НУУЦ ЭРХШЭЭЛ

Би энэ хорвоод хайртай, би бүхнийг авж бүхнийг хэрэглэж бүхнийг эрхшээж ,бусад хүмүүсийн адилаар эрх мэдэл эд баялаг нэр хүндийн оргилд хүрэхийг хүсэн тэмүүлж байлаа. Тэнд л аз жаргал эрх чөлөө мөрөөдөл минь байгаа гэж баттай итгэнэ.

Энэ л хүчтэй тэмүүлэл нь хүчтэй идэвхийлэлийг үүсгэснээр ажлын мал мэт зүтгэн түүнийгээ даган хэрэглээ ч өсөж хүсэл мөрөөдөлрүүгээ ойртож байх шиг... Ихэрхэл бардамнал ч намайг тойроогүй ээ ... Гэв ч нэг л юм яагаад ч юм намайг гайхашруулж байлаа ... Учир нь би цаг хугацаа өнгөрөх тусам сэтгэлгээний хувьд улам хүчирхэгжих биш улам ч ихээр дордож байв. Хэрэглээ болон аль нэг эзэмшилийн матерь /энгийн хэрэглээний машин эд хогшил эзэмшилийн хэлбэрүүд/ эвдрэх устах алдагдах зэрэгт сэтгэл санаа гонсойн уурлан бухимдаж, гутарч , амьдрал тэр чигээрээ алдагдсан материа ,танагдсан хэрэглээгээ эсвэл илүү гаргах болон бусад хүмүүсийн толгойд орших намайг үзэх үзэл бодол нэр хүнд гээд ашиг амбийцийн аймшигт тэмцэл болон хувирсан байв.Гайхамшигтай харагддаг байсан зүйлс, миний мөрөөдөл ,ийм их тамтай зүйл байсан юм гэж үү...? гэж өөрөөсөө асуудаг боловч за бүү мэд бурхан хүнд юмыг тэгш заяадаггүй гэдэг нь л юм байлгүй дээ гэж тайвшруулна.Гэв ч эцсийн эцэст энэ бүхний хариуг олсоон.

Эрхшээлдээ оруулсан эд материаль хэрэглээ бүхнийхээ эрхшээлд нь орсонд л хамаг учир байлаа. Миний эдлэл хэрэглэл бус эдлэл хэрэглээнээс хамаарах би болсон байв.Түүгээр ч барахгүй тааламжтай харицаа таатай нөхцөл өмчилсөн хайр гээд бүхний өмнө хараат болчихсон ба уурлах бухимдах баярлах инээх гээд бүгд энэ л хүчин зүйлүүдээс ,энэ л өмчилөн өмчлөгдсөн бүхнээс бүрэн хамааралтай болсонд л байлаа.Сэтгэлгээ хүртэл ядуурч явцуу материйн хүрээнд л өгөө аваа ахуйн шуналаар л сэтгэж байсан юм...

Агуу манж гүрэн хятадыг эрхшээлдээ оруулж хятад хоол ,хятад боол, хятад торго дурдан, хувцас ,хүүхэн, орчин нөхцөл гээд ордны болон дээдсийн хэрэглээндээ хэрэглэж эзэрхийлэн эрхшээсээр нэг л мэдэхэд хэрэглээний хараат байдалд орж өмчилж өмчилөгдөн ууссан шиг л ... ЗХУ –ын ах дүү найрамдлын нэрээр манайханд асар их тусламж өгөн бүтээн босголт ,эрчим хүч ,үйлдвэрлэл зэрэгээр гайхалтай дэмжин хэрэглээний хараат байдалыг буй болгох стратегитай байсан боловч азаар холбоот улс задран энэхүү бодлого алдагдсан билээ. Харин монголчууд бид зах зээлийн шуурганд эзэнгүй орхигдсон тэжээвэр гөлөг шиг л ямар ч чадваргүй үлдсэн ч энэ бүхнийг ирсэн зовлонгоороо даван өлсөж цангасаар ардчилалын давалгаа уруу мөлхөн орсон. Энэ л логикыг улс үндэстний хэмжээнд хүртэл хэрэглэж ирсэн авч хувь хүн бид яагаад болохгүй гэж ...

Аливаа материйг бид хэрэглэлгүй яахав,хэрэглэх хэрэгтэй ч байх ,цуглуулах ч хэрэгтэй л байх .Гэхдээ бүү эрхшээлд нь ороорой зүгээр л хэрэглэ битгий дурал... зүгээр л хүндэл...үгүй бол тэр чамайг удирдаж эхлэнэ.

start=-27 , cViewSize=50 , cPageCount=1

23 сэтгэгдэл:

null
SARUUL (зочин)

TA NEEREE GOY GOY YUM BICHIH YUMAA

Улаан Малгайт

Ёстой үнэн үг.

Xe Xe (зочин)

Goe bichleg boljee. Uuriin chin bichleguudiig unshikhaar negiig bodogduulj, daraa n bi yalaa gedeg asuult garch irekh yum. ;)

Simple

Зөв байх шүү. Зөв л гэж боддог юм. Одоохондоо ч тэгээд дундуур нь явж үзээгүй, юу ч үзээгүй, амьдралын эхлэл дээр нь л гайхаад зогсож байгаа хүн юугаа ч мэдэх вэ дээ.... хэхэ

Sol@ce

"Ийм хурдан жирэлзээд өнгөрөх амьдралд тийм их зүйлд шунахын хэрэг юун" гээд нээх ухаантай хүн хэлсэн байсан. үнэхээр үнэн үг шүү. санаа нийлээд гарлаа

Зочин

СОНИН ЮМ АА ,,,

Цогоо

hi dajgvi ym bn my blogruu orood vzeerei www.beliveme.tk

Himitsu

гоё бичжээ үнэн шүү цаашдаа анхаарч явнаа зүгээр л хэрэглэнэ түүнээс биш боол нь болохгүй

зүгээр л (зочин)

mmmmmmm

Undriga (зочин)

Санал нэг байна.

Chimgee (зочин)

ЦАГ ХУГАЦАА ХЭДИЙД Ч ҮНЭ ЦЭНЭТЭЙ БАЙДАГ БОЛ
МӨНГӨ ХЭРЭГ БОЛСОН ҮЕДЭЭ Л ҮНЭТЭЙ БАЙДАГ гэдэгтэй адил аливаа зүйлийн боол битий бол. Эсэргээрээ өөртөө түүнийг үйлчилдэг болго.

далай (зочин)

Энэ бүх бичлэг ганцхан зүйлийг өгүүлж байгаа гэж чи хэлж байсан. Тэгээд бодоод байх нь ээ хүний амьдрал бол ердөө л чиний яриад байдаг энд бичээд байгаа эго дээр тогтдог юм биш үү гэж. Тэгээд хүний амьдралын тухай юу ч бичсэн тэр нь эгогийн тухай л болж таарах нь дээ.

Нэг_хүү

uneheer bid ed yumsssin erhseeld orood bn. oyun sanaanii erh chuluu.... goy bichleg...

unen (зочин)

unen unen goya bijij

DN (зочин)

Зургийг тань сая л харлаа. Надаас ах хүн бололтой. Та гэж байя. Бүх бичлэгүүд тань туйлын их таалагдаж, оюуныг минь хооллож өгөв. Танд маш их баярлалаа...

Хүндэтгэсэн

DN

RainBow

unen shuu

ENHMA (зочин)

YNZTAI

Premium Пэчка

мах яг тийм

MC Аав

Гар утас чинь хамгийн гол хэрэгцээ нь холбоо барих л шүү дээ.

Зочин

maash ih taalgdlaa

jambaa (зочин)

nasaa chinii bichsen zuilsiig unshih tusam uneheer ih yum bodogdoh bolloo.bi yag yunii henii toloo yavaad bga yum boldoo.chamd amjilt husey

munkhuu (зочин)

aanhaaa.......oilgoh shig bollooo, hicheeneee
bayarlaaa

Зочин

aanhan

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)