Аялалдаа явлаа /Аксиом/

Өөрийнхөө нэг сонирхолоо бичмээр санагдлаа ... Би багаасаа спорт аялалаар явсаар байгаад нэг тийм дон маягын юмтай болчихсон юм шиг байгаа юм ... Хамгийн гайхалтай нь хамт явсан шинээр аялагчид хүртэл тэр донг амархаан тусчихдаг нь гайхмаар санагддаг шүү. Магадгүй энэ нь хүний бие мах бод сэтгэл санаатай маш сайн зохицдогдоо ч тэр үү хүн гэдэг чинь байгалын амьтан гэдэгдээ ч юм уу төрөлхийн нэг инстект яваад байх шиг байгаа юм.Ер нь бол дон тусахаас ч аргагүй үзэсгэлэнт сайхан байгаль, үнэр танар ,өнгө гээд ер бусын харагдац тогтоц,уул нурууд, хад асга ,горхи гол мөрөн нуурууд ,элдэв янзын жимс самар ,ан амьтад ... үгээр илэрхийлэх арга алгаа...

Түүгээр ч барахгүй хүний дотоод сэтгэл цэлмэж энгүүн тайван болчихдог ба өөрөө өөртэйгөө тэмцэх боломж тэнд бүрддэг юм.Энэ бол аялалын зовлонгтой хэсэг боловч ядрах зутрахыг дийлсэнээр сэтгэл зүй асар ихээр хөгжидөг бөгөөд эргээд жаргалтай хэсэг нь болчихоод үеийн үед яригдах хөгжилтэй дурсамжаар солигддог миний дуртай хэсэг байгаа юм... Хэрвээ миний амьдарлаас аялалтай, байгальтай холбоотой дурсамжыг минь хэн нэгэн авчихвал үнэндээ миний сүр сүлд аз жаргал бүхэн минь алга болох байх шүү... Бид нийгэмшилээс болоод жинхэнэ байгалийн хуулийг мартчихсан байдаг болохоор чин үнэн бас гайхалтай бас хатуу бас зөөлөн тэр л логикийг мэдрэлгүй амьдралд хандаж алддаг тал бас их байдаг юм билээ...

Нийгэмшил нийгэм гээд нэг, төгс биш вакум орчинд бас л нэг тиймэрхүү л логикгүй логикийг сураад амарчилах хялбарчилах бэлэнчилэх бусдын өмнөөс амьдраад байгаа ч юм шиг сонин нөхөдийг бид олон олныг мэднэ шүү дээ... Энэ бол гарцаагүй өрөөсгөл вакумын л гай хэ хэ ...арай хэтрүүлчихэв үү ... за яадгын

Эрүүл мэндийн хувьд бол хэн ч надтай маргахааргүй болоод ярилцах шаардлагагүй аксиом билээ... нүдний хараа сайжирах уушиг цэвэрлэгдэх биенд хуримтлагдсан илүүдэл энерги шатах ,биеиин тэнцвэрт байдал энээ тэрээ гээд барагдахгүй ... дээр нь нэмээд монголын алдартай рашаанд орчихно,уучихна ,дусаачихна ... түүгээр ч барахгүй шинэхэн загастай мөөгтэй элдэв янзын ногоотой шөл хийж уучихаад жимсээр даруулчихаар чинь та бол мөнх амьтай гэх нь хайшаа юм сайхан болоод явчихна биз...

Энэ мэтээр спорт аялалын гайхалтай зүйлүүд дэндүү их бөгөөд заримыг нь би өөрөө ч мэдэхгүй...Зиа тэгээд ийм сайхан газраар яваа хүмүүс чинь зан ааш гэж нялуун биш юм аа гэхэд эвлэгхэн инээмтгий хөгжилтэй болчихдог юм шиг байгаам...Их хотын тэр нүсэр дарамт ,хөгийн амбийц ,ядарсан ярвайлтаас хол гарчихоооод л бодож санах юмгүй сайхан байгалийн дундуур сайн нөхдийн халамж хайранд бөөцийлөгдөөд бөөцийлөөд гал түлж тойрч суугаад л элдвийн юм хамж шимээд л шоолуулахдаа шоолуулж шоглохдоо шоглоод л дуулахдаа дуулаад жинхэнэ төрөлх араншингаараа мөн чанараараа байх ч ... үгээр илэрхийлэмгүй юм уу би илэрхийлж л чадахгүй байналдаа... янзтай л гэж хэлий.

Амьдрал мөн ч баян ,мөн чиг сайхан шүү тиймээ хө ...

Аялалынхаа сонирхчихмоор паянгаас жаал дурсах уу нээрээ...гэсэн чинь тэр чигээрээ л сонирхолтой дурсамжууд юм байна шүү дээ хэ хэ ... бичээд байвал бүтэн ном болох биз ээ...Мориноосоо унаад намагт толгойгоороо зоогдоод хувцас нь цэвэрхэн байвал та нар яах уу ... хэ хэ . Модонд өлгөгдөх голд унахаас авхуулаад сонин хачин зүйл ч их таарна. Тиймээс хамгын түрүүнд санаснаа бичжихье.

Бид зөрөг замаар хад тойроод явж байлаа ...зам дээр маш том баас... би амьдралдаа тийм том баас харж байсангүй ... инээдтэй байна уу хэ хэ ... баасандаа гол нь биш тэр баас яаав ягаан өнгөтэй байсан юм ...гайхаад задалж үзлээ тэр чигээрээ чернилэн ягаан... ёстой ойлгоогүй шүү... хэсэг явтал тэр хөндий тэр чигээрээ нэрс /жимс/ байж билээ.Харин хэргийн эзэн дэнхийгээд /хандгай/ гол гараад явж байсан юм...

Наадамын 3 хоногыг ашиглаад 14 хоногын турш хан хэнтийн эзгүй хөвчид,Хагын хар нуур Eстийн рашаан гэсэн маршрутаар морин аялалаар явах гэж байна. Та явах уу ...өөрөө л мэд...

start=-23 , cViewSize=50 , cPageCount=1

27 сэтгэгдэл:

null
AEЯO

Гоё юмаааа, за тэгээд амжилт сайн яваарай

Нэг_хүү

yaa sain yvaarai olon sonint ireerei

Che.

Сайхан байгаль, үнэр танар ,өнгө гээд ер бусын харагдац тогтоц,уул нурууд, хад асга ,горхи гол мөрөн нуурууд ,элдэв янзын жимс самар ,ан амьтад ... үгээр илэрхийлэх аргагүй үнэхээр гоё.

Нэг л сайхан мэдрэмж төрдөг шүү сайхан байгалиар явах, аялах. Миний монгол ямар уудам, ямар их баялаг, ямар агуу юм бэ гэж бодогддог шүү.

дурлагч

Хар нуурын байгаль үнэхээр сайхан гэж сонссон. Урьд явна гэж байгаад чадаагүй. Энэ удаад хамт ханьсмаар л байна.

Ицми (зочин)

дахиад явахжаамуу. та нар ч атаархмаар гоя явдаг шүү. тэхдээ аймаараа хэхэ.

за амжилт. нээрээ л гоя байгаль ч гоя шүү. сайххх хөдөө явхысан

AXIOM

yvj bolno shuu deee neelttei ...

Турьхан (зочин)

ингэж нэг явах юмсан. ажил мөнгө гэсээр байж орчлонгоос бүү хэл өөрөөсөө хүртэл тасарчих юмаа

Зочин

Bi yvah biletee zahialchii..odoonos beldehgui bol er n hugatsaa oirtson bn shuu....namaig yvsand tootsooroi...

usku (зочин)

Bi yvah biletee zahialchii..odoonos beldehgui bol er n hugatsaa oirtson bn shuu....namaig yvsand tootsooroi...

Анчаан (зочин)

Сайн яваад ирээрэй надаа нэг нутгийн чулуу авчраарай...

ஜॐ♥ஜАянчин ஜॐ♥ஜ

... Гоё юмаа атаарахчихлаа... аялалын сонин сайханаасаа хуваалцаараа

jasPer (зочин)

ehleed haasha ni ywah yum nuuruu eswel estuu

jasPer (зочин)

ehleed haasha ni ywah yum nuuruu eswel estuu

jaSper (зочин)

hagiin har nuur saihan haragdaj bh chin ee erun ywna Franc_dtai taarj yu magad tegwel saihan beerdnee kk

Undriga (зочин)

Ямарррррррр гоёееееееен. Би нэг ингэж явахыг ямар их мөрөөддөг гээч. Гэхдээ одоохондоо явах цаг арай болоогүй л байгаа л даа. Гэр бүлтэй болохоороо хамт явахыг хүсдийн :)

Premium Пэчка

надаа гоё юм авчирээрээ :)

BURXANII XUU (зочин)

UM SAIN AMGALAN AYALAX BOLTUGAI

bogi (зочин)

dohoj bgaad yariiiioooo

amirlan (зочин)

taniig tanidag bol hamt yvah yumsan

Nogooh ni bna oo (зочин)

Юу байна даа анд минь. Хэзээ явах гэж байгаан. Аялал сайхан үгээр хэлэхийн аргагүй сайхан мэдрэмж, сайхан зүйлийг олж авч чаддаг. Нэг сайхан Хаг руугаа явахийсан...Хагийн хар луу анх аялаж байхад төөрч будилаад буруу тийшээ алхаж явсан үе надад байдагийн....Нисдэг тэрэг гарч ирээгүй бол бидний хэдэн нөхөд хаа хүрч, юунд очих нь тодорхойгүй жинхэнэ бадарчингууд болох байлаа. сайхан шүү сайхан...аялал бол гайхамшигтай сайхан .......

AXIOM

tiimee uneheer saihan...

enhe (зочин)

yooy ymar laitai gazar ve ... tsag ni bolohoor zaaval ingej yvnaa

Дээс...

эрдэм ном ихийг сураад ирээрэй... улс орондоо хэрэгтэй хүн болоорой гэж ерөөе дөө

sanaa (зочин)

Uneheer Huduu gadaa yavj baigaliin neg ed shirheg gedgee medermeer saihan niitlel baina. Bi ch bas ta nartai yavj ene jargalaas medermeer bn shuu. Saihan umaa. Heseghen hugatsand ch ajil deeree bgaa ch huduu gadaa bgaam shig sanagdlaa

далай (зочин)

нээрээ тасархай байсан шүү. дурсамж сэргээд сайхан байна. энэ зургуудыг тэр үед Canon A540 - р авч байлаа. сулхан аппаратаар авахад л ийм гоё харагдаж байгаа юм чинь бодитоор нь харахад ямар байхыг төсөөл дөө гэж. сайхан байгалтай нутаг шүү.

Янзагахан

Явбал нэг хүнээс зардал мөнгө нь ойролцоогоор хэд гарч байгаан. Морь нь бас хаана байгаан, хаанаас авахын

далай (зочин)

яваад ирчихлээ гэж. арван дөрөв хоногт нэг хүнээс 150000 - 200000 ₮ гарлаа. бас бус нэмэлт зардлууд гарсаан бас. морьдоо морь хөлсөлдөг айлуудаас аваад л явчихдаг.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)