Би дургүй /AXIOM/


Аав нь хүүдээ ёс ,ёс суртахууныг заажээ .Бас үргэлж түүнийгээ шаардана.Хүү ч ёсчилон биелүүлнэ.Хүү том болж олонд хүндлэгдэн соёлтой боловсонгоороо гайхагдана.Гэвч хүү яагаад ч юм нэг л хүйтэн ,нэг л хиймэл . Тэр хүмүүстэй таарахаараа инээж мэндлэх ёстой болохоор л инээж мэндэлдэг юм. Тэр бас маш зарчимч бөгөөд үргэлж аав шигээ ингэх ч ёстой тэгэх ч ёстой гэж үргэлж ярина.Харин зүрх сэтгэлээрээ инээж мэндлэх ,найрсах сэтгэлийн өндөр боловсрол түүнд байгаагүй юм.Зөвхөн ёсчилон биелүүлдэг робот мэт хэдхэн нүүрний болон зарим булчингаа ажиллуулах төдийхнөөр түүний соёл ,ёс ,боловсон байдал нь ерөнхийдөө хэмжигдэх...Баруунд ийм соёл их түгээмэл байдаг гэж сонссон юм байна,харамсалтай нь үүнийгээ өндөр соёл гэж миний нэг найз гайхуулан ярьж билээ.. Соёл ёс суртахууныг ингэж хэмжих гэж үү... Харин би соёл ёс суртахууныг зүрхэнээс ,сэтгэлээс гардаг сэтгэл хөдлөл бүхий онгодтой энергитэй машин шиг бус амидлаг зүйл гэж ойлгодог юм.Монголынхоо бүдүүлэг гэгддэгээрээ алдартай захын хөдөөний айлд ороход л бусдыг хүндлэх ,инээмсэглэх,угтах ,гаргаж өгөхөөс эхлээд дайлж цайлах нь хүртэл үнэн сэтгэлийн гүнээс гарах тэр л соёл ёс суртахууны хэмжүүрийг зааж чадах нь бахархмаар...Хоосон дүр, хиймэл ,үхмэл ,угжирсан ,хүйтэн ,ёс суртахуун соёлын боол нь болсон тэр л соёлгүй соёлоос ,ёсгүй ёсонд би хувьдаа дургүй...Гэвч залуус бидний ихэнх нь соёлыг хаанаас харахаа ,юунаас олохоо мэдэхээ байгаа юу даа...

start=-20 , cViewSize=50 , cPageCount=1

30 сэтгэгдэл:

null
ЭЭЛЭРЭГ (зочин)

нээрээ нэг ийм юм ажиглагдаад байдын шүү..

Хулан

Би бас яг тэгж боддышд.

Zeusy (зочин)

Аанхаан

Green (зочин)

Соёл чинь олон янз шдээ. Хүмүүс янз бүр л байгаашд. Соёлгүй байлаа гээд тэр хүн муу хүн болчихгүй. Соёлтой байлаа гээд сайн хүн болчихгүй. Хүнээс өөрөөс нь л хамаарах байлгүй дээ.

Simple

Наадах чинь асуудал шүү. Соёл гэдэг чинь сэтгэл хөдлөл, хандлагаа зөв илэрхийлэх хэм хэмжээ, арга л болохоос...

Коала

тийм тийм.

Joe.

хүндлэл гэдэг өөрөө том соёл хүнийг яаж хүднлэнэ төдий чинээ хүндлэл өөртөө авна тиймээ

Турьхан (зочин)

хүнийг чин сэтгэлээсээ хүндэлж харьцаж байгаа зүгээр л дүр үзүүлж байгаа хоёр шууд л мэдрэгддэг. тэгэхээр эргээд тийм л хуурмаг хүндлэл тийм хуурмаг инээмсгэлэлийг л авна.

крафти

соёл гэдэг маань сэтгэлээс төрлөхийн байхдаа л сүртэй шүүдээ гэж

дурлагч

Санал нэгджийн

Жинчин

Бид хэдийигээр даяaрчилагдаж байгаа гэж ярьдаг ч Монголынхоо уламжлал мэндлэх хvндлэх, зочилох гээд ёс заншилыг бас ойлгож хэрэгжvvлдэгvи юм аа гэхэд хvн бvр дотроо хvндэтгэж явах нь зvин хэрэг гэж би боддог...

Хөдөөний гэгдээд байдаг хvмvvс eр нь арай л хvнлэг, арай л сэтгэл сайхантай санагддаг шvv

Сонгодог

ААНХА ЕР НЬ ТИЙМ ШҮҮ

Che.

Санал нэг байна. Ер нь хүнлэг чанар, ёс суртахуун, ухамсарын түвшин хэр өндөр байна төдий чинийгээрээл хөдөө хот гэлтгүй сайхан чанар, сайхан харьцаа байдаг гэж боддог.

Дуугүйхэн дүнсийх Азжаргал (зочин)

ннхн юу ч бай гэсэн сэтгэлээс л урган гарч байвал
сайхан ш дээ

mep

ихэнхтэй нь "эелдэг" цөөн хүнтэй л чин сэтгэлээсэ бай гэж тэртээ тэргүй сайн бэрэндийн баг зүүж явахгү бол болохгү шүү дэ

Аватар

тэр соёл гээч нь зөвхөн чиний гэрийн хүмүүжил болон өөрийн чинь амьдралын туршлагаас хамаарч бий болно биз дээ, би лав гайгүй соёлтой гэж боддог

Аватар

надад лав өөрийн сэтгэл санааны байдал, хэрхэн хянаж байгаагаас хамаардаг хажууд байгаа хүмүүс бас нөлөөлдөг шүү

Зочин

zov

Hiko

хүндлэх, хүндэтгэх гэдэг бас их учиртай юм шигээ. Бас сэтгэлээсээ гээд ёс дэг журамгүй байвал тэр хүндлэл болж чадахгүй , бас наанаа хүндлээд байгаа хэрнээ сэтгэлдээ түүнийг үл ойшоож байвал бас л хүндлэл биш .....

Aero (зочин)

Үнэн үнэн

интоор (зочин)

киймэл күмүүс көнөтүгэй

Луу & Мэлхий

тийм шүү, тэгэж бодохоор соёлын хэмжигдэхүүн их чухал болоод ирж байгаам шиг.

Бөгтөр

Надад бол харин ч Монголчуудаас маань илүү барууныхан үнэн сэтгэлээсээ хүнтэй харилцаж, илэн далангүй байж чадаад байх шиг санагддаг. Тэднийг шууд үгүйсгэхээсээ өмнө тэднээс сурахыгаа сураад, хаяхыг нь хаяж чадвал сайн сан.

MES POSTZ

Соёлын довтолгоон гэж байсан гэдэг.

Данги

Тийм шүүү. Жүжиглэсэн харцанд би маш дургүй

Данги

Тийм шүүү. Жүжиглэсэн харцанд би маш дургүй

Sol@ce

Европууд харц тулгарангуутаа инээчээд буцаад юу ч болоогүйм шиг болдог нь сонин тээ, нээх худлааа

Зочин

hiimel uhmel gedeg ch unen shuu

Тэлмэн

amjilt husey ene ug mash une tsentei ug shuu niit blkog ezemshigchidee uran buteeliin undur amjilt husey kek youcan.blog.gogo.mn ruu orood uzerei setgegdel bas zaaval uldeegerei

Зочин

saihan

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)