/ АXIOM / Аз жаргалын эрэлд

Аз жаргалын эрэлд

Хөгжилтэй аялал хөөргөн дурсамжыг бүтээж байгалын сайханд зугаалах гэсэн бидний хэсэг залуус зориг шулуудан спорт аялалд явахаар боллоо. Унадаг дугуй хоол хүнс гэх мэтээр бэлтгэлээ базааж гүйцсэн байлаа. Багийн нэр “Аз жаргалын эрэлд” , бидний уриа “инээмсэглэл “

Ингээд хорвоог хоёр дугуйгаар хэсэгхэн ч гэсэн туулхаар санаа нэгдэн зүтгэв ээ.

Зэрэгцэн жийж зуузай холбон элдвийг ярин инээлдсээр ааж уу тайв уу гэлдэрнэ…Энгийн яриа өрнүүлсээр явах зуур багийн ахлагч Баяраа :

-Ямар сайхан нутаг гэж бодноо та нар лав бахархана даа.Би багадаа явж байсан юм… гэж үе үе цөс хөөргөн омогшуулах агаад бидний явдал төдий чинээ эрчээ авч байлаа . Бусад нь харин явсан газаруудынхан сайхныг гайхуулан ярих бөгөөд жинхэнэ диваажин гэж хүч оруулан магтацгаана .Энэ мэтээр хоёр ч өдрийг ардаа орхин “инээмсэглэл” гэж уриагаа цуурайтуулсаар өнөөх сайхан нутагийн торгон хилийг давав…Үдийн цайны цаг болсон ч устай газар таараагүй юм . Ядаж байхад халуун наранд хөлс зутгаж ам зунгааралдана.

Баяраа : - Бүгдээрээ нэг мөсөн хонох газараа очъё …Тэнд том том чулуутай нэг их гоё гол бий,Баянбулагын гол…өглөө босоод жаал зураг хунараа даруулж байгаад хөдөлнөө…янзтай газар даа…

Бид ч сурсан зангаараа :

-тэгье тэгье …гэж хөөрцөглөн дэмжих агаад хүн бүр л дотороо гайхалтай төсөөлөлд умбан зүтгэсээр л байлаа…

Бүрий болж удалгүй харанхуй болов,харин бид маш их цангаж тамир тэнхээ ч туйлдаа хүрсэн байлаа. байгалийн сайхныг нь биш усанд л хүрэх ганцхан зорилготой болон хувирчээ . Ахлагчийн хэлэх удахгүй ээ энүүхэнд тэсээрэй бараг л ирчихсэн байна ,гэх урмын үг ч чийртэй сонсогдоно. Үүнээс хойш олон цаг явсаан… ахиад цаашаа үнэхээр тэсэхээн болилоо ...

-Ура… бид ирчихлээ …гэж ахлагчийг орилход бусад нь ч “ура “ гэж ядрангуй бөгөөд ялалтын байдалтай дуу авалцав . Хэсэгхэн яваад нэг довцог бүхий бургастай жалгын хажууд ирээд Баяраа :

-За энэ дээ …ачаагаа буулгацгаагаарай,тогоогоо авчих ,усанд явья .гэж над уруу хандлаа.Би бас явнаа, хамт явъя ,Цөмөөрөө л бууялдаа …гэсээр нарийн жимээр бид доош ус авхаар бууцгаав . … Манайхан сэтгэл нь хөдөлж сэргэсэн бололтой,багийн нэр “аз жаргалын эрэлд” багийн уриа “инээмсэглэл”гэсээр эрэг дээр очлоо… Арван тавны сар мэлтэрэн гийгүүлэх агаад одод жирэлзээд бүхий л зүйл гахамшигтай сайхан…

Хонгороо : Ус …Баянбулаг…пөөөөх…гэж ориллоо … Нүдэндээ ч итгэсэнгүй ээ…

тэнд ....ус байсангүй … Тэнгэр газар хөмрөх шиг л боллоо…

Чи ус байгаа гэж хэлсэн биз дээ …гэж Ганаагын зандрангуй хүнгэнэх , Баяраагийн байсан юмаа гэж өмгөөлөл эрэх нь ч бухимдамаар…

Би ч нулимс цийлэгнэн нүдэнд харагдах хуурай сайр шиг амаа хэдэнтээ ангалзуулан үхсэн баасны багийн нэр уриа гэж өөрийн эрхгүй бувтнав.Хэсэгхээн дуугаа хураацгааж чимээгүйнд уусан байтал Гэнэт нохойн дуу сонсогдож эрхгүй ус,айл гэх нь аниргүйг доргиолоо.Бид алсран харагдах айлын зүг цангасан сэтгэлээр жолоо залцгаав…

Хамаг зүйл ард хоцорч айлын эзэнтэй хууч ярингаа өөрсдийгөө шоолон инээлдэцгээнэ. Харин өвгөн ийнхүү ярьсан юм.

-Усны ундрага ,тархинаас мод огтоллоо гэж нутгын хөгшинд гөвшүүлж байсан минь,ус уруу битгий цагаан юм хий гэж хүүгээ загнаж байсан минь саяхан мэт санагдаж байна.Өвгөдийн ариун сургаалаа ч эс тоож, балчирууд улаан тамгатай цагаан цаас барьж ирээд л ургаа модыг нь огтлоод ухаж төнхөөд, усаар нь угааж гэмээнэ, улаан шороо хуурай сайр үлдээгээд л яваад өглөө дөө…

Өнө эртнээс хамгаалан тахисан

Өв залган амьдарч ирсэн

тэр л сайхан нутаг минь

Өвс бэлчээр , уух ч усгүй

Өвгөн надаас ч долоон дор болж дээ… гээд уртаар санаа алдав. /өмнө нь их л бодож байсан бололтой шүлэг шиг л хэлж байлаа/

Энд одоо эмгэн бид хоёроос өөр хэн ч байхгүй урьдийн сайхан дурсамжинд л уяагддаг биздээ ,үр хүүхдүүд ч тогтохоон байгаад өнөөх хотруугаа хэдийнээ явчихсаан…гэж гунигтайгаар ярьсан юм. Харин бид буцахдаа усаа нөөцлөн уулаар биш засмалаар явахад хүрлээ .Олон олон гүүрүүд таарах бөгөөд голын нэртэй пайз хуурай сайрнаас өөр юу ч үгүй байсаан. Урсгал усны бараа хараагүй бид Хатантуулын эрэг дээр хэсэг зуур саатхаар болж үдлэв. Арай чамай тасалдалгүй урсахыг нь харсан аялалын багийнхан маань,хөгжилтэй аялал хөөргөн дурсамжыг бүтээх хүсэлтэй цогтой очтой залуус,элдвийг эргэцүүлэн бодолд дарагдаж хурнийсан байлаа…

Уртын сайхан дуундаа уянгалж

Уран яруу туйльсдаа магтагдаж

Уртаас урт эртний түүхэдээ мөнхлөгдсөн

Уул ус ургамал амьтад минь

Хайрганы карьер

Хогийн барьер

Хатсан сайр

Хөгцтэй хожуул-аар дүүрэх гэж үү …?

Шимтэй сайхан нутаг орон минь

Шилэгдэж ирсэн оюунлаг сургааль минь

Шинэ цагын матерлист хуулинд дарлагдаж

Шинэ баяны халаасанд багтахаар өчүүхэн гэж үү …?

Уул ус байгаль дэлхийгээ өвөг дээдсээсээ өвлөн ,үр хойчоосоо зээлж авсан биш билүү…

start=-31 , cViewSize=50 , cPageCount=1

19 сэтгэгдэл:

null
Зочин

yandaa baigali delhii mini ...

tsoom (зочин)

goy bichijee nasaa

Нэг_хүү

us chandmani (chandlan manah) erdene min yumdaaa. Heden haltar zoosnii tuluu jinhene amidralaa uguh ni uneheer balagtai agaad haramsaltai

sanaa (зочин)

uhehee shahsan banshdee he he

Xe Xe (зочин)

Kharin ter bichgen deer tamga darj baigaa khumuus ukhaj tunkhuj baigaa khumuus jaakhan yum bodmoor yumaa. MMmmmmm... Namaig baga baikhad emee maani bulagiin ekh khawitsaa gazar deer n ch gishguuldeggui baisan yum dag.

Зочин

goy bichleg

FC

энэ ч хэзээний эмзэг сэдэв шүү тээ

AXIOM

emzeg bainaa emzeg baina ...

Zeusy (зочин)

Нээх удалгүй бидэнд гол горхи гээд байхаар юм байхгүй боллоо. Хүмүүс мөнгөний төлөө өөрсдийн амьдралын эх булгаа устгаж байх гэж арай ч дээ.

Зочин

yadaa neeree

MES POSTZ

Дэмий л нийгэмшлээ дээ. :(

AXIOM

kk mesiin ug 2 utgatai ch mergen sanagdlaa

Che.

Ийм зүйлийн талаар уншиж, сонсохоор бас л сэтгэл эмзэглэмээр шүү. Гэхдээ болох зүйл болдгоороол болж байгаа байх харин арайл хурдан болоод байх шиг.

send (зочин)

Шинэ цагын матерлист хуулинд дарлагдаж

Шинэ баяны халаасанд багтахаар өчүүхэн гэж үү …?

MC Аав

Их л харамсалтай зүйл.
ер хаа сайгүй тийм дэээ. үр хүүхдүүд нь хот хөдөө сургууль нтр хөөж, худлаа чадахгүйм байж.
үлдсэн хэдэн мал нь мод бутыг нь хайр найргүй хаядаал
уулын мухарт 2 хөгшин л байхым даа

крафти

хайран ус ....

DN (зочин)

Мэс тун мэргэн хэллээ гэж бодож байна. Нийгэмших гэдэг нь суурин иргэншлийг монгол нутагт цогцлоосныг хэлж байна гэж ойлголоо. Энэ тал дээр өөрийн бодож явдаг зүйлээ жаахан нуршъя гэж бодлоо.

Европын суурин иргэншил, монголчуудын нүүдэлчин соёлын хооронд асар том ялгаа бий.

Монгол нутагт суурин иргэншлийг хүчээр байгуулсанаас хойш 100 хүрэхгүй жил өнгөрөхөд л нутаг ус маань ийн хөөрхийлөлтэй болж байна. Энэ бол суурин иргэншил нь тогтмол ус өмхийрч бохирддогтой адил аяндаа ялзардаг, орчин тойрноо сүйтгэдэг, хэмжээлшгүй их хог тарьдагийн амьд баталгаа гэж ойлгож явдаг. Мэдээж суурин иргэншлээс гадна хүний шуналыг гол хөдөлгүүрээр "томилсон" орчин үеийн нийгэмд бас их асуудал байж таарна.

Харин бидний уламжлалт нүүдэлчин хэв маяг нь байнгын хөдөлгөөнтэй, амралт зугаалгын шинж чанартай, эрүүл агаараар амьсгалж, цэнгэг ус, эрүүл хүнс хэрэглэснээрээ хүн өөрөө урсгал ус адил цэвэр тунгалаг байх боломжийг бүрдүүлсэн амьдралын тунчиг нарийн ухаан ажээ.

Цааш нь ухаж яривал их зүйл бий болов уу. Бидний өвөг дээдэс хэзээ ч суурин иргэншил байгуулж байгаагүй нь асар гүн гүнзгий учир шалтгаантай ба, энэ бүхний цаана байгаль орчноо сүйрүүлэхгүйгээр, өөрсдөө ажлын дарамт, элдвийн стрессгүйгээр налгар тайван амьдрах хүн ёсны амьдралын гүн ухаан оршиж байгаа юм. Монгол нутагт хүчээр суурин иргэншил цогцлохоос өмнө бидний нутгийн аль ч хэсэг хэдэн мянган жилийн өмнөх шигээ онгон дагшнаараа байсан нь бидний өвөг дээдсийн оюун ухааны цар хүрээг илтгэх нотолгоо юм. Харин 100 хүрэхгүй жилийн дотор байгаль эхийг ийн хорлож байгаа нь өдгөө монгол нутагт, ер нь дэлхий даяар ноёлж буй харийн суурин соёл, харийн нийгмийн байгуулал нь хэр харалган, явцуу бөгөөд өчүүхэн болохыг нотолно. Монголчууд бидний орхигдсон, мартагдсан түүхэнд бидний хаяж болохгүй оюуны үнэт өв, цаашлаад шуналын эрхээр буй бүхнээ хөнөөхөөр шуудраад буй нийт хүн төрөлхтөнийг сэнхрүүлэн, дэлхийг сүйрлээс аврах түлхүүр байгаа гэж би итгэдэг.

Хэрэгцээ гээд байх юм бараг үгүй энгийн даруу амьдарч ирсэн монголчууд бидний байгаль орчин хэдэн мянган жилийн турш ариун дагшнаараа байсан нь зүгээр нэг аз, тохиолдол төдий зүйл биш бөгөөд үүний цаана асар нарийн ухаан, зохицуулалт буй. Харамсалтай нь энэ нарийн нандин бүхнээ өнөөгийн бид харийнхантай нийлэн муулж, уландаа гишгэж, бах таваа хангаж байна... 3 үеэрээ харийнханд тархиа угаалгачихсан юм чинь арга ч үгүй л байх л даа...

Харин өнөөдөр бид сэрэхгүй бол болохгүй нь ээ, бидний унадаг машин, барьдаг гар утас, үздэг зурагт, сонсдог хөгжим, өмсдөг хувцас, иддэг хоол хүнс... энэ бүхний хэт үйлдвэрлэлээс болж дэлхий эх маань, харин бидний хэрэглэдэг цахилгаан эрчим хүч, ус суваг... эдгээрийн тогтвортой үйл ажиллагааг хангах шаардлагаас болоод хүн өөрөө туйлдаж гүйцлээ. Цэвэр усны хомсдолоос болж өдөрт хэдэн хүн өнгөрч байна гэлээ дээ? Дэлхий дээр удахгүй хүн амьдрах аргагүй болох нь ээ... Асуудал аль хэдийн эхэлчихсэн байна. Бид шийдвэртэй, эрс өөрчлөлт хийхгүй бол хожимдоно.
/Өөрчлөлтийг хэрхэн эхлүүлэх талаар санал бодол байгаа ба, энд нуршвал хэт урт болох тул та бүхнийг урт бичлэгээр залхаахаас эмээв. Энэ нөхөр ер нь юу бодоод байна гэж сонирхох хүн байвал http://biznetwork.mn/networks/990 эндээс сонирхож болно/

Санаагаар болдог бол хэрэгцээнд шунах хүний хүслийг нэгмөсөн дарж хаяад дэлхий нийтээрээ яг бидний өвөг дээдэс шиг энгийн даруу амьдардаг болгочихмоор байдаг... Хүн ер нь илүү харж билүү долоож, шунал хомхойныхоо боол болоод ирэхээрээ л бүх зүйлийг буруугаар эргүүлж эхэлдэг гэдгийг хүн төрөлхтөн хэзээ нэг яс махандаа шингэтэл ойлгох юм бол оо...

Ицми (зочин)

DN их зөв үг хэлжээ

zochin (зочин)

DN yamar urt yum bichdiin be. utgii n bazval 5 oguulbert bazaad helchihmeer yumiig sunjruulaad haytsan bhiin

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)