Аксиом нь ойрдоо таагүй мэдрэмжинд байна даа

  Айд аа ойрдоо дарамттай хүнтэй ажлын холбоотой ажиллаж байна.Дээрэнгүй бардам өөрийнхөөрөө,түүний хажууд үргэлж хүйтний улирал мэт гундуу бас тийм жийрхэм бөгөөд чөлөөт орон зайгүй ,баригдмал, хавчигдмал мэдрэмж төрөх юм. Хэн нэгэнд ууралсан уураа хэн нэгэнд ,надад ч шууд нялзааж мэдэх аюултай байдал ,ажлын өндөр шаардлагаас ч хэтийдсэн хачирхалтай дүрэм мөрдлөг... Заримдаа уур хүрээд маргалдах авч түүний цуцалтгүй өөрийгөө хамгаалах сестемийг нь давж гарахын оронд аанхан за за ойлгосон таныхаар болог ,захиалагч бол хаан шүү дээ ... гээд л орхино . Түүний эргэн тойронд худлаа инээж манжилсан хиймэл дүртэнгүүд тойрон хүрээлэх бөгөөд өөрийгөө хүндэлдэг хэн ч гэсэн хаяад алга болчих нь тодорхой . Миний өмнө олон олон хүн тэр хүнтэй ажиллах гээд чадаагүй бөгөөд бүгд л түүнээс зугтчихсан юм гэнэ билээ. Энэ хүнийг би муулах гээгүй юм ,энэ хүнд олон давуу тал ухаан бас бий ,хийсэн бүтээсэнээс гадна олон хүний амьдарлыг авч яваа, Монгол улсад оруулж буй хувь нэмэр ,татвар гээд л түүнийг үнэлэхгүй байх арга үгүй ээ...Анх энэ хүнтэй харьцаж үзээд л ахиж л харицахгүй гэсэн бодол орж ирсэн боловчиг алийн болгон таатайруу нь хандаж ажлын болон сэтгэлзүйн хувьд таагүй гэгдэх хаалганы цаадах боломжийг алдахав дээ ... өөрийгөө хурцалъя таагүй гэгдэх мэдрэмжийг мэдэрч байж түүнээс өөрийн сэтгэлзүйг ангид байлгах чадварыг ч эзэмшье гээд Аксиом би зүтгэж л байндаа...Үнэхээр дарамттай мэдрэмж ...Энэ Аксиом чинь юун шалихгүй юм яриад байнаа зүгээр л нэг харицаа төдийхөнд яаж ч болно шүү дээ гэж ойлгож болох л юм ...Гэвч дэндүү олон хүн энэ байдлыг тэсвэрлээгүй болохоор сүр бадруулан бичихээр шийдсэн юм шүү... Хүмүүс бидэнд олон олон боломжийг бурхан ижилхэн заяасан билээ . Боломж гэдэг нь сэтгэлзүйн ч юм уу матерь, мөнгө ,ер нь бол үр дүн шүү дээ.Гэтэл бид муухай сайхан ,том жижиг, хар цагаан,таатай таагүй гэж ангилан , зугтааж бас шунасаар өөрийн боломжийг хаасаар байдаг юм болов уу гэж бодогдож байна. Боломж нээлттэй ч харин бид хаалттай байдаг бололтой.Ажил төрөл ч гэлгүй анд найзуудаа хүртэл ангилчихаад ангилалынхаа дагуу харьцчихдаг,түүндээ таарсан хандлагаа ч авчихдаг олон олон хүмүүс байдаг шүү дээ .гэтэл тэр хүнд шинэ боломж гарч ирнэ гэж үү ... Ягшмал хэм хэмжээ болсон өөрийн сурц-ыг ,хэмнэлийг эвдэж гадаад ертөнцийг ангилах ангилалаа хэмждэг хэмжээгээ ,ялгаварлалаа бид нурааж чадвал бидний боломж төдий чинээ өндөрсөх юм шиг санагдаж байна.Жишээ нь та ресторан ажиллуулдаг хүн байлаа гэхэд муухай хүнд үйлчилэхгүй ,муухай ааштай хүнд үйлчилэхгүй ,хар арьстанд үйлчилэхгүй,ийм ч тийм ч хүнд үйлчилэхгүй тийм хүмүүс тань огтхон ч таалагддаггүй хархаас огиудас төрдөг бол таны боломж хэдэн хувьтай байх болоо ... За за олон олон юм яриж нуршаад яахав ,ямартай боломжоо нэмэхийн тулд ялгаварлалаа устгъя ангилалаа арилгъя ... харин дараа нь сэтгэл нэмчихвэл та тэр чигээрээ боломж болох бизээ...
start=-36 , cViewSize=50 , cPageCount=1

14 сэтгэгдэл:

null
Туулай (зочин)

mmmhnnn

Света

Хажуул нь байхад хүйт даадаг тийм хүн албаны даргаар ирсөөөөөөн. Хүний ярианаас өлгөж аваад өөрийнхөөрөө гуйвуулна. Тээээээд олон юм ярина.

Коала

аааййй хөөрхиййй тэрийг чинь ч бас би сурах л ёстой болчихоод байна даа. Хүнд сурталтантай яаж харьцах тухай хичээлд сууж байгаа. Ер нь өөрөө бол зугтаачмаар л байна. Даанч надад ашиггүй. Бүр халтай. Яаана дааа. Эхний удаа ч шалгалтандаа унасан шүүү

Цэнхэр нүдэн

Миний зовлон чинийхтэй агаар нэг юм байна.Шууд ажлаа тэр чигт нь хаяад гарчий гэсэн үе зөндөө ч зарим нэг хүчин зүйлээс болоод иймхэн юман дээр тэвчээр гаргаж чадахгүй бол цаашид энэнээс ч хэцүү зүйлтэй таарах ч юм билүү гээл тэвчээл өнгөрөөчдөг.Сүүлдээ угаасаа л тэгж байдаг юм чэн гээд өөр дээрээ анхаарах зүйлээ анхаараад хэрэггүй гэснийг шууд чихний хажуугаар сонсоогүй мэт өнгөрөөдөг болсон.

Dream

Харилцаа гэдэг нь болбоос... нтр гэж худлаа юу яагаад яахав. Гэхдээ л асуудалтай шүү. Тийм хэцүү гэгддэг хүмүүсийн хажууд байхаар нэг мэдсэн аура-нд нь орцон байдийшдээ. Тэхгүй эгж боджийсон ч гсн нэг мэдсэн бас уцаартай болцон нтр. . . асуудал шүү бас.

AEЯO

"Боломж нээлттэй ч харин бид хаалттай байдаг" гоё үг

Joe.

хүний сэтгэлд нөлөөлөх гэдэг гайхалтай

Зочин

yug ch es toohuits setgelgeetei baih heregtei tiim uu

Ээж загас

Чи тэгвэл бас гарах аргаа олоод байгаа юм биш үү. Нэг их барайгаад хэрэггүй юм шиг санагдлаа. Би сүүлийн 1 сар аймар баргар явлаа. Даргатайгаа муудалцаад. Тэгээд сүүлдээ тэсэхээ байгаад би гаръя даа гээд аваад хаясан. Уул нь гарвал гадуур мэргэжлээрээ ажил олоход хэцүү байгаа юм шиг байгаа юм. Тэгээд гаъя гэсэн чинь дарга маргаашнаас нь зөөлрөөд нөгөөдрөөс нь гададд явах болоод хэвийн ажиллаарай гэж хэлчээд явцан.Би ялсан хэхэ

Зочин

Доромжлуулах тусам улам тод гялалзнаа гэж... Угаасаа сайнтай муутай хорвоо шүү дээ. Ухаантай хүн саар муу бүгдийг өөрт ашигтай нөхцөлд урвуулж, өөрөө өөрийнхөө хөгжих боломжийг нөхцөлдүүлж байдаг болов уу? муу бүхэн байгаагүй бол сайн бүхэн юунаас нөхцөлдөх билээ?

Undriga (зочин)

Яа төрийн албаны дарга нар ч бас эвгүй харьцаатай нөхдүүд байналээ шөө. Би ганц 2 удаа л харьцаад шууд жийрхэж байсым чинь чамд тиймэрхүү хүнд суртал, ааш араншинтай хамт ажиллах бүр л онцгүй байгаа нь тодорхой л юм.

DN (зочин)

Энэ орчлонгийн аливаа явдлыг цөм зүүд зэрэглээ мэт хоосноос хоосон, хуурамч хэмээн сэтгэн зохиогтун...

гэсэн утгатай сургаалыг нэгэн мэргэн хүн айлдсан байдаг, та сонссон биз ээ...

Жинчин

манайханд нэг тийм балиар заваан зан байдаг юмаа одоо болтол ....хажуудахдаа ч тээртэй хөндлөнгийн хvнд ч тээртэй нэг балай.....гэхдээ юм ээлжтэй ээлжтэй......

далай (зочин)

тиймэрхүү нөхдүүд байдаг шүү. би тийм хүнтэй тааралдвал "муу хүн болгон чиний багш" гэсэн үгийг санаж бач с гэж хүндэтгэлтэй талархалтай ханддаг. яагаад гэвэл тэр хүн чамд муу хүн гэж ямар хүн байдгийг биеэрээ харуулах гэж бас хэрэндээ л зовж байна шүү дээ. сайн хүн бол чамд тэгээд үлгэрлээд харуулж чадахгүй шүү дээ.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)