хоёр тал . /Axiom/

Уридын нэгэн цагт ...агуу баатар ,эрэмгий нэгэн, дайчин шонхор, айдасгүй нэгэн гэх мэтээр түмнээ өргөмжлөгдсөн эх оронч, баатар эр олон жилийн дайныг дуусгаад эх нутагтаа буцаад удаагүй байлаа. Хүн бүхэн хүндэтгэн мэхийж ,түүний баатарлаг бүхнийг бахархалтайяа ярилцана,элдвийг ч асууцгаана... -Та ч зоригтой юм аа... -Та юунаас ч айдаггүй байх аа ...гэсээр... Цаг хугацаа өнгөрч баатар маань ч энэ бүхэнд дассан байлаа. Гэтэл үл таних нэгэн хүү дөхөж ирээд юм асуухыг болгоомжтойгоор гуйв.Баатарт асуух асуулт нь ч тодорхой санагдаж байлаа . Гэвч хүү санаанд нь огт орж ирээгүй зүйлийг асуусан юм. Хүү:-Уучлаарай би таныг танихгүй ч гэсэн тааралдах болгондоо их гайхдаг гэж хүү хэлэв.Баатар маань ч инээмсэглэн юуг тэр вэ ...гэж булчин шөрмөсөө зангируулан ихэмсэгдүү нь аргагүй асуулаа.Харин хүү: -Уучлаарай та ийм том байж яагаад ийм аймхай юм бэ ?. Таныг хараад л байхад ийш тийшээ харж сэрэмжилээд л ...хэн нэгэн яачих болоо гэсэн шиг ... бас их цочимтгой ...нэг л айдастай санагах юм ?...гэв. Баатарын хүлээж байсан асуулт биш байсан тул зог тусан, гайхах алмайрах зэрэгцээд тасалдангуйгаар ...м... мэд... мэдэхгүй ээ гэж аажуухнаар хариуллаа. Үүнээс хойш түүний толгойд өнөөх асуулт эргэлдсээр л байв. -Би бол зоригтой эрэмгий баатар хүн ,дайчин хүн,айдасгүй нэгэн... бүгд л мэднэ , гэтэл хүү ...? гэхдээ түүний зөв ...гэж өөртэйгөө ярилцана... Хүү түүнийг огтоос танихгүй болохоор бусдын хэвшмэл үзэл ягшмал ойлголтоос ангид шууд дүгнэж ээ . Мань баатар эх орон, амь нас, нэр төр ,түүнтэй уялдах эрх чөлөө, эд хөрөнгө гээд бүхий л зүйлээ алдахаас үхтлээ айж байсан болохоор өрсөж хөдлөх ,сэтгэх гээд л амжилтынх нь түлхүүр эргээд л айдас байсныг ойлгож чадсан юм.

Энд айдасын тухай бичих гэсэнгүй өрөөсгөл өнцгийг бүх талаас нь харвал давуу тал нь сул тал болж сул тал нь давуу ч тал болчихдог зоосны хоёр талыг хамтад нь харуулхыг хичээлээ...  Юм гэдэг олон талтай нэг л зүйл шүү дээ...

start=-36 , cViewSize=50 , cPageCount=1

14 сэтгэгдэл:

null
Нэг_хүү

(ter huu aygui l bolo bi bhaa ntr.)

H.Ray (зочин)

айдас амжилтын тїлхїїр її, тиймээ їнэн юм шиг байна

AXIOM

материаллаг амжилтанд айдас хэрэг болж болох л юм ... гэвч сэтгэлзүйн хувьд бол маш том чөдөр тушаа юм уу гэж ойлгодог шүү..

ЭЭЛЭРЭГ (зочин)

тийм шүү... зоосны 2 тал шиг бүх зүйл байхынма

Aero (зочин)

АЙдас хэрэг болно гэж юу л бол гэхдээ бас хэрэгтэй ч юм шиг за мэдкүэ мэдкү

Зочин

tiimee yum gedeg olon taltai

Ицми (зочин)

шалдан хааны үлгэр шиг юм

үзэн ядалт хайр хоёр нэг зоосны хоёр тал шиг гдг үг ч байдаг

AXIOM

itsmi-d: tiim tiim yag ...

reaper (зочин)

= utagtai zuils bdaggui gedeg shigl yum bna

дурлагч

Зоосны 2 тал дээр нь зоосны хажуу тал. Энэ хажуу талыг хүмүүс дандаа мартдагын. Нүдэнд үл тусах зүйл хамгийн чухал нь байж болношд.

Коала

mmmhhhmmmm

крафти

аанахан

далай (зочин)

за маш сайхан нийтлэл байна аа. миний ажигласанаар нийтлэг байдаг нэг айдас бол хүнээс дор орчихгүй юмсан гэсэн бодол юм болов уу даа. хүмүүс ярьдаг даа "хүн амьтан муу хэлнэ шүү дээ чи ингээч тэгээч" гэж ирээд л, зөвлөөд л. миний бодоход хүн ямар байна вэ бусдад ердөөсөө огт хамаагүй зүйл гэж бодож байна. ямар бусдын төлөө амьдарч байгаа биш дээ, тийм үү,

агаар

би л лав хүмүүсийн хэл амны бай болохоос аймар айдаг. жишээ нь би амиа хорлоё гэж бодлоо гэхэд хөршүүд маань дараа нь юу гэж хэлэх бол гэж айснаасаа болоод энэ бодлоо толгойноосоо гаргадаг тийм л хүндээ аая насс хэхэ

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)