/AXIOM/ Дэлгүүр хэссэн нь

Дандаа л надад элдвийн зөвөлгөө өгдөг аавын бууртай анд минь над уруу ярилаа:

- найздаа туслаадхаач найз нь дэлгүүрээс ойр зуурын хувцас хунар авах гээд ,ханиндаа явах уу?

Би:-тэгэлгүй яахав найз нь гоё юм сонгож өгнөө ,харин чи зөрүүдлээд байв .гэж инээмсэглэн хэллээ.Удалгүй бид хоёр уулзалдаж дэлгүүр хэсэв ээ...

Би :-Энэ ямар гоё цамц вэ ? Үнэн баавартай

Амараа:-аанхан ,гэхдээ надад таалагдахгүй байна аа .

Би :-яагаад

Амараа :-энэ тэндээ элдвийн унжуургатай гялтагнасан юманд дургүй ээ.

Би :- Урлаг ойлгохгүй л байндаа.Энэ чинь л нөгөө баавар юм шүү дээ.

Энэ мэтээр лангуу хэсэн элдвийн юм ярингаа цааш алхсаар ...

Амараа:- эгч ээ тэр цамцыг үзье даа

Би:- онцгүй юм биш үү

Амараа:-даруухан хөөрхөн л юм, хэд вэ ? гээд өнөөх цамцыг худалдан авлаа.

Би:-ямар сонин сэтгэлгээтэй юм бэ? Жаахан жавхаатай юм авал даа ,чи өөрийгөө хар намайг хар ...гэж бардангуйхан ихэрхлээ.

Амараа инээмсэглэн :-заада за... гэхдээ чи бид хоёр чинь өөр шүү дээ... гэж аман дээрээ буувч үйлдэл дээрээ зөрсөөр л...Энэ мэтээр явсаар овоо хэдэн юм авсан байлаа.Найзын минь сонголт тийм муу биш ч гэсэн арай л дэндүү даруухан санагдана.

Би :-Амараа чи надтай биш эмээ өвөөтэйгээ явах нь зөв байх, дараа ...ойлгов уу.

Амараа :-Эмээгээ чамтай аваад явбал л болох байх ... ха ха гэж чанга чанга инээв . Гэтэл миний нүд өөрийн эрхгүй нэгэн үслэг малгайнд татагдаж найздаа санал болголоо. Үнэхээр ярих юм даан ч алга,зохиж байна гэж жигтэйхэн .

Би:- яаая үнэн тасархай шууд ав ...л гэлээ . Найз маань ихэд шохоорхонгуй эргүүлж тойруулан үзээд :

-Харин тийм байна ямар гоё харагдаж байнаа ... гэж нүд нь гялалзан дуу алдав.би ч гоё юм аа гэж дэмжихээ аядана .

Найз маань:-за за гоё л юм байна явах уу ...

Би :-ааааан? Авахгүй юм уу ?

Найз:- яахын бэ, дэндүү гоё юм, явъя гээд урд гаран алхалаа.

Би араас нь гүйнгээ :-чи чинь энэ муухай тэр ч гоё юм гээд л гоё юм л хайгаад байсан биздээ?шууд л авалдаа үхсэндээ маяглаад байгаан бэ?... гэх мэтээр ятгаж гарлаа.Нэг л мэдэхэд машин дээрээ ирчихсэн байсан ба найз маань:-за явъя аа явъя .гээд инээмсэглэн хэлэв.

Би :-Ийм гоё малгай ахиад олдохгүй ээ ...гээд харамссан царайгаар хэлээд

-хэрвээ чи саяны малгайг өмсчихвөл ч ,охид чамайг лав зүгээр байлгахгүй дээ. Гээд ард нь бас инээхээ аядан ятгангуйхан хэллээ. Найз маань хэсэг бодож дуугуй сууж байснаа

- охид уу ... чи тэр машиныг харж байна уу ?

Би: - аль ? тэр exel үү ямар инээдтэй болгочихсон юм бэ , ха ха

-за тэр яахав ярианы сэдэв өөрчлөөд байгаарай нохойтохгүй шүү . гэтэл

Найз :- үгүй ээ чи сайн харалдаа ,бараг л жийп шиг болтол нь гангалчихаж , баавартай баавартай цацруулагч урт урт антэн,элдэв янзын зураг. Гэтэл цаана нь байгаа ландыг хардаа тэрэнд ямар ч нэмэлт алга.

Би :- тэгээд ланд л байна ,гоё цэмбэгэр юм. Хажуугынх нь /хэ хэ / үнэн ядчихсан юм аа ха ха ... гээд инээж байтал, гэнэтхэн л найзынхаа юу хэлэх гээд байгаа нь толгойд зурсхийж тэрхэн агшинд инээх болих алин мэдэхгүй ,шүлсэндээ гахаад эгээтээ л цаашаа харцангүй.

Найз маань :-зүгээр үү яав

Би :-ёооё үхэх гэж байна

Найз:-Эдээр чимэхээ гэж ,хэ хэ ингэж л харагддаг байхдаа

Би :-за за тэр яахав ,өнөөдөр чинь хэд дэх өдөр бил ээ ...

Цааш бид хоёр өөр зүйл яривч миний сэтгэл дотор учиргүй гангалсан exel . ямар ч тоноггүй ланд хоёр байсаар л байлаа. Яг л бид хоёр шиг...Эдээр бие ээ чимэхээр эрдмээр чимээ гэж....

start=-20 , cViewSize=50 , cPageCount=1

30 сэтгэгдэл:

null
Дуугүйхэн дүнсийх Азжаргал (зочин)

үнэн үнэн ил байдаг ч далд утга санааг нь ойлгодгүй зүйлсын минь нэг байна баярлалаа

SinГ©ad O'Connor

тэгээл би дэлгүүр хэсэх дургүй байдымшд ккк

сайхан харилцан яриан бичлэг байна кк

Xe Xe (зочин)

Khe khe khuurkhun bichjee. ;)

AXIOM

erh duraaraa ohin-d: bayralsan mash ih bayrllaa
hertsgii herem-d : delguur heseh ch bas jaahan zovlontoi ajil shuu te ...kk

Sol@ce

бичас дэлгүүр хэсэх үнэнн дургүй ээ, эрдмээр чимсэндээ ч биш хэхэ

Зочин

хөөрхөн бижсэн байна ланд ексел 2 харагдаж байна шү

Нэг_хүү

hehe jeepiig goy bolgovol goydoo

AXIOM

neg huu-d5: tiimee goy bolno...

maya

хэхэ үнэн шүү, найз чинь гоё зүйрлэсэн байнашд

Simple

Энэ нэг хүний блог дээрээ хийсэн энэ бичлэгийг хар даа :
Захиас
by dolugen on 2009.10.22

“Миний хүү гоё яв. Улс хүнийг хувцсаар нь олзолдог юм. Уруу дорой явбал дээрэлхэх гэнэ, захын нохой хуцна шүү.”

Гэхдээ л… “замын нохой хуцаж л байдаг, жингийн цуваа явж л байдаг”
http://dolugen.wordpress.com/2009/10/22/%D0%B7%D0%B0%D1%85%D0%B8%D0%B0%D1%81/

Zeusy (зочин)

Энийг өмнө нь нийтэлж байсан биздээ. Энэ ч дажгүй харилцан яриа шүү

jaSper (зочин)

DELGUUR HESEHUU TODOAY

AXIOM

simple-d:chinii zovoo...yum hoer taltai...gevch ...
batsi-d: neg udaa niitleed 5 minut orchimiin daraa butsaagaad avchihsan yum...jaahan zasmaar aydsiimaa

Joe.

хүн ямар байх ёстой тийм л байна хар өнгө хэзээ ч цагаан болохгүй тэй адил сайхан бичлэг байна шүү

Зочин

HONGOHON HOORHON OILGOMJTOI JISHEE BAILAA.

крафти

болцон л зүйрлэл байна гэхдээ ексел ч бас машин шүү гэсэн хаха

AXIOM

CRAFT-D: TEGELGUI YAHAV

Gorgeous

hehe za za bodoh heregteim bn tehdee bas goyol chimeglel ch goy shuu dee. Gyalalzah ch bas daj shdee hetruulchihgui l bol kk

MrBi

донжийг нь олоод гангалцан ланд бүр гояшдээ угаасаа ланд эксэл 2 ийг яагаад ч харьцуулашгүй биздээ жиоржио арманиг гааптай хрьцуулж байгаам шиг болчихын биш үү

MC Аав

хирээ мэдэхгүй гангалсан эксел явснаас энгийн ланд нь зүгээр гэж үү. хэхэ сайн ойлгосонгүй. марк 2-ч бас зүйгээр машин шүү, креста ч тэр, ер аксент ч гоё машин шдэ. нтр

AXIOM

he he ... teneg hun uhaantai hun ...chadmjtai tuulah chadvartai unetei mashin hymd chadamj muutai mashin gesen haritsuulalt hiichiheed l baigaa yumaldaa ...nadad er ni tegej haritsuulj bolohoor haragddag yum ...

Night Blogger

ммм эрчүүд бас ингэж дэлгүүр хэсэх гэж ккк найс бичлэг байнөө

Undriga (зочин)

хэхэ, гэхдээ донж хэв маягтай байх зүгээр шдээ. Хамгийн гол нь өөрт нь зохисон байх хэрэгтэй. Түүнээс учиргүй энгийн зүйл тухайн хүнийг өөрийг нь дараад, онцлог гэх зүйлгүй л болгоно л доо. Хэт даруу байх тийм ч сайн зүйл биш гэж би боддог.

AXIOM

tiimee undrigaa ... sanal neg baina ...eronhii ylgaag l haruulah gesen yum shuu dee...neg zuiliig l bodogduulj dongovol bichlegiin uureg bielegdlee l gesen ug kk

AEЯO

Сайхан бичлэг байна. Гэхдээ юманд донж гэж байх хэрэгтэй гэж боддог хэхэ

CHUDU (зочин)

donjiig ni oloh, gyalalzsan bolgoniig naah 2 uur bhaa

haha (зочин)

yasan ineedtei zuirlesen ym be?orchin ueiin zuir ug boloh ym bndoo!!!
...kkk excel land!!!hahaha

Будагчин КЭТ

Таалагдаж байнаааа гоё бичиж тэхдээ л дэлгүүр хэсэх т1 заримдаа даж хэхэ

агаар

хаха. өнөөдөр бүтэн сайн нтр.

Борооны дусал ^-^

Mmmmm

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)