг хийдэг авч ,миний хийж буй бүхэн дэндүү өрөөсгөл агаад тамирийн шинжтэй болсон байлаа... Эвийг нь олж дийлэхгүй бол хүчээр үзнэ,хүчээр дийлэвч эвийг нь алдаад ялагч нэртэй ялагдалд хүрнэ . Энэ мэтээр хамгын том бөгөөд гутамшигтай ялагдалыг өөртөө хүлээдэг байв...тэмээн дээр ямааны гарз гэдэг шиг л...Сэтгэл зүйн асар их дарамт шаналгааг би эндээс мэдэрч байв. Ялалт гэдэг нэр биш үр дүн гэдгийг би ингэж л ойлгодог болсон юм...

 

2.

    Үүнээс хойш ялалтыг ялалтаар авдаг хэдий ч ...бас ялагдлаар ялалтын олж авах шинэ эрдэмд суралцаж эхэлвээ...Гайхалтай үр дүнгээ ч өгч байлаа...Өнөөх олон олон талбар дээр /нэр төр ,харилцаа ,хэрэглээ,хайр г.м/ амжилт минь харагдаж тодорхой түвшинд ялагчын байр суурь уруу дөхөж байв.Үнэхээр үр дүнтэй...Цаг хугацаа өнгөрөх тусам энэ л зан суртахуун нэгэнт надад сууж ,дажгүй гэгдэх үр дүнг амсаж байв.Гэвч бас л төгс байсангүй ... учир нь Тэмээгээ аваад ямаагаа алдчихдаг байсан юм. Ингээд л бодож тунгааж гэмээ нь ялагч байгаа газар ялагдагч бий болно, ялагчгүй газар ялагдагч юундаа бий болохов гэж боддог боллоо.

 

3.

 

Харин одоо надад ялалт ч хэрэггүй ялагдал ч хэрэггүйгээр ялалтанд хүрэх биш тэр чигээрээ ялалт болох шинэ аргыг суралцаж эхэлж байндаа... Ямаа бас тэмээтэйгээ..........................................

 

start=-35 , cViewSize=50 , cPageCount=1

15 сэтгэгдэл:

null
Зочин

үЕ ШАТААР НЬ БИЧСЭН БАЙНШДЭЭЭ
ККК ТААЛАГДЛАА АНДАА ГОЁ БОЛЖ

AEЯO

3 дахь нь ГОЯ

sok (зочин)

za bi ch 2 dugaar shatandaa yvaa yum baina

Цэнхэр нүдэн

ялалт гэж яг юу вэ?бодий

Зочин

mmmm

Undriga (зочин)

3 дахид л суралцмаар байна. Сайхан нийтлэл байна.

MC Аав

сайхан бичжээ

Будагчин КЭТ

Би 2 дээрээ л явжаам шиг байнадаа

Нэг_хүү

neg zavsriin ue nembel surtein bishuu gj

ஜॐ♥ஜАянчин ஜॐ♥ஜ

ямаа бас тэмээтээгээ гэдэг нь юу гэсэн үгийн ...

Ицми (зочин)

ямаа тэмээ хоёроо сайхан бэлчээчкү юу доо хө

AXIOM

aynchind: oilgoj unshildaa gsn..
itsmid: tegiidoo

AXIOM

zochind: bayrllaa
aerod: aan
sokod: tiim uu kk
tsenher nudend: bod bod
zochind: ooh kk
undirgad: tiim shuu
aavd: bayrllaa
orooson ketd: aanhan
neg huud:magadgui l yum daraa ni bodoltsnoo

zul (зочин)

yg
ene zuil nadad tohiogod udaj bn. 1 ohintoi ylihg zuil der orsoldoj bg xexe.
... yaj shidhe sn medehg bn oo.

далай (зочин)

сайн байцгаана уу. ялах, ялагдах гэдэг үнэндээ бол яг туйлын ойлголт биш шүү дээ гэж бодож байна. юмыг аль өнцгөөс харснаас болж эсрэг байдлаар тайлбарлагдаж болдог. ялах ялагдахдаа гол биш харин хийх ёстой юмаа л хийвэл тэр л боллоо. хүмүүс юу гэж бодох нь хамаагүй. хүн өөрөө ялчихлаа гэж бодож байтал бусдуул нь ялагдчихжээ гэж бодох тохиолдол гарч болно. эсрэгээрээ ч байж болно. би хувьдаа л ямар ч байсан тэмцлээс зайлсхийхийг хичээдэг. нэг ёсондоо тэмцлээс зайлж чадвал тэр л ялалт байх байх даа.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)